Энэтхэгийн тариаланчид бослого гаргаж, Улаан цайзыг эзлэв | News.MN

Энэтхэгийн тариаланчид бослого гаргаж, Улаан цайзыг эзлэв

Энэтхэгийн тариаланчид бослого гаргаж, Улаан цайзыг эзлэв

Энэтхэгийн тариаланчид бослого гаргаж, Улаан цайзыг эзлэв

Энэтхэг даяар өчигдөр (2021.01.26) “Republic Day” буюу улс тунхагласны баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн. Тус улс нь 1950 оны энэ өдөр Үндсэн хуулиа баталсан. Түүнээс хойш жил бүр уг баярыг улс нийтээрээ тэмдэглэдэг болжээ. Харин нийслэл Дели хотод үндэсний хэмжээний хамгийн том баяр нь уурссан тариаланчдын эсэргүүцлийн өдөр болж хувирсан байна.

Трактор хөлөглөсөн олон мянган тариаланч цагдаа нарын бүслэлтийг сэтэлж, Дели хотын алдарт Улаан цайзыг эзлэн, эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлжээ. Тэд өнгөрсөн есдүгээр сард баталсан хөдөө аж ахуйн шинэчлэлийн тухай хуулийг эсэргүүцэж байгаа юм. Засгийн газрын шинэ шийдвэр нь тариаланчдыг чөлөөлөх гэсэн нэрийн дор тэдний хүртэх ашгийг багасгасан хэмээн үзсэн тариаланчид арваннэгдүгээр сараас хойш хуулийн төслийг эсэргүүцэж, нийслэлийн гадна жагссан бөгөөд өчигдөр ийнхүү тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, Дели хот руу нэвтэрсэн байна.

Хөдөө аж ахуйн шинэчлэлийн хуулийн тухай

Энэтхэгийн нийт ажиллах хүчний 40 гаруй хувь нь хөдөө аж ахуй эрхэлдэг гэж Дэлхийн банкны тайланд дурджээ. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн тариаланч өрхүүдийн орлого буурсаар байгаа юм. Шинэ хууль газар тариалангийн томоохон корпораци, компаниудад давуу тал олгож,  бүтээгдэхүүний үнэ буурах, хувиараа газар тариалан эрхлэгчид яваандаа тариан талбай, газраа ч алдахад хүрч магадгүй гэж жагсагчид үзэж байна. Энэтхэгийн нийт хүн амын бараг 60 хувь нь газар тариалангийн салбартай уялдаатай ажил хийж, амьдарлаа залгуулдаг байна. Тиймээс ч тариаланчдын эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжих иргэдийн тоо нэмэгдэж байгаа юм.

Энэтхэгийн Засгийн газраас энэхүү хууль нь газар тариалангийн салбарт үгүйлэгдэж буй өөрчлөлт, шинэчлэлтийг бий болгох, мөн  хувийн хөрөнгө оруулалтаар бүтээмжээ нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ илүү чөлөөт зах зээлийн зарчмаар худалдаалах боломжийг тариаланчдад олгож байгаа гэсэн байр суурь илэрхийлж байна. Мөн уг хууль нь үр тарианы үнийг чөлөөлөх агуулгатай байгаа нь тариаланчдын бухимдлыг төрүүлж буй бөгөөд тэд Засгийн газар үр тарианы үнийн доод хэмжээг тогтоож өгдөг одоогийн тогтолцоог хэвээр үлдээхийг хүсч байгаа юм. Тариаланчид уг хуулийг “цаазын тогтоол”-той зүйрлэж байгаа аж.

Тус улсад цар тахлын улмаас иргэдийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон учир жагсагчид нийслэл рүү нэвтрэхгүй хуулийн байгууллагаас өгсөн тодорхой журмын дагуу, Улс тунхагласны баярын үйл ажиллагааг тасалдуулахгүй гэсэн нөхцөлтэй хотын гадна тайван жагсаал хийх эрхтэй байв. Гэсэн ч байдал хяналтаас гарч, жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүссэн байна. Энэ үеэр нэг тариаланч нас барж, олон арван хүн гэмтэж бэртжээ. Тэдгээрийн 80 орчим нь цагдаагийн албан хаагч байв.

Энэ удаагийн эсэргүүцлийн хөдөлгөөн 2014 оноос хойш тус улсыг удирдаж буй Ерөнхий сайд Нарендра Модигийн засагтай тулгарч буй хамгийн том сорилт боллоо гэж судлаачид дүгнэж байна.

Хамгийн ширүүн мөргөлдөөн Дели хотын төв рүү явах замд байрладаг ITO метроны уулзварын ойролцоо болжээ. Бичлэг дээр тариаланчид цагдаа нар руу мод, төмөр хашлагаар түрэн дайрч байгаа нь бичигдсэн бол цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хий, цахилгаан бороохой ашиглажээ. Мөн жагсагчид Улаан цайзын бүслэлтийг сэтэлж, орой дээр нь гарч, уухай хашгирч байгаа дүр зураг хэвлэлийнхний дуранд буусан байна. Нөхцөл байдал хүндэрсэн тул Дели хотын зарим хэсэгт гар утасны болон интернэт үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, зарим метроны буудлуудыг хааж, цэргийн нэмэлт хүч байрлуулж жагсаалыг намжаажээ. Харин жагсагчид бүх зүйл ингээд дуусахгүй, цаашид улам хүчтэй эсэргүүцэх болно гэдгээ илэрхийлсэн байна.

Улаан цайзын тухай

Улаан элсэн чулуугаар баригдсан энэхүү асар том цайзыг 17-р зууны эхэн үед Моголын эзэн хаан Шах Жахан барьсан бөгөөд 1857 он хүртэл Энэтхэгийг британичууд удирдаж эхлэх хүртэл Моголын засаглалын төв байжээ. Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру 1947 оны наймдугаар сарын 16-нд Их Британиас салж, тусгаар тогтнолоо тунхагласны дараа цайзын оройд төрийн далбаагаа залсан байдаг. Энэхүү цайз 2007 онд Юнескогийн дэлхийн өвд бүртгүүлсэн түүхэн дурсгалт газар юм.

Эх сурвалж: BBC, Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХҮН ХҮН 2021-01-27 192.82.78.199

Монголчууд дэндүү тэнэг болжэ э Дэндүү ард түмэн хахуулч луйварчин нарыг сонгууль бүрээр сонгож төрийхөөн толгойд засан тэнүүдийг хох чинь гэдэг юм Тэмцэж эрхээн хамгаалаж чадах нь чухал чадахгүй чацаг царайлаад байхад луйварчин харуулч нар даврахгүй яаах юм даварсаар даварсаар дэндэж байна С Ганөаатартай хамат тэмцэж талөайд гарч суулт хийеэ
өөр арга алга Ард түмэн аргааг бараад туйлдаад иргхээр зэвсэн барих байдөлд хүрдэийг дэдхийн хувсгалын түүх гэрчлэнэ

Avatar

ХҮН ХҮН 2021-01-27 192.82.78.199

Монголчууд дэндүү тэнэг болжэ э йхйэн ард түмнийг хахуулч луйвахчин нарыг сонгууль бүрээр сонгож төрийхөөн толгойд зал гэсэн юм
хахуулч хулгайч сонгож даваргасан тэнүүдийг хох чинь гэдэг юм Тэмцэж эрхээн хамгаалаж чадах нь чухал чадахгүй чацаг царайлаад Өайхад луйварчин харууллч нар даврахгүй яаах юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж