Л.Оюун-Эрдэнийг УИХ-д Ерөнхийлөгч танилцуулахаар болжээ | News.MN

Л.Оюун-Эрдэнийг УИХ-д Ерөнхийлөгч танилцуулахаар болжээ

Л.Оюун-Эрдэнийг УИХ-д Ерөнхийлөгч танилцуулахаар болжээ

Л.Оюун-Эрдэнийг УИХ-д Ерөнхийлөгч танилцуулахаар болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  өнөөдөр (2021.01.27) 11:30 цагт хүргүүлэхээр болжээ.

МАН-аас Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын  Ерөнхийлөгчид өнгөрөгч Баасан гариг (2021.01.22)-т өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналыг УИХ-д оруулж танилцуулна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны Дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд "Үндсэн хуулийн 39.2-т заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана" гэж заасан. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.27) 13:00 цагаас хуралдаж, 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг томилох эсэхийг хэлэлцэж батална.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-27 135.148.33.90

>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Ариука 2021-01-27 66.181.188.224

Хэзээд л дэмжих нь тодорхой зүйлийг ерөнхийлэгч 3 хоногийн хугацаа алддаг нь ??? Юмдаа..

Avatar

Зочин 2021-01-27 202.9.40.112

Одоо яахав дээ…та нар төрийн толгойд гарсан бол эх орноо ард түмнээ бодоорой,үр удмаа бодоод мөнгө чинь хүрэх бол битгий их шуна,дэлхийг эзлэх гэсэн хүн мөнгөнд шунахгүйг бодолцоорой,Монголоо авч үлдвэл та нарын нүгэл хилэнц нимгэрнэ…

Avatar

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2021-01-27 202.21.109.98

Оюун-Эрдэнэ гадаад хэлний боловсролтой.. Дүүрэг…ЗГХЭГ ….ажиллаж байсан амьдрал.. төрийн албаны туршлагатай…. Хүрэлсүх шиг ЁСОЛЖ гүйгээд байхгүй.. АНГЛИ хэл мэдэхгүй мөртлөө..толгой дохиод байхгүй…..Ядаж гар бууны хоосон гэр зүүгээд гүйхгүй байх даа…. Д.Содном…. Гунгаадорж нараа зөвлөхөөр аваарай……

Avatar

Jap 2021-01-27 202.126.89.213

Японы. ЕС шинзо Абэ огцорсон танхимаасаа ЕС болжил байсан !!! Монголд ганц боллоо гэж ш****г гарууд мэдээ мэдээлэл хаяа уншиж бай !!! Эрх барьж байгаа нам ухнаа сонгонуу хуцаа сонгонуу тэд мэдэх хэрэг!!!

Avatar

Зочин 2021-01-27 202.126.89.148

Туршлагагагүй,хоосон толгой,хийрхэгч гацаагч Жонхуу Хүүк нарын төрөө улсаа хорлох үргэлжлэл нь амьдралаас тасархай,цагаан захтан Оюука банди.

Avatar

Зочин 2021-01-27 49.0.142.111

Хүрэлбаатарт их учир бий.

Avatar

Ичдэггүй юм байх даа... 2021-01-27 103.206.195.202

Ерөнхийлөгч маань ичдэггүй юм байх даа. У.Хүрэосүхийг огцорч байгааг дэмжихгүй байна гэж эрс үгээ УИХ-ын индэр дээрээс хэлж байсан хүн гэв гэнэт яагаад ингэх болов оо. Эсвэл энэ олон нийтийн дунд яригдаад байгаа Ерөнхийлөгчийн ойрын хүн ЕС-д нэр дэвшигч нарын ураг төрлийн холбоо ийн нөлөөлөв үү! Х.Баттулга Ерөнхийлөгч угтаа бол хэлсэн үгэндээ эзэн суух хуйхтай л эр гэж хардаг байсан нь улс төрийн ашиг хонжоо болуут яагаад таг дуугүй хүн юм даа. Юу л болох гээд байна даа…

Avatar

ӨӨР ХҮН 2021-01-27 192.82.78.199

ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛАГЫН ҮҮЛДЭЛ ӨНӨӨДӨРИЙН НӨХЦӨЛД ЗӨВ ХУРДАН ЗАСАГЫН ГАЗАРИЙГ АЖИЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
ЗАСАГЫН ГАЗАР С ГАНБААТАРЫГ ДЭМЖЭЖ АСУУДАЛЫН ХУРДАН ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Иргэд 2021-01-27 192.82.71.23

АН-ын бүлэг Оюун-эрдэнэ бол огцорсон засгийн газрын хүн учир ерөний исайдад дэвшүүлэхгүй. Ер нь Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон болохоор бүх сайдууд шинээр байх ёстой. Тэгээд ч МАН олон гишүүнтэй гэж байсан чинь юу болох нь энэ вэ. Хуулиндаа нийцэж байгаа юм байхдаа.

Avatar

зочин 2021-01-27 192.82.77.140

засгийн газар нь танхимаараа огцроод байхад дотор нь байсан сайд нь суудал дэвшдэг нь дэлхий дээр Монголд л байх шив дээ. Суудал дэвшихийн тулд засгийн газраа огцруулаад байх юм байна л даа.

Avatar

zochin 2021-01-27 122.201.24.241

yum medekhguygee b** gaykhuul , khuduunii ork , ogtsorson zasgiin sayduud uldej , soliltsoj ajillakh zuyl delkhii dayar baydag , UL MEDEGCH IKH MEDEKH UU ? l***r CHINI

Avatar

Зочин 2021-01-27 66.181.189.62

Амарсайхан л биш шүү

Avatar

Зочин 2021-01-27 103.57.95.42

С.Амарсаыханыг худ ургын асуудлаар Женкод шахагдаж ЗГХЭГ-ын дарга болгох гэж байгаа бол энэ засаг 1 жилийн настай гэдгийг чинь хэлье. Риогийн гар хөл Хүрэлбаатарыг зайлуулаарай

Avatar

Зочин 2021-01-27 202.21.108.23

Ахиад Түгжилдүүлжээ хөөрхий

Avatar

Зочин 2021-01-27 103.57.94.215

Сайханбилэг шэг бас л амьгүй албат л биздээ.Хүрэлсүх Элбэгдорж 2 уу бас хаха.

Avatar

Зочин 2021-01-27 66.181.188.96

Үнэндээ ямарч тохироо хийгдээгүй

Avatar

Зочин 2021-01-27 202.9.40.87

Тохироогоо амжилттай хийгээд томилуулах саналаа өгч дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж