ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ. Тэрбээр УОК, Монгол Улсын Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу хоёрдугаар сард гадаадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах дөрвөн удаагийн нислэгээр 840 орчим иргэнийг авчрахаар төлөвлөж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал,
- Хоёрдугаар сарын 3-нд Өмнөд Солонгос /160/
- Хоёрдугаар сарын 10-нд Япон /160/
- Хоёрдугаар сарын 24-нд Турк /260/
- Хоёрдугаар сарын 26-нд Өмнөд Солонгос улс руу тус тус нислэг үйлдэхээр боллоо. /260 иргэн/
Дотоодын халдварын нөхцөл байдал, мөн тусгаарлах байрны хүрэлцээ зэргийг харгалзан үзээд, ирэх сард нэмэлт хоёр нислэгийг Сөүл, Токиогийн чиглэлд үйлдэхээр урьдчилан төлөвлөж байна.
Сөүлийн чартер нислэгт өнгөрсөн арваннэгдүгээр сард цуцлагдсан таван удаагийн нислэгт хамрагдсан байсан иргэд, мөн эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг хамруулна. Японы нислэгт УОК-оос гаргасан таван хүндэтгэх шалтгаантай иргэдийг авчирна.
Өнөөдрийн байдлаар 8625 иргэн эх орон руугаа буцах хүсэлт гаргаад байна” гэлээ.
Зочин 2021-01-27 59.157.69.158
яаж нислэгт нь бүргүүлдэг юм бэ
үнэтэй 2021-01-27 43.228.131.238
Нээх тусгай нислэг энэ тэр гээд л худлаа шоудах юм. Үнэгүй авчрах гэж байгаа бол одоо тэгэхсэн. Бөөн дарамттай бараг 2 дахин илүү төлж бөөн стресстэд байж авчирч байгаа биз дээ.
Арчаагүй шаарнууд 2021-01-27 192.82.77.91
Арай л суг юмаа нэг хэдхэн иргэдийг авчирч чадахгүй голоо зохиол шаагаад байхын үхлээ юу мөнгө идэхгүй бол наад хэд чинь турж үхлээ аалзнуудаа
Зочин 2021-01-27 124.158.65.56
за ингээд шинэ короно монголд тавтай морил болж дээ