Г.Ган-Эрдэнэ ялагдсан ч дахин олимпийн эрхийн төлөө тоглоно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Г.Ган-Эрдэнэ ялагдсан ч дахин олимпийн эрхийн төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Г.Ган-Эрдэнэ ялагдсан ч дахин олимпийн эрхийн төлөө тоглоно

Фото, архив

БНХАУ-ын Чянь Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээний шийдвэрлэх тулаанууд өнөөдөр эхэллээ. Тус тэмцээний хүрэл медалийн болзол хангасан манай таван боксчин шигшээд өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдөж байна.

Энэ цагт 49 кг-д Г.Ган-Эрдэнэ  Узбекистаны Хасанбой Дусматовтай тулалдаж, 3:0-ээр /30:27, 30:27, 30:27/ ялагдлаа. Манай боксчин Энэтхэгийн Энэтхэгийн Девендро Лайшрамтай олимпийн эрхийн төлөө маргааш тоглоно. Түүнийг ялбал РИО-г зорих тийзээ авах юм.

Хуваарийг хүргэе. /хагас шигшээ/

III.31 – 15.00 цаг. (Улаанбаатарын цагаар)

49 кг: Г.Ган-Эрдэнэ – Х.Дусматов (Узбекистан) 0:3
64 кг: Б.Чинзориг – Е.Сакенов (Киргизистан)
75 кг: Н.Шинэбаяр – З.Алимханули (Kазахстан)

19.00 цаг:

60 кг: Д.Отгондалай – Д.Наримацү (Япон)
69 кг: Б.Түвшинбат – С.Ардее (Тайланд)

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авах бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдана.

Шууд үзэх: http://kazsport.kaztrk.kz

Ч.БОЛОР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-03-31 202.126.89.186

29;28 29;28 29;28 харъцаагаар япон боксчинг ялж Отгондалай олимпийн эрх авлаа амжилт хүсъё

Зочин 2016-03-31 203.169.50.62

хаврын тэмээ шиг энэтхэгийг болгож тавиад эрхээ аваарай

Зочин 2016-03-31 202.179.26.209

олимпийн эрх 3 хүнд өгөх болохоор дахин тоглоно энэтхэг хэцүү өрсөлдөгч шүү гэхдээ найдаж л сууя

Зочин 2016-03-31 202.131.233.187

chinzorig yallaa

иргэн 2016-03-31 202.70.36.198

Сонин мэдээлэл вэ, ялагдсан гэх...дахиад тоглоно гэх...Боксод тийм зүйл байх уу??

Зочин 2016-03-31 202.131.233.187

hurel avsan 2 hoorondoo 3 r bairyn toloo togloh yum shig baina, enhii 3 bair loympiin erh avna

ss 2016-03-31 180.149.80.197

yeeeeeaaaaaaaaah