Тайландын хаан татвар эмээ өмөөрөн, дүүгээ зодож гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

Тайландын хаан татвар эмээ өмөөрөн, дүүгээ зодож гэмтээжээ

Тайландын хаан татвар эмээ өмөөрөн, дүүгээ зодож гэмтээжээ

Үргэлж ямар нэг асуудалд орооцолдож байдаг Тайландын хаан Маха Важиралонгкорн өдгөө Бангкок хотод болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болоод завгүй байгаа билээ. Гэтэл түүнийг дүүгээ зодож, шагайг нь хугалсан талаар эх сурвалжууд мэдээлэх болсон байна.

Энэ талаар Бангкок хот дахь "Ройтерс" агентлагийн дарга асан Эндрью МакГрегор Маршалл мэдээлжээ. Тэрбээр Азиас явснаасаа хойш Тайландын хатуу хууль журмаас айлгүйгээр мэдээ бэлтгэн нийтэлдэг болсон аж. Түүний мэдээлснээр Важиралонгкорн хаан бага хатан авах төлөвлөгөөнд нь саад болсон учир эмэгтэй дүүгээ зоджээ.

Сүүлийн үед хаан албан ёсны татвар эм Синейнат “Кой” Вонгважирапакдийг бага хатны суудалд өргөмжлөхөөр төлөвлөж байгаа талаар цуу яриа дэгдэх болсон бөгөөд тэр нь ч үнэн болж таарсан юм. Харин түүний дүү гүнж Сириндхорн хоёр долоо хоногийн өмнө ахынхаа бага хатан авах бодлыг өөрчлөхөөр уулзаж ярилцжээ.

Гэвч түүний санаснаар болоогүй бололтой. Хааны ордноос Сириндхорн гүнжийг өндрөөс унаж, хоёр шагайгаа гэмтээн, эмнэлэгт хүргэгдсэн хэмээн мэдээлсэн юм. Гэхдээ хааны ордонд ажилладаг "Маршалл"-ын эх сурвалжийн мэдээлснээр, дээрх мэдээлэл үнэнийг нуух гэсэн оролдлого аж. Тэрбээр “Үнэн болсон явдлыг эргэн санавал, гүнжийн хэлсэн зүйлс хааны уурыг маш их хүргэсэн. Улмаар хаан Сириндхорн гүнжийг нохойгоороо зуулгаж, газарт хэвтүүлж байгаад, шагайн дээр нь дэвсэж, таягаараа зодсон” хэмээн ярьсан байна.

Сириндхорн Бангкокийн Чулалонгкорн эмнэлэгт шагайны хагалгаанд орсон бөгөөд цаашид нэлээд хэдэн сарын турш алхаж чадахааргүй болжээ.

Татвар эм Койг бага хатан болгох төлөвлөгөөг өчигдөр (2021.1.26) буюу төрсөн өдрөөр нь албан ёсоор зарласан байна. Хаан шинэ хатантайгаа хос цэнхэр хувцас өмсөн олны өмнө ил гарч, Бангкок хотын Васукрид загас, шувуу сул тавьж, буддын зан үйл үйлдсэн байна. Гэвч татвар эмийг бага хатанд өргөмжлөх ёслол чухам хэзээ болох нь тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж