“Beidou”-гийн ээлжит хиймэл дагуулыг хөөргөжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

“Beidou”-гийн ээлжит хиймэл дагуулыг хөөргөжээ

Хятад улс “Beidou” навигацын системийн ээлжит хиймэл дагуулыг баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас "Чанжэн-3A" /Long March-3A/ зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөжээ.

Энэ нь “Beidou” системийн 22 дахь хиймэл дагуул болох юм. Уг системээр Хятад болон тус улсын хөрш орнуудын, мөн Ази Номхон далайн бүс нутгийн бусад бүсийн нутаг дэвсгэрийн газар зүйн солбилцлыг тодорхойлох боломжтой.

Хятадууд 2020 он гэхэд “Beidou” системийн хиймэл дагуулыг 35-д хүргэж, дэлхийн хэмжээний навигацийн систем болгохоор төлөвлөж байгаа аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж