БЗД-ийн Х апартментад хэсэгчилсэн хөл хориог цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

БЗД-ийн Х апартментад хэсэгчилсэн хөл хориог цуцаллаа

БЗД-ийн Х апартментад хэсэгчилсэн хөл хориог цуцаллаа
НЭМЭЛТ:
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Х апартмент 1-ийн 4 дүгээр блок байранд тогтоогоод байсан хөл хорио, хамгаалалтыг буулгаж хөл хөдөлгөөн хэвийн горимд шилжлээ.

БЗД-ИЙН Х АПАРТМЕНТАД ХЭСЭГЧИЛСЭН ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Х апартмент 1-ийн 4 дүгээр блок байранд сэжигтэй тохиолдол илэрсэн учраас хэсэгчилсэн хөл хорио тогтоож хамгаалалтад авсан талаар тус дүүргийн онцгой комиссоос мэдэгдэв.  Хөл хорио тогтоосон  байрны оршин суугчид шинжилгээнд хамрагдаж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар, шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг анхаарууллаа.
Одоогоор тус дүүргийн дараах байруудад хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа юм.
  • 19-р хороо Саруул тэнгэр 103 байр
  • 2-р хороо 8-1-р байр
  • 17-р хороо 61-р байр
  • 7-р хороо 38а байр
Тус дүүрэгт шинжилгээ авах байршлууд:
  • 1. 84-р сургууль
  • 2. 48-р сургууль
  • 3. 69-р сургууль
  • 4. 133-р сургууль
  • 5. 142-р сургуулийн байранд тус тус шинжилгээ авч байна.
Шинжилгээнд хамрагдахын тулд https://eruul.gerege.mn/ сайтын цаг авах хэсгээс боломжит цагаа сонгож, дээрх шинжилгээний цэгүүдээр үйлчлүүлэхийг санууллаа.
Э.БУРАМ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж