Фото, архив
БНХАУ-ын Чянь Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээний шийдвэрлэх тулаанууд өнөөдөр эхэллээ. Тус тэмцээний хүрэл медалийн болзол хангасан манай таван боксчин шигшээд өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдөж байна.
Энэ цагт 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Узбекистаны Хасанбой Дусматовтай тулалдаж, 3:0-ээр /30:27, 30:27, 30:27/ ялагдлаа. Манай боксчин Энэтхэгийн Энэтхэгийн Девендро Лайшрамтай олимпийн эрхийн төлөө маргааш тоглоно. Түүнийг ялбал РИО-г зорих тийзээ авах юм.
Хуваарийг хүргэе. /хагас шигшээ/
III.31 – 15.00 цаг. (Улаанбаатарын цагаар)
49 кг: Г.Ган-Эрдэнэ – Х.Дусматов (Узбекистан) 0:3
64 кг: Б.Чинзориг – Е.Сакенов (Киргизистан)
75 кг: Н.Шинэбаяр – З.Алимханули (Kазахстан)
19.00 цаг:
60 кг: Д.Отгондалай – Д.Наримацү (Япон)
69 кг: Б.Түвшинбат – С.Ардее (Тайланд)
Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авах бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдана.
Шууд үзэх: http://kazsport.kaztrk.kz
Ч.БОЛОР