Бизнесийнхэн тэрбумаар шатсан уу? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Бизнесийнхэн тэрбумаар шатсан уу?

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Бизнесийнхэн тэрбумаар шатсан уу?

Ам.долларын ханшийн өсөлтөөс бизнесийнхэн ихээр алдагдал үүрч байгаагаа жил гаруйн өмнөөс ярьж эхэлсэн. Тэд үүнд Монголбанк, төр засгийг зохистой арга хэмжээ аваагүй хэмээн буруутгаж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар ханшийн өөрчлөлтөөс үүдэн нэг компани л гэхэд 800 саяас нэг тэрбум хүртэлх төгрөгийн алдагдал хүлээсэн хэмээн мэдээллээ. Өнөөдөр болсон “218.1” үндэсний хөдөлгөөнийхний хэвлэлийн хурлын үеэр энэ тоо баримтыг дурдлаа. “218.1” хөдөлгөөнд бизнесийнхэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, хуульч өмгөөлөгч, иргэдийн төлөөлөл багтжээ. Хөдөлгөөний тэргүүн Т.Баярхүү “Захын жишээ дурдахад, банкнаас 60 сая төгрөгийн зээл авсан бол ам.долларын ханшаас болоод өнөөдөр 95 саяд хүрч байна. Биднээс шалтгаалаагүй ийм нөхцөлд төр засаг зохицуулалт хийж, туслах үүрэгтэй” гэлээ.

Тэдний урдаа барьж буй гол заалт нь Иргэний хуулийн 218 дугаар зүйл. Энэ хэсэгт  “Төлбөр гүйцэтгэх хугацаанаас өмнө мөнгөний ханш өссөн эсвэл, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно” гэж заасан. Харин ам.долларын ханшийн энэ их зөрүүтэй нөхцөлд дээрх хуулийн заалт огт үйлчлэхгүй, нэрлэсэн үнээр явж байгааг тэд шүүмжилж байна.

Мөн “Архи, тамхины онцтой татварыг авахдаа тухайн өдрийн Монголбанкны ханшаар тооцно гэж заасан байсан  ч энэ заалтыг хасч, оронд нь 1450 болгож нэрлэсэн” гэлээ.

Тэд өнөөгийн үүсээд байгаа нөхцөлийг зохиомол хямрал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс зөвхөн бизнес эрхлэгчид гэлтгүй, иргэд ч зохиомол хямралын эсрэг нэгдэхийг уриаллаа. Иргэний хуулийн 218 дугаар зүйл заалтын хэрэгжилтийг шаардах, зохиомол хямралын эсрэг нэгдэж, өөрсдийнхөө төлөө тэмцэхийг “218.1” үндэсний хөдөлгөөнийхөн уриаллаа.

М.КЕЙТ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-03-31 202.179.27.198

зээл,түрэээс долороор хийгдэж л байгаа ш дээ зээлийг бол өөрсдөө сонгож байгаа түрээс бол түрээслэгчийн дураар ш дээ гаргасан хууль нь хэрэгждэг бол ийм байдалд орохгүй л байхдаа өнөөдөр хэн нэгний хохийг дуудаад баймааргүй л байна шүү хууль гаргаад тэр нь хэрэгжихгүй бол яах ёстой юм бол хэн үүнийг хариуцах болж байна ....

turuuu 2016-03-31 124.158.90.78

hohineee nowshnuuud

Анд 2016-03-31 122.201.22.60

Энэ элэгний еерчлелттэй товарищ ингэж явахаар эмчилгээгээ хийлгэ

ХУУЛЬЧ 2016-03-31 202.9.40.135

Валютын зохицуулалтын тухай хууль 1994 он ,Банк,эрх бүхий хуулийн этгээдын мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо,зээлийн үйл ажиллагааны тухай 1995он, Банкны тухай 2010 он,, ТӨЛБӨР ТООЦООГ ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ 2009 он, хуулиудаа уншаад АСУУДАЛД ХАНДВАЛ ЯАСАН ЮМ БЭ ????

Зочин 2016-03-31 202.126.91.98

Эх орны хишиг нэрээр тараасан мөнгөний хэмжээ 4-5 тэрбум доллар. Гаднаас зээлж тараасан мөнгө шүү дээ. Монголын эдийн засгийг огцом доргиох мөнгө. Асар их ууршилт явагдана. Үүний дараа мөнгөний авдар хувхайрсан. Ийм хүнд үед Чингис, Самурай бонд л аминд орлоо.

Зочин 2016-03-31 103.229.123.111

Харагдаач

Зочин 2016-03-31 202.179.25.187

Гомбожав, Баярхүү мэт хөгшин юмнууд улс төр хийж юу олж авах гэсэн юм болдоо.

Зочин 2016-03-31 150.129.141.45

Одоо ингэж солиорохгүй шүү! та нарыг доллараар зээл ав гэж хэн тулгасан юм!

Зочин 2016-03-31 202.9.41.171

za tenegtehee bolioroi. archaagui garuud uu ugui yu!

ЗИ НХБЛД 2016-03-31 203.169.50.62

ОЛОН ЮМ ЯРЬЖ ДУРГҮЙ ХҮРГЭЭД БАЙВАЛ ТЭР МУУ ДОЛЛАРЫГ ЧИНЬ 5000 БОЛГООД ТА НАРЫГ НУСАА ХАЦАРТАА НААХЫГ ХАРЪЯ Л ДАА

Зочин 2016-03-31 59.153.113.43

Bayarhuu busines hiihee bolison. Monfresh ymar ch banknii zeelgui gesen. Business radio 98.8aas asuugaarai. Ingej hudlaa yrihaa bolio.

Зочин 2016-03-31 122.201.24.199

estoi l zombinuud bna daa

Зочин 2016-03-31 103.26.193.104

Хөгшин ухнууд залууст сургамж хэлэх насан дээрээ улс төр хийгээд л

zochin 2016-03-31 188.104.157.9

eoeo ZOMBINUUD AMILSAN gedeg jujig uu?

Зочин 2016-03-31 103.229.120.93

Ченжийн ажил хийснээрээ ЗГ Монгол Банк хариуцлага хүлээх нь зүйн хэрэг

Зочин 2016-03-31 202.72.245.122

ed nar chini yatsan aimaar tsaraitai xymys ve

Зочин 2016-03-31 103.57.93.190

Бизнесийхэн эрсдэлээ өөрсдөө үүрэх ёстой. татаас авна, хөнгөлттэй зээл авна, нэг хэдэн эрхэлсэн юмууд. Төгрөгийг элэгдээд тэнд тавалж байгаагаараа Золжаргал түүхэнд хамгийн муу банкираар тодорлоо. тэр нөхөр бас хариуцлагаа үүрээд та-мдаа очвол таарна.

VIRUS 2016-03-31 202.9.40.52

Haana tegj ih tataas avaad bna? Tsuun tooni olgarhuudiig toirson companiud hungulttei zeel bas tataas avdag. Busad n bhgui bh shuu!

Зочин 2016-03-31 203.169.48.142

Төр засаг нь хуулиа мөрдөхгүй байгаа шүү дээ. Хуулиар бол Монгол улсад бүх ажил үйлчилгээ, төлбөр үндэсний мөнгөн тэмдэгтээр явах ёстой. Тэгэхэд засгийн газар нь онцгой татварыг доллараа тооцоод аюдаг зөв юм уу

TB-iig uzdeg teneguud bdag l yum bn. 2016-03-31 203.91.112.198

TB 9 bol TB9 shuu dee, ard tumniig aidas awtuulj ard ni toriin erhend garah gsn tsoovor chonuud boroolj bga. Hotlogch zaluuchuud ni said bolohiin boon moroodol teesen oroolonguud. Medeelel oldohgui bga bol tim zuil boloogui l gesen ug sh dee

Зочин 2016-03-31 182.160.34.191

Ходолгоонуууд нийлээд тэмц Ганц нэгээрээ гоншигноод нэмэргуй

yamar ch bsan 5000 hurehgui gee bizdee 2016-03-31 202.21.106.147

yamar ch bsan 5000 hurehgui gee bizdee....

Зочин 2016-03-31 112.72.9.226

Царай муутуудын цуглуулга байнаа. Ха ха

Зочин 2016-03-31 182.160.34.191

Архи тамхины бизнес хийдэг хумуусийг улайм цайм дэмжсэн татвар тогтоосон Оороор хэлбэл АН ы Батхууг бас МАН ы хэн ч билээ монгол тамхины эзэн

Зочин 2016-03-31 103.229.121.230

ӨЧИГДӨР ОРОЙ ТВ-9 -ийн мэдээгээр ЗАСГЫН ГАЗРААС ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, ОЮУ ТОЛГОЙ, ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙГ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ОРДЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА ГЭСЭН ТОВЧХОН МЭДЭЭ УНШААД ӨНГӨРЛӨӨ. ГЭТЭЛ ЭНЭ ТАЛААР НЕТ- ЭЭС ХАЙЛТ ХИЙГЭЭД ҮЗЭХЭД НИЙТЛЭГДСЭН ЯМАРЧ МЭДЭЭ БАЙХГҮЙ БАЙНА. ЭНЭ ЮУ БОЛООД БАЙНА ВЭ? МОНГОЛЫГ ТЭЖЭЭЖ БАЙГАА ГАНЦ ОРД, ИРЭЭДҮЙД ТЭЖЭЭХ ХОЁР ОРД МААНЬ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ЮМ ГЭНЭЭ. САЙХАНБАЛАГ ЭЗДИЙНХЭЭ ДААЛГАВРААР БАС ЯМАР ЛУЙВАР ХИЙХ ГЭЭД БАЙНА ВЭ? НЭГ ИЛБЭ ҮЗҮҮЛЭЭД ОЮУ ТОЛГОЙГООС МОНГОЛЧУУДЫН АШИГ ХҮРТЭХ БАЙСАН ХУГАЦААГ ХОРИН ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛСАН. ОДОО ЯАЖ ИЛБЭДЭЭД ЭРДЭНЭТ, ОЮУ ТОЛГОЙ, ТАВАН ТОЛГОЙГ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛГҮЙ БОЛГОЧИХ ВОО.

Зочин 2016-03-31 202.170.80.25

tv9-d itgedeg teneg