Улаанбаатар хүхрийн хөндий болов | News.MN

Улаанбаатар хүхрийн хөндий болов

Улаанбаатар хүхрийн хөндий болов

Улаанбаатар хүхрийн хөндий болов

Улаанбаатар хотод уржигдар шөнө цас орсоноор агаар цэвэршиж, нийслэлчүүд цонхоо онгойлгох боломжтой болсон ч өнөөдрөөс өмхий үнэртэж эхлэв.

Түлшнийх нь үнэр үү, Төв цэвэрлэх байгууламжийнх нь үнэр үү учир нь олдохгүй удаж байна.

Гэхдээ Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээлэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар бол Улаанбаатар хот дахь агаарын чанар маш муу дүнтэй гарах болсон. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Нарангэрэл  “Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр Улаанбаатар хотын агаар дахь хүхрийн агууламж 2018 онд 67 микрограмм байсан бол 2020 онд нэг шоо метрт  211 микрограмм болж ихэссэн. Мэргэжлийн хяналтын газар нь Тавантолгой түлш компанийн шахмал түлшинд лабораторийн шинжилгээ хийхэд хүхрийн хэмжээ стандартад заасны дагуу нэг буюу түүнээс бага ч Багануур, Налайхын нүүрсэнд агуулагдах хүхрийн агууламжаас бараг хоёр дахин их үзүүлэлттэй гарсан. Хүхрийн давхар ислийн хэмжээ шаталтын шатанд ихэсдэг. Тийм учраас "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлшин дэх хүхрийн агууламж бусад улс орны сайжруулсан түлшний стандартын хэмжээнд байна уу, үгүй юу гэдгийг судлахаар Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж эхэлсэн. Одоогоор БНХАУ-ын шахмал түлшний стандарт  ирсэн, харьцуулж үзэхэд "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан түлшний хүхрийн агууламжтай ижил түвшинд байгаа. Бусад орны түлшний стандарт ирээгүй байна” гэж тодотгож байв.

Хүхэрлэг хий (SO2) нь нүдэнд үл үзэгдэх, хурц үнэртэй хий бөгөөд бусад бодистой амархан урвалд орж хүхрийн хүчил, сульфатын тоосонцор зэрэг хортой нэгдлүүдийг үүсгэдэг байна. Эрдэмтэд энэхүү хурц үнэртэй бодисыг хүний эрүүл мэндэд маш хортой хэмээн тодорхойлдог.

Харин манай улстөрчид “Улаанбаатар хотын агаарын бохирдол 60 хувиар буурсан” гэж залж суугаа.

Жишээ татвал, УИХ-аар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэх үед Ц.Даваасүрэн гишүүн “Бид хамтдаа үе үеийн Засгийн газрын хэдэн зуун тэрбум төгрөг заруулаад шийдэж чадаагүй гамшиг болсон утааны асуудлыг шийдсэн. Сэтгэл байгаад бизнесийн сонирхол байхгүй бол бүтдэг юм билээ” гэж ярьсан бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хүрэлсүхийн Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг 60 хувиар бууруулж чадсан” гэж магтан дуулсан. Хөвсгөлөөс УИХ-д сонгогдсон Ц.Даваасүрэн гишүүнд нийслэлийн агаарын бохирдол хамаагүй юм байж гэж бодоход Чингэлтэй дүүргээс сонгогдсон М.Оюунчимэг гишүүн хариуцлагатай хандах ёстой.  Тойрог нь Төрийн ордноос тав алхаад л  эхэлнэ. Сонгогчидтойгоо уулздаг хүнд бол Тасганы овоо хүрэхэд л автомашины цонхоор түлшний эвгүй үнэр ханхийхийг мэдэрнэ.

Түүхий нүүрс түлж байсан үетэй харьцуулахад өнөөдөр машины хамар харагддаг болсон байж болох ч хүний эрүүл мэндэд маш аюултай хүхрийн хүчлийн хэмжээ эрс өссөнийг анхаарах учиртай.

Зөвхөн Монголын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ийм дүн үзүүлээгүй. Air Quality Index (AQI-Агаарын чанарын индекс)-ээр Улаанбаатар хот өнгөрсөн онд ч дэлхийн хамгийн муу агаартай нийслэлээр нэрлэгдэж иржээ.

Шинэ он гарсан ч байдал дээрдсэнгүй, агаарын чанар аюултай түвшнийг заасан хэвээр байгааг мэдэж болно. Тухайлбал, хүхрийн хүчлийн хэмжээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдээлж байснаас илүү хэд дахин өссөнийг agaar.mn-ээс нэгдүгээр сарын 18-24-ний өдрийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулан гаргасан энэхүү мэдээллээс харж болно.

