Пеле шүүхэд заргалдав

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

 

Бразилийн домогт хөлбөмбөгчин Пеле Самсунг компанийг шүүхэд өгч, 30 сая ам.доллар нэхэмжилжээ. Пеле тус корпорацийг өөртэй нь андуурахаар адилхан хүний зургаар зар сурталчилгаа хийж, нэр төрийг нь ашигласан гэж заргалджээ.

 

Өдгөө 75 настай Пеле хамгийн олон гоол оруулж, Гиннесийн амжилт тогтоож байсан бөгөөд Бразилийн үндэсний бахархал болж байсан юм.

 

Түүний орлогын дийлэнх хувийг зар сурталчилгаа, нэр хүнд нь авчирдаг гэнэ. Шүүхэд өгсөн заргадаа Пеле “Самсунг корпорац  нэр төрийг нь бүдүүлгээр, дураараа ашигласан” гэж бичсэн гэнэ.

 

Самсунг корпораци 2013 онд Пелетэй зар сурталчилгааны гэрээ байгуулах талаар ярилцсан боловч эцсийн мөчид гэрээ байгуулахаас татгалзсан гэж хөлбөгчин шүүхийн заргадаа дурьджээ.

 

Тус компани өнгөрсөн аравдугаар сараас хойш домогт хөлбөмбөгчний хамгийн төгс, алдартай хайчин гоол, болон өөртэй нь тун адилхан царайтай, инээмсэглэж байгаа хүний зургийг зар сурталчилгаанд ашиглах болсон байна.

 

Самсунг корпораци Пелегийн 30 сая ам.долларын нэхэмжлэлийн хариуд мэдэгдэл хийгээгүй байгаа гэнэ.

 

Энэ хэргийг Майкл Жорданы өмгөөлөгч хариуцаж байгаа гэнэ. Майкл Жордан өнгөрсөн жил нэгэн хүнсний дэлгүүрийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, ялалт байгуулсан бөгөөд нэр төрийг нь ашигласны нөхөн төлбөрт 10 сая ам.доллар гаргуулсан юм.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж