Сэтгүүлч Жей Макинери New Yorker сэтгүүлд 1994 онд хэвлүүлсэн өгүүлэлдээ Хлое Севиньийг “Дэлхийн хамгийн ванлий охин” гэж нэрлэсэн байв. Хлое тэр цагаас хойш модель, хувцасны дизайнер, жүжигчин, найруулагч гэсэн карьерын том замыг туулжээ. 1995 онд түүний найруулагчийн анхны бүтээл гарч өөрөө гол дүрд нь тоглосон кино ихээхэн амжилттай олсон юм. Independent Spirit шагналд нэр дэвшсэн гэхээр л муугүй кино байсан байгаа биз. “
"Хөвгүүд уйлдаггүй” гэсэн киноны Лана Тисделийн дүрийг бүтээн олон нийтээс ихээхэн шүүмжлүүл хүртсэн чч “Алтан бөмбөрцөг”, “Оскарын” шагналд түүний нэр дэвшсэн юм.
Севиньи Коннектикутад өссөн нь түүний хэт өдөөсөн гэмээр стильд мөн хуучин загваруудад дуртай болгож сургажээ. Өнөөдөр тэрээр Jimmy Choo брэндийн олон улсын элч төлөөлөгч болсон байгаа. Хлое оролцсон гэрэл зургийн өдрийн тэмдэглэл нь уг брэндийн хаврын цуглуулгын гутлын загваруудыг үзүүлж байна. Түүнээс авсан бяцхан ярилцлагыг одоо танилцуулъя.
-Өөрийн стиль, түүнд нь нөлөөлсөн ямар хүмүүс байдаг вэ?
-Би Коннектикут мужид өссөн нь миний стилийг гаргаж өгсөн юм. Альтернатив хөгжимд дуртай ангийн бүсгүйчүүдээс эхлээд намайг хүрээлж байсан хүмүүс надад их нөлөөлжээ.
-Зураг авалтад өмссөн Jimmy Choo брэндийн шаахайнуудаас аль нь чиний дуртай гутал вэ?
-Надад задгай цагаан, шагайны орчим бүстэй, өндөр нарийн өсгийтэй гутал таалагддаг. Тэр нь жийнс, секси даашинзад их тохирдог. Тийм шаахай гартаа тааралдсан бүгдийг санагдуулсан ерээд онд намайг аваачдаг. Цагаан гуталд ёстой дуртай гээд зоригтой мэдэгдэл хийе!
-Чиний хамгийн анхны загварын дурсамж?
-Миний эцэг гутлаа тослон зүлгэж байсан нь. Тэрбээр усан цэргийн хүн байснаас шөнө унтахын өмнө гутлаа цэвэрлэх дадалтай болжээ. Унтлагын хувцастай зогсоод л гутлын тосны үнэрийг нь аван гутлаа яаж цэвэрлэж байсныг санаж байна.
-Энэ зураг авалт машинаар явах аяллаар дүүрэн байв. Чиний амьдрал тийм дурсгалтай аян замын сэтгэгдэл бий юу?
-Миний хамгийн дуртай аялал бол найз бүсгүй Тара Сабкоффын (хувцасны дизайнч, жүжигчин, найруулагч) хамт түүний эцэг, эхийн хуучин машинаар Коннектикутаас Лос-Анжелес руу хийх аян байлаа. “Оскарын” шагналд нэр дэвшсэн болохоор бидэнд яарах шаардлага байсан. Тэр үеэр л биБаруун өмнөд Америкийг үзэж, түүний цар хүрээ үзэсгэлэнг мэдэрсэн юм.
-Энэ жилд Jimmy Choo брэнд 20 жилээ тэмдэглэж байгаа. Энэ сүүлийн 20 жилд хамгийн дурсгалтай зүйл чинь юу вэ?
-Сонголт хийхэд цаг их шаардана. Толгойд их зүйл эргэлдэнэ. Найз нартайгаа клубт бүтэн сайн өдөр бүр бүжиглэх нь хамгийн чухал гэж бодогдох юм. Манай зочны өрөө ч өөрөөрөө байж, хөгжим сонсон инээж, уйлах аюулгүй газрын нэг.
-Чи нүдний шилээ их солих юм. Шинэ шил авахдаа юу бодож хийдэг вэ?
-Нарны шил бол миний өдөр тутмын хэрэглээ. Миний нүд гэрэлд эмзэг. Гайгүй шиг хоёр хосыг олоод л задарч унатал нь зүүдэг юм. Jimmy Choo гэх цуглуулгын загвар их таалагдаад байгаа. Сонирхолтой бүгдэд таарахаар эд дээ.
-Чи өөрийн стиль хэрхэн өөрчлөгдсөн тухай ном бичсэн. Найздаа ямар моодны зөвөлгөө өгөх вэ?
-Найз нар юу өмсөх вэ гээд л надаас зөвлөгөө авах гээд байдаг юм. Харин би тэнд шулуун шударгаар таатай тухтай, аятайхан харагдах хувцсаа л өмс гэж хариулдаг. Өөрийн давуу талыг мэдэж ямар өнгө эсгүүр чамд таарах вэ гэдгээ мэдэх нь минийхээр бол сайн зүйл юм л даа.
-Чиний хувцсан дунд 20 жилийн настай эд зүйл байдаг уу? Өнөөг хүртэл салахгүй байгаа тийм зүйл чинь юу байна вэ?
-Сургууль байхаасаа цуглуулсан миний асар их архив Коннектикутад байгаа. Заримдаа би тэндээс жийнс, ноосон цамц мэтийн зүйлийг ухан гаргаад хувцасны цуглуулгаа шинэчилдэг. Дизайнерийн хуучин бүтээлийг олоод түүгээр арга хэмжээ дээр гоёно. Дараа нь хурим найр үдэшлэгт өмсдөг.
-Jimmy Choo гэх хаврын цуглуулга хуучин Лос-Анжелесийн шахалт дарамтгүй стилийг харуулж дээ. Чи Лос-Анжелес, Нью-Йорк хотуудад амьдарч байсан. Хоёр хотын ялгаа стилийг чи мэдэрч байна уу? Чи аль талд нь байна вэ?
-Би Нью-Йоркийн төлөө хоёр гараа өргөнө, Үнэн шүү. Ядаж бусад газраас илүү ихээр тэнд амьдарсныхаа төлөө. Лос-Анжелес бол миний ажлын газар. Урлаг, хөгжим үргэлж өнгөтэй байдаг өөрийн гэсэн давуу талтай кино аж үйлдвэрийн хот юм л даа.
-Хаанаас чамд энэ загварын зуршил тогтоо вэ?
-Улиг болсон зүйлийн эсрэг зогсох эцгээс өвлөсөн төрөхийн шаардлагаар би бахархдаг. Он жилийн явцад тэр нь бүдгэрч байгаа ч өнөөг хүртэл амьд хэвээр үлджээ.
-Хаана худалдаа хийх дуртай вэ? Чиний жагсаалтад хуваалцаж болохоор нууц нандин зүйлс байна уу?
-Надад хэрэгтэй цэгүүд байгаа Нью-Йоркийн хэдэн районоор явдаг жамтай. Винтажийн гэх ховор эд зүйлийн дэлгүүрээр орох дуртай.
-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн жилийн хувьд Уит Стиллманы “Хайр сэтгэл ба нөхөрлөл”, “Эсрэг төрөлт” гэсэн кинонуудад ажилтай байлаа. “Төрлийн гарал үүсэл” гэсэн олон ангитийн хоёр дахь улирлыг төгсгөөд байна. Мөн Kitty гэх найруулагчийн анхны бүтээлээ дуусгалаа. Одоо би “The Snowman” гэх аймшгийн киноны зураг авалтад с Майкл Фассбендерийн хамт оролцон Норвегид байгаа. Ийм сонирхолтой төслүүдэд оролцож байгаа азтай хүн болоод байна.
-Карьерын ямар амбицаа биелүүлэх хэрэг чамд байгаа вэ?
-Найруулагчийн ажилд илүүтэй зүтгэмээр байгаа. Хүмүүс миний ажлаас өмнө хараагүй зүйлээ олж хараад сэтгэгдэлтэй байдаг байх. Жүжигчний ажил ч надад бас таалагддаг. Сайн кинонд сайхан дүр бүтээх сонирхол байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР