"Ерөнхийлөгч жагсаалыг турхирах гэж оролдсон, шалгах ёстой"

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгч жагсаалыг турхирах гэж оролдсон, шалгах ёстой"

"Ерөнхийлөгч жагсаалыг турхирах гэж оролдсон, шалгах ёстой"

Зон олны намын дарга Э.Одбаяр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.01.26/ Сүхбаатарын талбайд мэдээлэл өгөв.

Э.Одбаяр:

-Гадаадад гацсан монголчууд маш хүнд байдалд орсон. Найман сарын турш хөдөлгөөнийхөн болон ар гэрийнхэн нь Улсын онцгой комисст шаардлага тавьж ирлээ. Харамсалтай нь бодит үр дүн гарсангүй. Энэ сард хоёрхон нислэг тавигдсан, дараа сарын нислэгийн хуваарийг зарлаагүй байна.  Солонгос улсад олон монгол хүн орлогогүй,  хүнд нөхцөлд байна. Саяхан төлөвлөсөн хоёр нислэгийн нэг нь ирсэн.  Хөл хориотой холбоотой Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаар Цэцэд хандахаар болсон. Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулах хуулийг санаачилж,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн үйл ажиллагаа явуулсан.  Энэ нь Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа тухай 2020 оны тавдугаар сард иргэд болон миний бие Цэцэд хандсан ч авч хэлэлцсэнгүй.  Энэ асуудлыг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна. Мөн 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд иргэдийн хүсэл эрмэлзэлд суурилсан жагсаал болсон. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүс жагсаалын үеэр турхирах үйл ажиллагаа зохион байгуулсан эсэхийг хууль хяналтын байгууллага яаралтай шалгахыг шаардаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
11
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж