Японы аж үйлдвэрлэл 6,2 хувиар буурлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Японы аж үйлдвэрлэл 6,2 хувиар буурлаа

Хоёрдугаар сард Японы аж үйлдвэрлэл нь цунами болсон 2011 оны гуравдугаар сараас хойш хамгийн доод хэмжээнд хүртэл унажээ. Японы экспортын барааны эрэлт бууж, болд хайлуулах үйлдвэрт гарсан дэлбэрэлт Toyota Motor Corp. үйлдвэрийн ажиллагааг хэд хоногоор тасалдуулсан  нь үүний гол шалтгаан болов.

Үзүүлэлт нь нэгдүгээр сарын өсөлтөөс хойш сарын дүнгээр 6,2 хувиар багасчээ. Шинжээчид 5,9 хувийн уналт гарна гэж дүгнэж байлаа.

Худалдааны яам энэ оны эхний улиралд уналттай байх магадлалыг гаргасан байна.

Харин засгийн газар нь зарлага ихтэй төсөв гарган эдийн засгаа дэмжихийг оролдож байна.

Японы аж үйлдвэрлэл маш их суларсан гэж шинжээчид дүгнэж байгаа юм.

Японы эдийн засаг нэгдүгээр улиралд зогсонги байдалд орохгүй  гэж үзсэн ч өсөлт нь маш бага гарах гэнэ. Энэ  6,2%-ийн уналт нь тус орны эдийн засагт ноцтой  хямрал нүүрлээд байгааг харуулж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж