Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино Оскарт өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино Оскарт өрсөлдөнө

Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино Оскарт өрсөлдөнө

Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино энэ жилийн Оскар наадмын “Гадаад хэл дээрх шилдэг кино” нэр төрөлд дэвшиж, өрсөлдөхөөр болжээ. Ирэх хоёрдугаар сарын 1-5-ны хооронд нэр дэвших кинонуудыг сонгох бөгөөд энэ жил “Гадаад хэл дээрх шилдэг кино”-ны төрөлд 15 бүтээл нэр дэвших юм байна.

Оскарын 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 15-ны өдөр зарлаж, ёслолыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Алтан судал” уран сайхны кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа хойш олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласан энэ киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон.

Жүжигчин Н.Ялалт манай сайтад өгсөн ярилцлагадаа “Энэ уран бүтээлийн маань эхлэл болсон хүн нь Даваагийн Бямбасүрэн найруулагч. Энэ хүнийг монголчууд төдийгүй дэлхийн үзэгчид “Ингэн нулимс”, “Шар нохойн там” киногоор нь андахгүй. Тэрхүү киногоороо “Оскар”-т хүртэл нэр дэвшиж байсныг үзэгчид мэдэж байгаа биз. Д.Бямбасүрэн найруулагчийн энэ бүтээл олон жилийн өмнөөс хийгдэхээр яригдаж байсан ч тодорхой бэрхшээл тулгарч, төслөө зогсоох хэмжээнд очиж байсан гэсэн. Энэ төсөл маань хоёр жилийн өмнө биелэлээ олж, 2018 оны наймдугаар сард  зураг авалтаа эхэлсэн. Нийтдээ 70 гаруй Монгол уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны продюсер талыг Германы “Basis Berlin” кино компани хариуцсан. Харин зохион байгуулалт, оффисын ажил, зураг авалтын ажлыг Монгол, Герман, Араб, Австри, Ливан зэрэг таван орны уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны зураг авалтыг Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сум, Улаанбаатар хотод хийсэн” талаар ярьж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж