PUBG: Монголын ZEUS баг ДАШТ-ий гуравдугаар байрт оров

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

PUBG: Монголын ZEUS баг ДАШТ-ий гуравдугаар байрт оров

PUBG: Монголын ZEUS баг ДАШТ-ий гуравдугаар байрт оров

Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо зохион байгуулагдаж буй PUBG Mobile дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдрийн тоглолтууд өнөөдөр /2021.01.27/ явагдаж, аваргаа тодрууллаа. Тэмцээний эхний гурван өдрийн дараах байдлаар 227 оноотой Хятадын 4AM багийн хамтаар тэмцээнийг тэргүүлж явсан Монголын ZEUS баг сүүлийн өдөр тааруу эхлэлийг тавьсан ч төгсгөлийг сайн хийж, 292 оноотойгоор гуравдугаар байрт шалгарч 100 мянган ам.долларын эзэд болов.

Энэхүү тэмцээний аваргаар Хятадын NOVA баг тодорсон бол хоёрдугаар байранд мөн Хятадын 4AM баг шалгарлаа.

Тэмцээн Дубай хотын Кока-Кола цэнгэлдэхэд явагдах хуваарьтай байсан ч нэрийг нь нууцалсан багийн гурван тоглогчоос covid-19-ийн халдвар илэрсэн тул баг тамирчдыг тусгаарлан тэмцээнээ явуулжээ.

Энэхүү тэмцээний нийт шагналын сан нь 1.2 сая ам.доллар бөгөөд түрүүлсэн баг 700 мянган ам.доллар, хоёрдугаар байр 200 мянган ам.доллар, гуравдугаар байр 100 мянган ам.доллар, дөрөвдүгээр байр 40 мянган ам.доллар тус тус хүртэнэ.

ZEUS Esports багийн үндсэн бүрэлдэхүүнд О.Бат-Оргил(Ronin), С.Ундрах(Undaak), Б.Золбоот(Zyol), Н.Дулаанжаргал(Abely), Б.Тэнгис(ICY), Б.Билгүүн(Godless) нар багтдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж