Шүүгчид нэр дэвшихдээ ямар мэдээлэл явуулах вэ? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шүүгчид нэр дэвшихдээ ямар мэдээлэл явуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Шүүгчид нэр дэвшихдээ ямар мэдээлэл явуулах вэ?

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тушаалаар дор дурдсан шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.

Тус сул орон тоонд нэр дэвшигчдийн танилцуулгыг www.judcouncil.mn цахим хуудсанд байршууллаа. 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн талаар хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын албанд ирүүлэх боломжтойг мэдэгдэе.

Сонгон шалгаруулалт зарласан сул орон тоо:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн;

  2. Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн;

  3. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн;

  4. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн;

  5. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн;

  6. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн;

  7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн;

  8. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн;

  9. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн;

  10. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн.

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2016.03.30

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

хх 2016-03-31 202.21.118.98

шүүгчийг маш сайн шүүлтүүрээр шүүж байж л тавих хэрэгтэй дээ өнөөгийн шүүгчидэд хүн чанар гэдэг юм байдаг юмуу зарим нь өөрсдөө хуулиа мэддэггүй ойлгодоггүй юм шиг санагддаг

хх 2016-03-31 202.21.118.98

шүүгчийг маш сайн шүүлтүүрээр шүүж байж л тавих хэрэгтэй дээ өнөөгийн шүүгчидэд хүн чанар гэдэг юм байдаг юмуу зарим нь өөрсдөө хуулиа мэддэггүй ойлгодоггүй юм шиг санагддаг

шудрага 2016-03-31 202.9.42.1

ШҮҮГЧ ГЭДЭГ АЛБА УГ АЖИЛД ИТГЭЛ ХҮЛЭЭСЭН ХҮНЭЭС ХҮН ЧАНАРЫГ МАШ ИХ ШААРДДАГ ХҮНИЙ ЭРХИЙГ ХҮНДЭТГЭХ ҮЗЛЭЭР НЭВТ ШИНГЭСЭН ХҮН БАЙХ ЁСТОЙ ИНГЭЖ БАЙЖ ОЛОН ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ АВДАГ ЭНЭХҮҮ ЧАНАРЫГ ЭЗЭМШСЭН ХҮНИЙГ Л СОНГОХ ХЭРЭГТЭЙ ХУУЛИАР ДАЛАЙЛГАЖ САГСУУРАН ХҮНИЙ АМЬДРАЛЫГ ХЭРЦГИЙЛЭН ШИЙДДЭГ УВАЙГҮЙ ШҮҮГЧ БАЙСААР БАЙНА ШИНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ҮЗЭЛ САНААНЫ ДОР АЖИЛЛАЖ ЧАДАХ ЗӨВ ХҮНИЙ ГАР ХАРДАГГҮЙ ХҮНИЙГ ОЛЖ ТОМИЛОХЫГ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ БҮХ ТАЛААР СУДАЛЖ БАЙГААД ТОМИЛОХЫГ АНХААРАХ НЬ ЗҮЙТЭЙ