Ховд: Covid-19-тэй иргэд “Аянчин” буудал, “Хархорин” захаар явжээ | News.MN

Ховд: Covid-19-тэй иргэд “Аянчин” буудал, “Хархорин” захаар явжээ

COVID-19

Ховд: Covid-19-тэй иргэд “Аянчин” буудал, “Хархорин” захаар явжээ

Ховд: Covid-19-тэй иргэд “Аянчин” буудал, “Хархорин” захаар явжээ

НЭМЭЛТ: 09.10 ЦАГ

“ХАЛДВАР АВСАН ХОЁР ИРГЭНИЙГ ТӨРСӨН ДҮҮТЭЙ НЬ ТУСГААРЛАСАН”

Ховд аймгийн Засаг дарга Б.ДҮГЭРЖАВ:

-Ард иргэдээс гарсан санал хүсэлтийн дагуу нэгдүгээр сарын 19-нд Улаанбаатар хотоос иргэдээ татан авч эхэлсэн. Учир нь, хотод суралцаж буй оюутан болон түр зорчсон иргэд айл өрхөд хэцүү байдалд байна гэсэн хүсэлт тавьсан. Үндсэндээ нэгдүгээр сарын 19-нөөс 23-ныг хүртэл иргэдээ татан авах бүртгэлээ хийсэн. Ховд аймгийн харьяат 745 иргэн хүсэлтээ явуулсан. Бид нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ерөнхий боловсролын 12 дугаар дунд сургууль дээр 320 хүнээс PCR шинжилгээ авч, нэгдүгээр сарын 24-нд бүх хариу сөрөг гарсан.

Нэгдүгээр сарын 25-ны өглөө татан авалтаа хийсэн. Өнөө өглөө (2021.01.26)-ний байдлаар түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр хүний хариу эерэг гарсан. Энэ хоёр хүний шинжилгээг баталгаажуулж, PCR шинжилгээ авахад вирус илэрсэн. Тухайн хоёр иргэнийг төрсөн дүүгийнх нь хамт тусгаарласан. Хоёр хүний хариу эерэг, дүүгийнх нь хариу сөрөг гарсан. Үлдсэн 38 иргэнийг Дарви суманд тусгай байранд ажиглан тусгаарлаж байна. Ховд аймаг руу нэвтэрч ордог гурван пост дээр хяналтыг чангатгаж, шинжилгээ авч иргэдийг оруулж буй. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 41 зорчигчийг Улаанбаатар хот руу тээвэрлэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэлээ. Дарви суманд 39 албан хаагч ажиллаж байна. Иргэдээ татан авах ажлыг арваннэгдүгээр сараас зохион байгуулж, сургуулийн дотуур байр, эмнэлэгт иргэдийг тусгаарлахаар бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар 38 иргэн дотуур байранд байгаа бол халдвартай иргэдийг эрүүл мэндийн газрын тусгаарлах өрөөнд тусгаарласан. Эдгээр иргэд дунд 77 настай болон бага насны хүүхдүүд байна. Бид эрсдэлээс айж, хотоос иргэдээ татан авахгүй байх боломжгүй. Орон нутгаас гарах хөдөлгөөнийг хаасан байна. Иргэд хариуцлагатай байж шинжилгээ өгсөн бол аль болох олон нийтийн газар явахгүйгээр нийтийн тээвэрт суух байсан. Гэвч тухайн хоёр иргэн цагаан сар болох яриатай холбоотойгоор хүнс цуглуулахаар зах худалдааны төв, олон нийтийн газраар явсан байна. Аймагт хамгаалалтын тусгай хувцасны нөөц хангалттай бий.

ТУХАЙН ИРГЭД ШИНЖ ТЭМДЭГГҮЙ, БИЕИЙН БАЙДАЛ НЬ ХӨНГӨН БАЙНА

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга н.ШИЖИР:

-Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн салбар лабораторид арваннэгдүгээр сарын 9-нөөс хойш нийтдээ 868 PCR шинжилгээ хийж, бүгд сөрөг гарсан. Өчигдөр Дарви сумын пост дээр түргэвчилсэн тестээр хоёр хүний шинжилгээ эерэг гарч, PCR шинжилгээгээр батлагдсан. Эдгээр иргэд ямар нэгэн шинж тэмдэг байхгүй, биеийн байдал нь хөнгөн байна. Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 23-нд PCR шинжилгээ өгч, 24-ний өдөр хариу нь сөрөг гарсан байсан. Тухайн иргэдээс өчигдөр түргэвчилсэн тестээр 16.40 цагт шинжилгээ авсан бол орой 21.45 цагт шинжилгээг баталгаажуулсан.

ХОТОД ШИНЖИЛГЭЭ ӨГСНИЙ ДАРАА НИЙТИЙН БАЙРАНД БАЙЖ, ЗОЧИД БУУДАЛ, ЗАХААР ЯВЖЭЭ

Аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.АЛТАНБАДРАЛ:

Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэр дээр 39 төрийн албан хаагч нэгдүгээр сарын 25-наас томилогдон ажиллаж байна. Тэнд иргэдээс асуумж асууж, шинжилгээ авч, сорьцын дүгнэлт гаргах, хувийн тээврийн хэрэгслээр очиж буй иргэдийг тусгаарлах байр, нийтийн тээврээр ирсэн иргэдийг тусгаарлах байрыг урьдчилсан бэлдсэн байна. Өчигдөр нийт таван автобусаар ирсэн 206 иргэнээс түргэвчилсэн тестээр шинжилгээ авсан. Ингэхэд эхний автобуснаас хоёр хүний шинжилгээ эерэг гарсан. Бусад иргэдийг 14 хоногийн гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Тэрнээс биш иргэдийг ямар ч хяналтгүй тараагаагүй. Аймгийн хөрөнгөөр 25 сая төгрөгөөр 1000 түргэвчилсэн тест худалдан авсан.

Ховд аймаг руу зорчих 320 иргэнээс нэгдүгээр сарын 23-нд шинжилгээ авсан. Тухайн халдвар авсан иргэд “Аянчин” зочид буудал, “Хархорин” худалдааны төвөөр явсан маршруттай байна. Шинжилгээ өгсний дараа олон нийтийн газраар их явсан учраас тэр үеэр халдвар авсан байж болзошгүй. Мөн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нийтийн байранд байдаг байсан. Тэндээс авсан байж магадгүйг тандан судалж байна. Тухайн хоёр хүн ХӨСҮТ рүү шилжих бол бусад иргэдийг хотод ажиглан тусгаарлахаар болсон. Хоёр иргэний эмчилгээний зардал өндөр гарах учраас халдвар хамгааллын горим тогтоож, туршлагатай газар нь эмчилгээг хийсэн нь дээр байх. Иргэдийг зөөвөрлөх тусгай үүргийн онгоцны зардлыг улсаас гаргана. Халдвартай бүсээс ирсэн эрүүл хүмүүс гэрийн ажиглалтын хугацааг баримталж, төрийн албан хаагчдыг дайчилж, эдгээр иргэдийг хянана. Аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан долоон хүн 41 иргэнийг хоёр автобусанд хоёр метрийн зайтай суулгаж тээвэрлэнэ.

ХОВДОД COVID-19-ИЙН ХОЁР ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу өчигдөр (2021.01.26) 45 хүнтэй ирсэн нийтийн тээврийн автобусны зорчигчдоос Дарви сумын постон дээр түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр зорчигчийн хариу эерэг гарсан. Улмаар дахин PCR шинжилгээ авахад Covid-19 батлагджээ.

Дээрх зорчигчид 2021 оны нэгдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгч, 24-нд хариу нь сөрөг гарсан байна. Дээрх 45 зорчигчийг Дарви суманд тусгаарласан бөгөөд өнөөдөр тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу буцаах шийдвэр гаргажээ. Эдгээр 45 зорчигч дунд нэг настай болон таван сартай хоёр хүүхэд байгаа аж.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн Онцгой комисс өчигдөр шөнө шуурхай хуралдаж, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-тэй зөвшилцсөний дагуу халдвартай хоёр иргэн, автобусны жолооч, хамт ирсэн зорчигч, нийт 45 хүнийг тусгай үүргийн онгоцоор ХӨСҮТ рүү журмын дагуу тээвэрлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн нийслэл хотоос ирж, гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тавих хяналтыг сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авч ажиллах үүргийг сумдын Онцгой комисс, мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгожээ.

 А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-27 192.82.74.250

Шинэ засгиин газар эхний ээлжинд вакцин оруулж ирэн тур амьсгаа авах эс тэгаээс хэдэн хун эндэхэд л огцруулахаар жагсаал цуглаан болоод эхлэнэ дээ

Avatar

Зочин 2021-01-27 135.148.33.90

>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Цагаан сарын хөл хорио 2021-01-27 139.5.219.30

PCR шинжилгээгээ өгөөд сөрөг гарсан хүмүүс байна лээшдэ Хаана хол баруун аймаг луу явах улсууд зарим газраар орсон л байгаа лда тэдний байрласан нийтийн байрнаасаа халдвар авсануу явахаасаа өмнө халдвар авсануу тогтоох л байх хэн ч өвдөж болох нөхцөл УБ хотод бна цагаан сарын хөл хориогоо сайн хэрэгжүүлэхгүй бол болохгүйнээ

Avatar

Зочин 2021-01-27 64.119.16.32

Hot ugaasaa ayultai gazar shuudee. Er ni ulam l hetsuu boloh ni dee.

Avatar

hodooniihon hotod buudalaar ajil hiideg yum bish uu 2021-01-27 66.181.180.124

hotoos yavahaasaa omno neg buudlaar orj salah es hiisen baina tegeed avah yumaa avaad nandignaad HOVD ruugaa garjee

Avatar

Зочин 2021-01-27 122.201.21.61

МАШ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРТЭЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ НААДАМААР АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛЭЭ ХҮМҮҮНЛЭГИЙН ГАМШИГТАЙ УГТАЖ МАГАДГҮЙ НЬ !

Avatar

haak 2021-01-27 139.5.219.172

засс битгий сүржигнээд бай. 102 настай эмээ эдгэрээд гарсан шүү. хэд хоног гэрт нь байлгаад амин дэмээр дархлааг нь дэмжээд байхад ханиал шиг өөрөө эдгэрч байна гэсэн. шал дэмий баахан зардал гаргаж нтр …аймагт нь тусгаарлаад хэд хонуулаал эдгэнэ.

Avatar

Зочин 2021-01-27 192.82.64.106

Medrel muutai n**** ve. delhii dayaaraa hchin muhustuj bhad yu yariad balairaad bgaan.5.5 saya hun amtai Irelandad 1 udriin dotor 90 hun uhsen bn. togloom bish shu.yaj iim munhag haranhui baij chaddag bn a.gadaad hel sur.medee medeelel unsh

Avatar

Чулуунбаатар 2021-01-27 64.119.19.95

Ёстой таагүй мэдээ байх чинь Ямар муухай халдвартай хачин өвчин бэ Хэлэх үг алгаа

Avatar

Зочин 2021-01-27 122.201.22.145

sar 0 zogsolt hii. urhuuded unegui hundiig ni zuu offshoriin mungunuus huns gargaj 0 zogsolt hii tegeh bj uvchin buren hyazgaarkana

Avatar

ЗОЧИН 2021-01-27 124.158.95.14

ОДОО ТЭГЭЭД ЦАГААН САР ХИЙХГҮЙ ГЭЭД БАЙХАД Л ЦАГААН САРЫН БЭЛТГЭЛ ГЭЖ ЗАХ ДЭОГҮҮРЭЭР ХЭСЭЭД Л ХАЛДВАР ТАРААГААД БАЙХ ЮМ, ЭРГЭЭД НААД ЗАХУУД ЧИНЬ ХААГДАХ ЮМ БНА Л ДАА, БАЛАЙ ЮМ БЭ? ЮМАА Ч АВЧ АМЖИХГҮЙ ХААГДАХ БОЛОЛТОЙ???

Avatar

kheviin b*** zogsoo 2021-01-27 43.228.130.129

orkuud tsagaan sar gej khutsaad baikh yum nam khotiod zogsoogooch. ene talkh chikher uguuj chikher b*** kheviin b***g ni zogsookh kheregtei khend ch khereggui khog trans tos

Avatar

Зочин 2021-01-27 202.55.188.38

Хотоосоо битгий гарга,аймгууд нь орон нутгийн иргэдээ харж хандана байлгүй

Avatar

хүннү 2021-01-27 202.55.188.92

За одоо монгол даяараа тархаж эхлэнэ. Хотоос гаргаж болохгүй ээ. 3-р сарыг дуустал улаан хөлтөнг хотоос бүү гарга.

Avatar

Зочин 2021-01-27 66.181.189.62

Буудал хэсээд л явах юм даа энэ хүүхнүүд

Avatar

Зочин 2021-01-27 202.21.108.23

Яахавдээ гарч л байг, эмчлээд л бай. Хатуу хөл хорио л тавьж болохгүй, ЭЗ аа жаахан ч болов өөд тат.

Avatar

Зочин 2021-01-27 103.212.118.56

Эдийн засаг ч сэргэж базаахгүй, улс нь ч зовж зүдэрсэн өвчтөнөө эмчилж дийлэхгүй, хэвтэх оргүй, амьсгалах төхөөрөмжгүй, эм хэрэгсэл дутсан хүнд байдал, үхэл хагацалд учрах вий дээ. Яаж ийж тэвчиж байгаад халдварын эсрэг тариаг эхлэх юмсан. Олиггүй хүмүүсийн шуналыг сэдрээсэн, улс оронд хор тарьсан Ерөнхийлэгчийн сонгуулийг хойшлуулж,.жагсаал цуглаан, улс төрийн талцал хагарал өдөөсөн аливаа үйлдлийг бүрэн хоригломоор, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгамаар байна.

Avatar

Зочин 2021-01-27 103.26.193.236

Хэсэг бүлэг хүмүүсийн шахалт шаардлагаас айж бууж өгч хөл хориог сулруулсны уршгаар халдварыг олон нийтийн дунд бүр сул чөлөөтэй тавьчихлаа (алдчихлаа) шүү дээ!!! Хатуу хөл хориогоо одоо бушуухан сэргээхгүй бол тахлын тархалтыг дийлэхээ болилоо шүү!!!!!

Avatar

бодлын хулгайч 2021-01-27 66.181.161.77

ХОТ АЮУЛТАЙ БОЛЛОО. ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж