ХӨСҮТ: Наркологийн эмнэлэгт хоёр тохиолдол бүртгэгдсэн

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

COVID-19

ХӨСҮТ: Наркологийн эмнэлэгт хоёр тохиолдол бүртгэгдсэн

ХӨСҮТ: Наркологийн эмнэлэгт хоёр тохиолдол бүртгэгдсэн

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдөр (2021.01.27)-ийн мэдээллээ хийж байна. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Нэгдүгээр сарын 26-ны өдөр улсын хэмжээнд 12703 хүнд Covid-19 илрүүлэх шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрсэн. Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүн таван хүнээс халдвар илэрсэн. Мөн Наркологийн төв эмнэлэгт хоёр тохиолдол бүртгэгдсэн. Тус төвд эмчлүүлж байсан хүн эмнэлгээс гараад, хөдөө явахынхаа өмнө шинжилгээ өгөхөд Covid-19 илэрсэн. Тухайн иргэн эмнэлэгт хэвтэхээсээ өмнө PCR шинжилгээ өгсөн байсан. Үүнтэй холбоотойгоор Наркологийн төв эмнэлэгт тандалт, судалгаа шинжилгээний ажил хийгдсэн. Энэ явцад ойрын хавьтлын нийт 17 хүн, мөн гэр бүлийн 21 хүн, эмч, ажилтан 40 хүн, энэ сарын 22-ноос хойш тус эмнэлгээс гарсан хүмүүс гээд нийт 70 хүнээс шинжилгээ авч хөл хорио тогтоогоод байна.

Сүхбаатар дүүргийн 1, 5 дугаар хороонд байрлах орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад хоёр хүнээс халдвар илэрлээ.

Улаанбаатараас Ховд аймаг руу явж байсан автобусны зорчигч нараас хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт халдварын тоо 838 болж, сүүлийн 24 цагт 25 хүн эдгэрч гэртээ гарсан.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1667 болсон бол үүнээс 1236 хүн буюу 74.1 хувь эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 418 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 52, хөнгөн 362 хүн эмчлэгдэж байна.

Улаанбаатар хотод халдварын идэвхтэй голомтууд:

  • Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байр,
  • Сүхбаатар дүүргийн Дамбын нийтийн байр
  • Бэлхийн задгай,
  • Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байр,
  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу Баянмонгол хороололд халдварын голомт идэвхтэй байна.

Мөн шалтгаан тодорхойгүй, хөдөө явах гээд шинжилгээ өгсөн хүмүүсээс Covid-19 илэрсэн. Тэднийг тандан судлах явцад халдвар авсан хүмүүсийн хоёр, гуравдагч хавьтал болсон байна.

УЛААНБААТАРААС ХОВД РУУ АВТОБУСААР ХАМТ ЯВСАН БУСАД ХҮМҮҮСЭЭС ХАЛДВАР ИЛРЭХ МАГАДЛАЛ МАШ ӨНДӨР

Өчигдөр Ховд аймаг руу явж байсан 41 хүнтэй автобусанд Дарви сумын хяналтын пост дээр шалгалт хийж, түргэвчилсэн шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Ингээд PCR-аар баталгаажуулахад халдвартай болох нь тогтоогдсон. Тэднийг Улаанбаатар хотод тусгай үүргийн онгоцоор авчирч байна. Тухайн иргэд хөдөө явахынхаа өмнө буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр шинжилгээ өгөхөд халдвар илрээгүй. Иргэд шинжилгээ өгөөд, сөрөг гарангуут гадуур явж байна. Автобусанд хамт явж байсан 41 хүний биеийн байдлыг судалж үзэхэд Улаанбаатараас Ховд хүртэл 20 гаруй цаг автобусанд идэж, ууж хамт явсан. Тиймээс бусад хүнээс халдвар илрэх магадлал маш өндөр. Тэдний дунд архаг хууч өвчтэй, мөн хавдартай хүн олон байна. Covid-19-өөр өвчилбөл хүндрэх эрсдэл өндөр байгаа учраас тэднийг төвийн түвшинд эмчлэх боломжгүй гэж үзээд, бүгдийг нь тусгай үүргийн онгоцоор нийслэл рүү авчирч байна. Нөгөөтэйгүүр, халдвар Ховд аймагт тархахаас сэргийлж байгаа юм. Үүнийг иргэд зөв ойлгох хэрэгтэй.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, January 26, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж