552,402 ширхэг хувьцаа арилжжээ | News.MN

552,402 ширхэг хувьцаа арилжжээ

552,402 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 514,488,470.49 төгрөгийн үнийн дүн бүхий 552,402 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN +14.98%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG +10.23%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" ХК (BEU -13.33%) болон "Гермес центр" ХК (HRM -6.15%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 5,651 ширхэг нэгж эрхийг нийт 621,020 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 90 ширхэг үнэт цаас 9,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.03 хувиар буурч, 21403.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,983,814,955,096.35 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж