Туркийн жуулчид 10 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Туркийн жуулчид 10 хувиар буурчээ

Фото: Getty Images

 

Туркийн  засаг захиргааны мэдээгээр энэ жилийн хоёрдугаар сард Туркт амрахаар очих жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар буурсан байв.

 

Жуулчдын тоо ингэж буурсан нь  сүүлийн 10 жилд хамгийн ноцтой үзэгдэл болж байгаа ба нэг, хоёрдугаар сард өнгөрсөн онтой харьцуулахад Туркт очих жуулчдын тоо 8,5 хувиар унажээ.

 

Фото: Tumay Berkin / Reuters

 

Туркийн нутаг дэвсгэрт сүүлийн хэдэн жилд террорын ажиллагаа идэвхжиж, зөвхөн энэ оны эхээр хэд хэдэн том аллага  хийгдсэн байлаа. Олон тооны хохирогчдын дунд нь гадаадын жуулчид цөөнгүй  байгаа юм.

Сири, Туркийн хил дээр Оросын Су-24М бөмбөгдөгч  онгоцыг Туркийн сөнөөгч сөнөөсний дараа Оросын Туркийн эсрэг авсан хориг арга хэмжээ нь жуулчдын урсгалыг хорогдуулсан юм гэж Reuters, Financial Times (FT) хэвлэл онцолсон байна.

Аюулгүй байдлын эрсдэлийн улмаас Туркт  аялал жуучлал хийхээс  татгалзахыг Ростуризм байгууллага нэгдүгээр сард иргэддээ уриалсан байв. Тэр уриалгад:

 

Туркийн нутагт очиж байгаа зохион байгуулалтгүй жуулчдын анхааралд

 

"Аялал жуулчлалын холбооны агентлаг сонордуулж байна. Зохих байгууллагуудын мэдээний дагуу олон улсын террорист байгууллага "Ис“амын улсын” лидерүүд Турк улсад байгаа Оросын холбооны иргэдээс барьцаанд  авахаар төлөвлөсөн байна.

 

Байгаа мэдээллийн дагуу барьцааны хүмүүсийн исламын дайчдын хяналтын нутагт аваачин тэднийг нийтийн өмнө цаазлах, амьд бай болгон  Сирийн болон эвслийн цэргийнхэнтэй байлдахдаа ашиглахаар төлөвлөжээ.

 

Үүнтэй холбоотойгоор Туркийн нутагт очиж байгаа зохион байгуулалтгүй жуулчдад хандан хувийн аюулгүй байдлаа  хангах шаардлагатай арга хэмжээ авахыг сануулж байна” гэж өгүүлсэн байлаа.

 

Гуравдугаар сарын 28-нд Израиль өөрсдийн иргэдэд  сануулга өглөө. Израилийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Терроризмтай тэмцэх товчоо өөрсдийн иргэдэд хандан аюулгүй байдлын улмаас аль болох хурдан хугацаанд  туркийн  нутгийг орхин гарч, ер нь тийшээ очихгүй байхыг  сануулсан илгээлт гаргажээ.

 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж