Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчил, гэмт хэргийн тоо өсч, эрүүлжүүлэх байрны ачаалал нэмэгджээ. Өчигдрийн байдлаар эрүүлжүүлэх байранд 221 хүн хоносон бол согтуугаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 иргэнийг саатуулсан байна.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 98 дуудлага бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагын 102 утсанд өнгөрсөн 24 цагт нийт 1256 дуудлага мэдээлэл бүртгэгдээс 1053 нь зөрчлийн шинжтэй байсан аж.
Хатуу хөл хорионы үед эрүүлжүүлэх байранд хоногт дунджаар 100 гаруй хүн саатуулагдаж, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 50 орчим бүртгэгддэг байв.
Б.ЦЭЦЭГ
цагдаа ах аа 2021-01-27 202.179.26.37
эрхийг нь хас машиныг нь улсын орлогод авч зам тээврийн ослоос хохирсонд нь нөхвөр өг
Чангаруул 2021-01-27 66.181.183.88
ТЦАлба энэ мөрдөж буй хуулиндаа өөрчлөлт оруулж болдоггүй юмуу.. Ингэлээ тэглээ л мэдээлэхээс өөр зүйл хийж болно доо. Согтуу жолоочид оногдуулах хариуцлагын тогтолцоог улам чангаруулаач ээ
Tr 2021-01-27 122.201.21.182
Замын цагдаагийнхаан! Ар өврийн хаалга, мөнгө төгрөгөөр асуудалд хандахаа больчихооч дээ! Та нарын энэ увайгүй үүлдлээс болоод дүрэм журам зөрчигчид оодроод байгаа шүү дээ. Яасан хөлдүү толгойтой юмнууд вэ, та нар.