Харин өнөөдрийн 13.45 цагийн мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн их агаарын бохирдолттой бүсээр Монгол газар нэрлэгдэв. Тус газарт агаарын чанарын индекс 500-г заагаад байна. Өдрийн цагаар галлагаа буурч, оройдоо нэмэгддэг. Энэ үед агаарын чанарын индекс дахин өөрчлөгдөж, гэр хороолол руу дөхөх тусам аюултай хэмжээ нэмэгддэг.

Агаарын чанарын индекс 400-500 гэсэн үзүүлэлт заасан үед нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлдэг аж. Иймд зүрх, уушигны архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх шаардлагатай.

Харин 500-гаас дээш гарах нь маш их бохирдолтой буюу аюултай түвшинд тооцогдоно Энэ үед нийт хүн амын эрүүл мэндэд аюултай тул хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж, гэртээ байх. Боломжтой бол цэвэр агаарт салхинд гарч, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах ёстойг зөвлөж байна.

Түүхий нүүрсний хэрэглээг халах зорилгоор Улаанбаатар хотын баруун, зүүн бүсэд хоёр ч сайжруулсан түлшний үйлдвэр байгуулсан. Харамсалтай нь, үр дүн муу харин ч хоруу чанар нь улам ихэсч, Улаанбаатар хот хүхрийн хөндий болж хувирлаа.

Шинэ Засгийн газар байгуулагдсан даруйдаа энэ асуудалд анхаарлаа хандуулж, сайжруулсан түлшний чанарыг сайжруулах ажлыг хийхгүй, энэ хэвээр үргэлжлүүлбэл, нийслэлийн иргэдээс хэд нь уушиггүй болж, эрүүл мэндээрээ хохирохыг хэлэхэд бэрх байна. Тэр цагт иргэд төрөөс нөхөн төлбөр шаардахыг ч үгүйсгэхгүй. Харин Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс буурсан гэж буруу мэдээлэл тараагаад байгаа гишүүд тэр цагт хэлсэн үгэндээ эзэн л болоорой доо.

                    Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ХарамсалтайХарамсалтай
19
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

86 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Арми 2021-01-26 124.158.97.8

Хүрэлсүхийн оноо авах гэж хийсэн гэмт хэрэг. Нийслэл хотод орон сууцанд амьдрах эсвэл гал түлэхгүй байх шаардлага тавиад хотын амьдралаар амьдарч чадахгүй хүмүүсийг бодлогоор бага багаар хотоос гаргаж хотын нягтралыг бууруулах хэрэгтэй байсан. Одоо нийслэлд хийсэн бүтээсэн зүйлгүй халамжаар тэжээлгэнгээ бусдыг угаараар утагчдын бүхэл бүтэн арми амьдарч байна. Нийслэлийн татварын бодлогыг эхлүүлэх цаг болсон.

Avatar

Bat 2021-01-26 202.179.24.34

Ogloo tolgoi ovdoj bosoj irdeg bolson uneheer nudend haragdahgui hor ihtei bgaa n medegddeg bolson. Iimerhuu yuman deer uzel bodloo ilerhiilj duu garah heregtei bna humuusee. Mash hortoi hii bgaa n unen shuu.

Avatar

asd 2021-01-26 66.181.182.228

khaa khaa bur dordov

Avatar

Зочин 2021-01-26 103.26.194.84

Нөгөө сайжруулсан гээд байгаа түлш бол чимээгүй нисэж байгаа бус уу. Энэ бол ёстой хэрэггүй түлшээ. Хүүхэд байхад нүүрсийг үртэстэй холиод түлхэд гайгүй байдаг байсан бас гүхээгээ бага зэрэг онгойлгоод тэгээд яндан зуухаа хөөлдөг байсан тийм аймаар байгаагүй юм одоо айлын яндан хөөлнө гэж юун тэнэг мунхаг юм хийдэг байна аа наад сайжруулж байгаа нэрээр чимээгүй алж байгаа юм. Ийм амьдрал мэдэхгүй байна. Зөв нь буруудсан зөөлөн нь хатуудсан балай юм байна

Avatar

Ахмад настан 2021-01-26 64.119.17.230

Гэр хорооллыг багасгаж утаа гардаг яндангийн тообууруулагүй цагт хорт утаа хог шороо тоос арилж Агаар цэвэр болно гэж байхгүй шүү дээ

Avatar

Ахмад настан 2021-01-26 202.9.46.157

Хүрэлсүхийн ганц реклам сайжруулсан түлшинд монголчууд хордож үхсээр байх уу. Миний дүү угаартсанаас болж одоо оюуны хомсдолтой болоод байна. Энэ асуудлыг хэнд хандаж хохирлоо барагдуулах вэ. Бараг зуун жил түүхий нүүрс түлээд угаартаж байснаас ингэж үхэж, сэтгэцийн гажигтай болж байсангүй. Хжнээс гомдол нэхэхийг хэлж туслах хүн байна уу.

Avatar

Зочин 2021-01-26 66.181.180.109

Бид хордож байна…

Avatar

Зочин 2021-01-26 66.181.180.109

Байгаль орчин аялао жуулчлалын яамны агаарын бохирдол хариуцсан Ц. МӨНХБАТ нь ашиг сонирхол өндөр, ажлаас илүү ЦАГААН УУЛЫН ОРГИЛ ххк гэх үнэлгээний компаниатөй……. Хувийн хшиг сонирхол маш өндөр…. Авилга ч …. Энэ хүний оронд мэргэжлийн хүнийг оруулаа ч нэ….. САРАНГЭРЭЛ сайд аа

Avatar

Зочин 2021-01-26 66.181.180.109

Kkk

Avatar

Зочин 2021-01-26 202.21.124.129

TAMIIN TOGOO PYZDAAAAA JALGA TAL GAZAR NUTGAA JAPAND 100 jileer tvrees s***. Tsus oirtono gevel visa s***

Avatar

Тамын тогоо 2021-01-26 202.70.33.242

асуудлыг хоосон улстөржүүлээд л утхх хараажаар багассан шүү дээ пун хүхэрлэг хий хийж байгаа нэгнээ яаж муулах вэ гэдэг л бидний хийж чалах гэж зүтгэж байгаа ажил юм даа.ЭНд хоосон орилогчид Таван толгой түлшний үйлдвэрт ажиллаад дараа нь ингэж бичээд үзээрэй

Avatar

Зочин 2021-01-26 202.21.108.254

Хаа сайгүй л үнэртэж хоолой хорсгож, толгой өвтгөсөн муухай үнэр, утаа бий
Бяцхан хүүхдүүдэд үнэхээр хүнд байгаа уйлаад унтахгүй зэргээс эхлээд л… Манайх оросын Тион Бризер гэж агааржуулагч тавиулаад ёстой амар болсон. Цэвэр агаар гэж нэртэй пэйж байсан шүү. Гадны утаа бохирдолыг шүүж агааржуулалт хийдэг. Их үр дүнтэй санагдсан.

Avatar

Зочин 2021-01-26 64.119.23.5

Хүхэр хортой нь ч хортой. Дөнгөж ТТ-н сайжруулсан түлш сурталжилж эхэлж байхад хүхэр нь агаарт гармагц маш хурдан ууршиж агаар мандалд гардаг гэсэн тайлбар хийж байсныг санадаг юм. Гэхдээ түүхий нүүрснээс сайжруулсан буюу барьцалдуулсан нүүрсний хүхэрийн агууламж 5-6 дахин нэмэгдсэн байдаг. Гэхдээ хэтэрхий нэг талыг баримтлаад улс төржүүлж бас болохгүй ээ. Сүүлийн хэдэн сар бүгд хөл хорионд байсан, гадаа цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн байсан, тэгэхээр галлагаа нэмэгдсэн байх аа…

Avatar

Зочин 2021-01-26 64.119.23.5

Ямар өлсөөд, даараад суугаад байлтай биш ээ. Цахилгаан үнэ төлбөргүй болсон ч, цахилгаан шугамын холболтууд найдваргүй, ачаалал даахгүй учир тэр болгон цахилгаан халаагуур хүн бүр ажиллуулаад байдаг нь юу бол?

Avatar

Зочин 2021-01-26 66.181.165.132

Heey jalga tamiin togoo

Avatar

ХАТАН сараа 2021-01-26 202.126.88.144

БОАЖЯ-ныхаан ажлаа хийж байгаа юу.Сайд нь суудлаа хадгалах гээд завгүй л …

Avatar

Зочин 2021-01-26 124.158.65.56

Гэр хороолол байгаа цагт муу ус жорлон утаа үнс тоос нус цэр хог н**ш хашаа бүрд байгаа нохойн баас шээс хашаа бүрд байгаа маш хуучирсан машиний утаа униар арилна гэж хэзээч байхгүй ээ. тэгээд дээр нь УБ-д хирээс хэтэрсэн олон зуун мянган машин бараг сая шахам 99% нь туйлийн хуучин ямби эртний хөдөлгөөн үйлддэг аппаратууд

Avatar

Zochin 2021-01-26 202.21.108.157

Geriin hana hushig neeh tiim zuuraldsan tosorhog har bolood bhiin. Nodnin l bish bsan daa. Heleheer buh hun utaagui bolloo gej bayarlaad helsen hun n ardiin daisan bolohoo shahaj bsan. Arai l denduu yumaa. Songuulid yalah chuhal bolohoos ard tumnii eruul mend ch tui ch hamaagui yum bn

Avatar

Зочин 2021-01-26 66.181.179.64

Өглөө оройд их сонин үнэртэй утаа үнэртээд толгой их өвддөг болсон.

Avatar

Архангайхүү 2021-01-26 64.119.22.215

Нүүрсний утааны үнэр ямар байдгийг мэднэ. Сүүлийн жилүүдэд харагдах орчин сайжирсан ч, үнэр нь бүр тэвчишгүй муухай болсон. Энэ бол илт. Хүхэрлэг хий нь ихэссэн байж. Нүүрснээс л ямар нэгэн аргаар салах хэрэгтэй байна !!!

Avatar

болдоо 2021-01-26 103.140.11.89

тиимээ хүхэр юм уу ямарч байсан айхтар эхүүн үнэр үнсээ авах болгонд үнэртдэг гэтэл ямар ч хор нөлөөгүй гээд дүгнэлт гараад байдаг тийм учраас олон айл угаартсан гэтэл яндан зуух руу бурууг чихчээр ирсэн шүү дээ яг үнэн зөвөөр шалгадаг газар байна уу

Avatar

Хохирогч 2021-01-26 202.126.88.69

Хятадууд барьцалдуулагчаар дамжуулан хордуулж байгаа үйлдэлд хамсрагч нь Хүрэлсүх ба түүний засгийн газар. Хам хэргээр бүгдий нь хорих цаг болсон.

Avatar

Оч 2021-01-26 202.126.88.69

Овунчимэг гэж коммунист салбадай авгай Улаанбаатарын агаарын бохирдол хүхэрлэг хий өмнөхөөсөө ихэсч 500 д хүрээд эрүүл мэндийн ббаталгаагүй болчихоод байхад 60% буурсан гээд байгаа нь хүн амд заналхийлсэн үйлдэл болох тул түүнийг яаралтай олж баривчлан асууж байцаах шаардлага үүслээ.

Avatar

1000 2021-01-26 202.72.247.58

ХҮХЭР ҮНЭРТЭЖ БАЙНА АА..

Avatar

Зочин 2021-01-26 66.181.180.215

урд нь цас орохоор агаар гайгүй болдог байсан энэ хульхи түлш 1 л биш ээ гарангуут хамар хатаад сонин үнэртэй солонгос хятадын түлш шал өөр үнэр байдаггүй

Avatar

Зочин 2021-01-26 139.5.216.195

Aa bvv med ! Vneheer hor uu chanar ni ihessen yumuu ?
Songuuliin umnu Genkogiin yavuulaga PR ch yumuu ?
Odoo ch vnemshiheer yum oldohgvi boljee !

Avatar

irgen 2021-01-26 49.196.159.76

Nuursee tulie l geed baina daa Nuurs ch bas tom biznes bizdee

Avatar

Зочин 2021-01-26 49.196.159.76

Nuursnii biznesiinhnii hudal surtal nevtruuleg baina

Avatar

zochin 2021-01-26 192.82.75.10

nvdend vl vzegdeh himiin hor ard tvmen chimeegvi hordoj bga duugrah meregjilten erdemted laboratory dvgmelt hiij il tod bolgoh heregtei

Avatar

Зочин 2021-01-26 77.172.23.29

Tiim chadvartai mergejliin gazar baihgui yum chini haragdah chanaraar ni l dugneed yavah baih daa.

Avatar

ИРГЭН 2021-01-26 66.181.181.76

tomor zamd oron suutsand l unerted bgaam da aygui muuhai umhii unertei yaanaaa

Avatar

chuka 2021-01-26 64.119.27.250

ogloo bosohoor tolgoi ovddog bolson utaagui yumshig mortloo neg l agaarin chanar uneheer muu bolson doo

Avatar

Зочин 2021-01-26 202.70.44.116

Саяхан 2 жилийн өмнө Улаанбаатар хотод ямар байлаа. Боож үхэж байсан биз дээ. Тэр үеийн хажууд хот сайхан болсон шүү. Манай 4 хүүхэд лав өвөл өвдөөгүй. Манайх 100 айлд амьдардаг айл.

Avatar

Зочин 2021-01-26 64.119.21.223

ЭМЯны зөвлөлгөөг дагаад цонх онгойлгохоор өмхий угаар үнэртээд ханиалгаад байх юм. Энэ сайжруулсан нүүрсний утааны өнгө нь харагдах нь бага боловч үнэр хор хоёр нь их юм шиг байнаа. Одоо яанаа нөгөө хүмүүс нь утаа тэдэн хувь эдэн хувь багассан гээд л зүтгээд байх байхдаа.үгүй гэлтээ биш тиймээ Хүрэлсүх ээ ,тийм шүү Даваасүрэн гуай л гэдэг байх да

Avatar

Баабар 2021-01-26 68.100.237.110

Монгол газар гэж аль хавийг хэлж бнаа ? Бас хоруу чанар гэж юу гэсэн үг вэ ? Манайхан кирилээр бичиж болохгүй юмуу ?

Avatar

Зочин 2021-01-26 88.103.231.0

Монгол газар гэж Номхон далайд байх 1 жижиг арал. Хоруу гэж хор уу, арихь уу гэх үг. Хорол гуай хүхрийн хүчил гэсэн байна. Тэр нь баабар гэдэг химийн хүчит хорны нэр юм. Монгол иргэн Монгол хэл хорджээ.

Avatar

Eej 2021-01-26 122.201.24.92

Mash zuv unen heregtei asuudal hundsund bayarlalaa! Ene bol uneheer aimaar horlon suitgeh ajillagaa, arai denduu huher unertej bga…ichihgui mashin tereg ruu chiheed turiin ajiltan zuragtaar bas yaridag, mashin tereggui shunu unerteed bhd shuu…enenii esreg buh urtei hun bolgon eruul menddee hairtai irgen bur temtseh heregtei

Avatar

Зочин 2021-01-26 103.212.116.74

Ааяаяа, сүртэй бичжээ. Сайн түлш гархаас өмнө хэр ихийг идсэн гэлээ, 10 илүү жилийн турш утаагаар бүтэн улс төр хийж, тэрбум тэрбумаар нь иддэг байж. Одоо бизнесгүй болчихсон, сайн түлшийг боломжийн хямдхан зараад байдаг. Зүгээр нэг хулхи с д а гарч ирээд нийтлэл бичээд, болж бүтэж байгаа үргэлжлүүлэх зүйлийг харлуулахыг тэвчмээргүй л байна шүү

Avatar

Зочин 2021-01-26 103.26.195.242

Элдэв үнэр утаа тоос ямар өвчинг үүсгэдэг вэ гэвэл харшил хордлого хавдар үүсгэдэг

Avatar

Зочин 2021-01-26 64.119.21.175

Барьцалдуулагч гэлүү холбогч гэлүү нэмэлтийг нь дотооддоо гаргаж чадахгүй ШУАкадеми гэгч ялзарсан газрыг татан буулга,

Avatar

зочин 2021-01-26 202.9.46.65

Органик хүхрийг үйлдвэрлэж өгч байгаа шүүдээ. Хэдхэн жилийн дараа уушигний эмч мода болох байхдаа

Avatar

Зочин 2021-01-26 202.21.108.23

Хүкийн өмхий агаараар амьсгалсаар байтал биегүй боллоо

Avatar

14тэрбу 2021-01-26 202.179.26.83

Хурэлсух худалч

Avatar

Зочин 2021-01-26 202.21.109.51

УБ дэлхийн хамгийн хүйтэн нийслэл.Тэгээд ч энэ жил маш хүйтэн байна.Тэгээд ч үнэгүй шахуу болсон нүүрсээ нийслэлчүүд урьдаас их түлж утаж өгч байна.Бас барьцалдуулагч хорт бодисоо Хятадаас авахаа болиод өөрсдөө хий

Avatar

Зочин 2021-01-26 66.181.167.26

Улаанбаатар хот Утаанаас салах бүү хэл Улам их хэмжээгээр утаатай Хот боллоо. Дээрээс нэмээд Тэр ямар нь бүү мэд хачин муухай үнэр гарах боллоо. Ингэж худлаа хэлж болдог юм уу. Тэр 60 % буусан гэдэг бүүр худлаа шүү. Буух байтугай Улам их утаатай үйлдвэрлэж байна. Даруй хурдан шийдэж өгөөч ээ.
Монгол улсад болох бүтэх юм гэж байна уу. Улс улсаараа ингэж дампуурдаг гэж байх уу. Арай арай Даанч яав даа Улс минь. Цөхрөнгөө барлаа

Avatar

Зочин 2021-01-26 202.9.46.73

УТАА ХАРАГДАХ БАЙДЛЫН ХУВЬД ҮНЭХЭЭР БУУРСАН НЬ ҮНЭН. ДААНЧ УБ ДАЯАР ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ҮНЭР ШИГ ҮНЭР ГАРЧ БАЙГАА. ТЭР НЬ ХҮХЭРЛЭГ ХИЙ. НЭЭХ БАЛИАР ҮНЭР.

Avatar

Зочин 2021-01-26 64.119.16.103

Шахмал түлшийг эхлээд маш сайн түлш гээд ойлгосон олон хүн амиаа алдаж зарим хасэг нь эрүүл мэндээрээ маш их хохирсондоо. Маш гунигтай. Эрх баригчид ИХын гишүүд бүгд дандаа баячууд болохоор 1 нэгнээ худал ярьж хаацайлаад өнгөрөөх нь бүүр гутамшигтай . Жир иргэд итгэлээ гээж УИХд зөвхөн баян хүн л гишүүн болдог гэж боддог болж дээ. Гунигтай эмгэнэлтэй

Avatar

уншигч 2021-01-26 66.181.161.120

шалтгаан тодорхойгүй арьсны өвчнүүд болон харшлын өвчин их байна, энэ хийтэй холбоотой эсэхийг судалмаар байна

Avatar

Зочин 2021-01-26 202.9.47.8

Тодорхой хий шууд.

Avatar

Зочин 2021-01-26 122.201.24.59

Tiim shuu, Mongol ulsiin tur zasag ard tumniig ustgah 20 jiliin tuluvluguu gargaad amjilttai heregjuulj bna. Bugd havdaraar uheh ni dee.

Avatar

Зочин 2021-01-26 103.10.23.171

Утааг дийлхээ болиод хүүрсүх зугтаасан

Avatar

Шинэ түлш хортой юм уу ?? 2021-01-26 64.119.25.102

Шинэ түлш хортой хий гаргадаг гэж үнэн үү ??

Avatar

Зочин 2021-01-26 202.9.47.8

Үнэн Энэд эргэлзэх хэрэггүй. Чи биерээ мэдрнэ.

Avatar

Иргэн 2021-01-26 202.9.46.65

Тавантолгойн угаасан нүүрсний хаягдал нүүрсээр хийдэг гэж дуулсан үнэн үү. Ер нь нүүрс нь олборлолт, боловсруулалтын үе шат болон олборлож байгаа нүүрс хүртэл тодорхой орон зайд өөр үзүүлэлттэй байдаг учраас үүнд анхаарах. БНСУ, Японд нүүрснийхээ болон шахмал түлшнийхээ дээжийг явуулж шинжлүүлэх хэрэгтэй. Стандарт чухалч бодит байдал дээр түүхий эд ямар байгааг мэдэх нь чухал. Учиргүй муулахаас өмнө хийх ажил байна шүү. Өөрсдөө хийж чадахгүй, хийсэн зүйлийг голдог сэтгэхүйтэй хүмүүс их байх юм.

Avatar

Зочин 2021-01-26 64.119.23.5

Тийм, угаасан коксжих нүүрснээс ялгагдсан нүүрс. Ямартай ч байгалийн хийг дулаан, хоол хүнс хийхэд ашиглах хүртэл, гэр хороолол үгүй болсоноор агаар, хөрсний бохирдол үгүй болж эхлэнэ. Гэхдээ бүрэн цэвэрштлээ бас хугацаа орох байх. У. Хүрэлсүх утааг тариагүй, бас муухай туйлширч байна шүү. Ямартай ч төмөр замаар танк урд зүгээс орж ирэхээс өмнө (хэрэв орож ирвэл шүү) Монголчууд бид өөрсдийгөө устгаж байгаа л нэг бодох хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2021-01-26 202.126.89.146

Ийм байдалд хүргэсэн ардчилсан оркууддаа баярлалаа.

Avatar

Зочин 2021-01-26 64.119.21.223

Ардчилсан намын батлах шатаахаар ийм хортой хий ялгараад байх юмаа тийм ээ ? Хуучин батлахууд нь харин хуучны юм гэсэндээ хор нь арай л гайгүй байх юм тээ хө !!!

Avatar

Зочин 2021-01-26 66.181.177.202

Ганц удаа төр бүтнээрээ барьсан АН дандаа буруутай хорин хэдэн жил төр барьсан МАНгаруудын зөв гэж энэ суртал ухуулга тархи угаалт хүнийг бодох ухаангүй боол сэтгэхүйтэй болгодог байхаа

Avatar

Зочин 2021-01-26 192.82.68.235

МАН-даа баярлалаа. Он удаан жил "засаглах" болтугай.

Avatar

Зочин 2021-01-26 66.181.190.92

Энэ гэмт хэрэг мөн үү гэвэл яах аргагүй мөн. Эс үйлдэл үү? эс үйлдэл мөнөөсөө мөн. Засгийн газрыг, эсвэл тэр хурган дарга нарыг шүүхэд өгөх зоригтой хуульч, өмгөөлөгч, сэтгүүлч байдаг бол…

Avatar

зочин 2021-01-26 64.119.19.161

Зоригтон ч яах вэ олдох л биз, гол нь шүүхэд хандахад найдвартай баримт хэрэгтэй, агаарын чанарын үнэн зөв тодорхойлолт, утаагүй түлшний лабораторын дүгнэлт гэх мэт зөндөө л юм шаардагдах биз, гэтэл эдгээрийг нь төр засаг маань нууцын зэрэгт оруулаад хав дарчихаад худлаа мэдээллээ түгээгээд тархи угаагаад байгаад л учир байна шүү, өөрийнх эсрэг шүүхдэх гэж байхад баримт материал энэ тэр гаргаж өгөхгүй нь ойлгомжтой ш дээ

Avatar

Зочин 2021-01-26 66.181.190.92

Энэ бол ууг нь том аюул. Засгийн газар, Таван Толгой түлш-д хүхрийн хийг бууруулах саналыг удаа дараа тавьсан байдаг. Зөвхөн хятадаас авдаг барьцалдуулагчаа солиод хүхрийн хэмжээг стандартаас нь буулгах төсөл танилцуулсан. Холбогдох мэргэжилтэн дарга цэрэг, тэр бүү хэл тагнуулынхантай нь хамт байлцаж туршилт явуулсан. Нүдэн дээр нь хүхрийг 3-4 дахин бууруулсан байдаг. Гэтэл нүдэн балай чих нь дүлий. Дарга нарт ашиггүй, Ард түмэн, улсад дэндүү ашигтай болохоор худалдаж авахгүй байх шиг. Энэ гэм

Avatar

Зочин 2021-01-26 27.179.227.9

Одоо тэгээд хууаагаас шахмал шаахна уу Сэрээхэй
Бид хэддүгээр зуунд амьдраад байнаа
Ганцхан нийслэлийн утааг бууруулж чадахгүй нээх том том баасан шаасан л******д төрд байх болохоороо бид үхэн хүтэлээ өмхий утаа үнүрлээд чад явна

Avatar

Зочин 2021-01-26 66.181.190.23

Хүрэлсүхийн гийгүүлээд байсан ажил юу боловоо.

Avatar

Зочин 2021-01-26 202.21.108.185

Үхсэн баасны утаа арилгах тэр наалдуулагч бодисоо Хятадаас авахаа болиоч

Avatar

Мг 2021-01-26 139.5.219.165

Нээрээ бензин л үнэртээд байх шиг байдаг болсон шүү, цонх онгойлгохын аргагүй

Avatar

Зочин 2021-01-26 192.82.67.133

Хүхэр шахмал түлшинд гэхээсээ бензинд илүү байгаа байх. Сүүлийн жилүүдэд машины утаанаас муудсан өндөгний өмхий үнэр үнэртэх болсон. Энэ хүхрийн үнэр юм. Хуурамч бензин, түлшнийхээ асуудлыг шалгах нь дээр байх даа.

Avatar

Зочин 2021-01-26 202.9.47.8

Хүхэрлэг хий, хүхрийн хийн сүүн тэжээлтэн амьтанд үхлийн хортой. МАН аажмаар улаанбаатарчуудыг бүгдийг алчихвал зорилго нь биелэх гээд жаахан дутуу байхад нь олон юм битгий бичээд бай.

Avatar

Зочин 2021-01-26 150.129.143.215

Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэж бодоод түүний ХИЙСЭН АЖЛЫГ ДАРАХ ГЭДЭГ НЬ ЗӨВ ШҮҮ ДЭЭ. тЭГЭХГҮЙ БОЛ уб ХОТЫНХОН НИЙСЛЭЛИЙН УТАА ЯМАР БАЙГААД ОДОО ЯМАР БОЛСНЫГ МЭДЭХ ЮМ ЧИНЬ хҮРЭЛСҮХЭД САНАЛ ӨГНӨ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-01-26 202.9.47.8

Хүүк Еөкөөс бууж амжаагүй байхад ихэнх нь цогцос болно. Хүүк ши хуандийгаас даалгавар сайн биелүүлсэн гэж хүүхнээр шагнуулж эфү цолтой болж Бээжинд амьдарна. Харин дэмжигчидийн ихэнх нь АН Мояачуудтайгаа цуг чандар болсон байна.

Avatar

Utaa 2021-01-26 202.131.225.229

Utaa ugaar ni mededgedehgvi boon saaral manan bainga l baidag,, ger horoolold bdg hvmvvs ilvv hohirch bgaa bh daa hoorhii

Avatar

Hortoi yu? Vgvi yu 2021-01-26 202.131.225.229

Ene yariad bgaa shig hvhriin hii ni yag hortoi horgvi, yag ymar hor urshig daguulah talaar mergejliin hvmvvs ni vvreg hariutslagaa bodood neg medeelel hiimeer bgaa yum. Vneheer tm bn uu vgvi yu gedegt mongoliin ard tvmen sanaa tawij asuudliig muharlahgvi orhij bgaa ni bas gaihaltai. Shahmal tvlshnii vniig mash ondor ortog shingeesnii daraa vnegvi shahuu borluulj bgaa ni zvgeer l MAN-na PR shig haragdaj bgaa, MAN unanguut niislel bodit vneer ni shahmal tvlsh awah hereg garah bh daa

Avatar

Зочин 2021-01-26 66.181.181.112

hvvhdvvd maani yanadaa..nyari hvvhedtei bvr ih sanaa zovoh yimdaa

Avatar

Зочин 2021-01-26 103.57.95.48

Хятадууд хүртэл нүүрсний хүхрийн хэмжээг гол үзүүлэлт болгон худалдаж авдгийг чи мэднэ дээ. УБ-ын хөндий үнэхээр үхлийн хөндий хүхрийн хөндий болжээ. УТААНААС САЛАХ ГАНЦХАН АРГА ГЭР ХОРООЛЛЫГ БАРИЛГАЖУУЛАХ. ДРУГОЙ ВЫХОД НЕТ- К МНП

Avatar

Зочин 2021-01-26 103.26.194.107

ОРОС ХЭЛТЭЙ ХЯТАД БАЙХ НЬ ККК

Avatar

Зочин 2021-01-26 103.26.194.107

ОРОС ХЭЛТЭЙ ХЯТАД УУ ККК

Avatar

зочин 2021-01-26 66.181.179.67

НОВШИЙН ХҮРЭЛСҮХИЙН БАЛАЙ АЖЛУУДЫН НЭГ ЭНЭ ШҮҮ. МАШ БАГА НҮҮРСИЙГ ЦАРДУУЛ ГЭХ ХОЛБОГЧ БОДИСТОЙ ХОЛЬЖ ШАТААЖ БАЙХААР ЧИНЬ ҮНС ИХТЭЙ ТОРТОГ ИХТЭЙ НҮҮРС ШАТААХААР ХОРТОЙ ЧАНАР НЬ ИХСЭЖ БАЙНА. КОКСЖДОГ НҮҮРС ТУЛДАА Л ИЛЧ ИХТЭЙ БУСДААРАА БОЛ ШАЛ ХУДЛАА.

Avatar

Зочин 2021-01-26 103.57.95.48

69 тэрбумаар 2 ширхэг сайжруулсан шахмал түлшний үйлдьэр гээчийг барьжээ

Avatar

Зочин 2021-01-26 139.5.217.64

Төрийн хийж буй ажлыг харлуулах, нийгмийг талцуулах нь хэвлэлийн эрх чөлөө юу? Эсвэл далдын хүчний урт гар уу

Avatar

Зочин 2021-01-26 66.181.181.156

Төрд хулхидаж хулгайгаар гарч суусан бузарууд булгайнуудын хийж чадах үйлдлүүд үүгээр дуусахгүй Монгол улсыг мөхөөж байж санаа нь амарна шүү. Түмэн олныг 30 жил МАН АН ээлжлэн хуурна нийлж хуурна буудаж а**а булзаж зугтаана муу арга нь улам л нарийссаар явах газаргүй орох нүх нь улам л гүйнзгийрсээр харах нүдийг нь мөнгө тагласан сэхээрэх сэтгэхүй нь сэг зэм болсон хөөрхий с яана да МАН АН арилах хугацаа ойртсоор….

Avatar

У 2021-01-26 66.181.182.202

Адгийн шээснүүд бүх л юмийг нь харлуулах гэж улайрч байгаагнээ

Avatar

Зочин 2021-01-26 202.9.46.246

чи ийм л хулхи баас.

Avatar

Баяр 2021-01-26 122.201.31.166

Хулхи Хүрэлсүхийн ажил ийм л байна

Avatar

Зочин 2021-01-26 202.9.46.177

нүүрсний утаанаасаа илүү хортой

Avatar

zochin 2021-01-26 192.82.73.70

ХОРОЛ ХОРОЛ ХОРОЛ ХОРОЛ ХОРОЛoopoi

Avatar

Зочин 2021-01-26 202.9.46.246

энэ хий бол ёстой аюултай хэмжээнд хүрсэн ш.Бяцхан иргэдэд маш эмзэглэж б.на.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж