"Хархорин" түрээслэгчдийнхээ төлбөрийг 20 хувь хөнгөлнө

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

"Хархорин" түрээслэгчдийнхээ төлбөрийг 20 хувь хөнгөлнө

"Хархорин" түрээслэгчдийнхээ төлбөрийг 20 хувь хөнгөлнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр (2021.01.26) "Хархорин" худалдааны төвд ажиллан, худалдаа эрхлэгчид, түрээслэгчидтэй уулзан, санал бодлыг нь сонсов.

Тэрбээр тус худалдааны төвийн удирдлагуудтай түрээсийн төлбөр хөнгөлөх асуудлыг зөвшилцсөн. Энэ хүрээнд "Хархорин" худалдааны төв түрээслэгчдийнхээ түрээсийн төлбөрийг 2021 оны тавдугаар 31-ний өдрийг хүртэл 20 хувиар хөнгөлөхөөр боллоо. Ингэснээр тус төвд лангуу, тасаг түрээслэн худалдаа эрхэлдэг иргэд, ААН-үүд нэг тэрбум орчим төгрөгийн бодит хэмнэлт хийх боломж бүрдэж, хүнд үеийг давахад дэмжлэг болох юм.

Нийслэлээс худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг бүх талаар дэмжин ажиллах бөгөөд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, хамтын хүчээр цар тахлыг даван туулахыг Хотын дарга уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж