УОК: Нийслэлээс аймаг руу иргэдээ татах үйл ажиллагааг зогсоов

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

УОК: Нийслэлээс аймаг руу иргэдээ татах үйл ажиллагааг зогсоов

УОК: Нийслэлээс аймаг руу иргэдээ татах үйл ажиллагааг зогсоов

УОК-ын шийдвэрийн дагуу аймгууд Улаанбаатар хотоос иргэдээ татан авах үйл ажиллагаа үргэлжилж байсныг нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, аймаг, нийслэлийн онцгой комисст "Аймаг, орон нутгаас Улаанбаатар хотод ирээд хязгаарлалтын дэглэмд орсон иргэдийг буцаах ажлыг 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоохыг үүрэг болгож байна" гэжээ.

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу нийтийн тээврийн 5 автобусаар 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр зорчиж ирсэн 206 иргэнээс түргэвчилсэн тест авахад хоёр иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ. Тиймээс хотоос гарах хөдөлгөөний хааж байгаа гэх мэдээлэл байна.

Удахгүй Ховд аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийнэ. Бид эргэн мэдээлэх болно.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж