НЭМЭЛТ: 01.00 цаг
Ховд аймгийн Онцгой комисс яг одоо хуралдаж байна. Улаанбаатар хотоос Ховд аймаг руу нийтийн тээврийн таван автобусаар өнөөдөр /2021.01.26/ зорчиж ирсэн 206 иргэнээс шинжилгээ авахад хоёр хүнээс covid-19 илэрчээ.
Тиймээс аймгийн онцгой комисс хуралдаж, халдвартай нь тогтоогдсон хоёр иргэнийг ойрын хавьтал болох нэг хүнтэй хамт тусгаарлаад байгааг мэдэгдэв. Мөн тухайн иргэдтэй хамт нэг автобусанд явсан иргэдийг маргааш тусгай үүргийн онгоцоор нийслэлд авчрахаар болжээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд аймгуудад халдвар бүртгэгдээгүй учраас Улаанбаатарт гацсан иргэдийг орон нутаг руу нь буцаах ажлыг үе шаттайгаар хийж байсан юм.
ХОВДОД ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТЭЭР ХОЁР ХҮНИЙ ХАРИУ ЭЕРЭГ ГАРЧЭЭ
Улаанбаатар хотоос Ховд аймаг руу нийтийн тээврийн таван автобусаар өнөөдөр /2021.01.26/ зорчиж ирсэн 206 иргэнээс түргэвчилсэн тест авахад хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулж байна.
Мөн халдвар хамгаалалын дэглэмээ сайтар сахиж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Орон нутгийн цагаар өнөө оройн 23.00 цагт Ховд аймгийн Онцгой комиссоос албан ёсны мэдээлэл хийнэ гэв. Тус аймгийн онцгой комиссоос удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэсэн. Бид эргэн мэдээлэх болно.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос иргэдийг татан авах үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 27-ны 00.00 цагаас тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