НЭМЭЛТ: 01.00 цаг
Ховд аймгийн Онцгой комисс яг одоо хуралдаж байна. Улаанбаатар хотоос Ховд аймаг руу нийтийн тээврийн таван автобусаар өнөөдөр /2021.01.26/ зорчиж ирсэн 206 иргэнээс шинжилгээ авахад хоёр хүнээс covid-19 илэрчээ.
Тиймээс аймгийн онцгой комисс хуралдаж, халдвартай нь тогтоогдсон хоёр иргэнийг ойрын хавьтал болох нэг хүнтэй хамт тусгаарлаад байгааг мэдэгдэв. Мөн тухайн иргэдтэй хамт нэг автобусанд явсан иргэдийг маргааш тусгай үүргийн онгоцоор нийслэлд авчрахаар болжээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд аймгуудад халдвар бүртгэгдээгүй учраас Улаанбаатарт гацсан иргэдийг орон нутаг руу нь буцаах ажлыг үе шаттайгаар хийж байсан юм.
ХОВДОД ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТЭЭР ХОЁР ХҮНИЙ ХАРИУ ЭЕРЭГ ГАРЧЭЭ
Улаанбаатар хотоос Ховд аймаг руу нийтийн тээврийн таван автобусаар өнөөдөр /2021.01.26/ зорчиж ирсэн 206 иргэнээс түргэвчилсэн тест авахад хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулж байна.
Мөн халдвар хамгаалалын дэглэмээ сайтар сахиж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Орон нутгийн цагаар өнөө оройн 23.00 цагт Ховд аймгийн Онцгой комиссоос албан ёсны мэдээлэл хийнэ гэв. Тус аймгийн онцгой комиссоос удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэсэн. Бид эргэн мэдээлэх болно.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос иргэдийг татан авах үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 27-ны 00.00 цагаас тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болжээ.
А.СҮРЭН
Иргэн 2021-01-26 202.126.88.64
Зөв
wifi 2021-01-26 202.9.40.54
сумьяа болоогүй байхад хамаг юм нээгээд боловсролгүй дарга юм даа
Зочин 2021-01-26 202.9.46.24
bugd nee. mungugui ukhlee geed baisan biz dee. odoo uursdiiguu khicheer. khun luu chikhdegee boli.
Нэрт 2021-01-26 66.181.189.33
Одоо яахав дээ. Очсон бүх нөхдүүдийг шинжилгээ авсан нөхдүүдийг бүгдийг нь хорьж байгаад 14 хоногийн дотор 3 удаа шинжилгээ ав. Тэгээд л хумигдна шдээ. харин энэ хооронд ийш тийш явсан гарууд байвал өөр шүү
Иргэн 2021-01-26 66.181.160.31
Муу торгууд захчингууд тусч байсан ч яадын.
jabs 2021-01-26 202.9.46.209
Энэ жинхэн х***а с** байна даа
зочин 2021-01-26 202.179.25.179
Хотоос гарахад нь шинжилгээ авахад яасын
Иргэн 2021-01-26 202.55.188.110
Цагаан сараар о зогсолт хийнэ шүү гэж сануулж байна даа. Санаатай сануулга уу санамсаргүй сануулга уу?
Зочин 2021-01-26 135.148.33.84
Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Нэрт 2021-01-26 66.181.189.33
За больё чи минь. Тэр Бямбацогтдоо л хэл.
Иргэн 2021-01-26 202.179.27.209
Сүртэйшдээ. Түргэвчилсэн эерэг гэчихээл Пср авангуут сөрөг гээд гарж таараа.
Badarch taxar 2021-01-26 103.212.118.119
Za ingeed howd budaa