С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоож, ажлын хэсэгт орохыг урив | News.MN

С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоож, ажлын хэсэгт орохыг урив

С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоож, ажлын хэсэгт орохыг урив

С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоож, ажлын хэсэгт орохыг урив

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ЗГХЭГ-ын дэд дарга өнөөдөр /2021.01.26/ Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж буй С.Ганбаатар гишүүнтэй уулзлаа.


“ОЮУТОЛГОЙ” ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ТАТВАРЫН АРБИТРЫН МАРГААН БАЙГАА”

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.СОЛОНГОО:

– Таны мэдээллийг сонсоход 2021 оны нэгдүгээр сарын 31-ний дотор сөрөг нэхэмжлэл гаргахгүй бол Засгийн газар “Оюутолгой” төслийг алдах гэж байна гэсэн. Одоогийн байдлаар нэгдүгээр сарын 31-ний дотор сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатай маргаан байхгүй. “Оюутолгой” төсөлтэй холбогдуулан үргэлжилж буй татварын арбетрын маргаан байгаа. Монгол Улсын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 21-ний дотор хариу өгөх ёстой. Үүнд, бид үндэслэлтэй тайлбар бэлдэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ арбетрын маргаан юунаас болж үүссэнийг ард иргэдэд тайлбарлахад, 2018 онд 350 тэрбум төгрөгийн татварын актыг “Оюутолгой” компанийн зүгээс Засгийн газарт тавьсан. Нэмээд 2020 оны арванхоёрдугаар сард 650 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Эдгээр төлбөрийг “Оюутолгой” компани төлөхгүй гэж маргаан үүсгэж байгаа. Бид байр сууриа хамгаалж арбетрын маргаан оролцож байгаа. Засгийн газрын ажлын хэсэг 2019 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан. Бид хоёр ажлын хэсгийн гишүүн. Гурван ажлын дэд хэсэг гарч, бэлтгэл ажлыг хангаж, өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Нью-Йорк хотын шүүхийн зарим материалтай танилцсан. Шүүхэд өгсөн материалыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй байна гэж ойлгож байгаа. Үнэн эсэх шүүхийн шийдвэр гараагүй байна. Рио Тинто компани “Turquoise Hill Resources”  компанийн эсрэг АНУ болон Англи улсад үнэт цаасны зохицуулах газраас тодорхой хяналт шалгалтыг ажлыг явуулж байгаа гэдэг мэдээллийг авсан. Хэрвээ Рио Тинто компани холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь тогтоогдвол Монгол Улсын эрх ашгийг хамгаалах чиглэлээр арга  хэмжээг хэрэгжүүлнэ.

"С.ГАНБААТАР ГИШҮҮН ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООЖ, ОЮУТОЛГОЙН АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖ АЖИЛЛАХЫГ ХҮСЧ БАЙНА”

ХЗДХ-ийн сайд Х.НЯМБААТАР:

-Засгийн газраас “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлыг хэсэг “Рио Тинто” компанийнхантай хэлэлцээрийн ширээний ард суусан. Энэ үеэр Монголын Засгийн газар анх удаагаа хөрөнгө оруулагч талд шаардлага тавьсан. Үүнд, нэгдүгээрт 2015 онд зурагдсан “Дубайн гэрээ”-г бүрмөсөн цуцлах шаардлагыг тавьсан. Хоёрдугаарт 2009 онд байгуулсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчилье гэсэн. Өөрөөр хэлбэл, бид энэ гэрээг сайжруулна гэж олон жил ярьсан. Одоо бүрэн өөрчлөх цаг болсон гэдгийг хэлсэн. Тэгээд 2021 оны нэгдүгээр сарын 18-нд ажлын хэсэг хөрөнгө оруулагчийн талтай цахим уулзалтыг хийж, дээрх шаадлагуудыг хүлээж авахгүй тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн цуцлах хүртэлх дараагийн шатны арга хэмжээнд орохоо илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчид нэлээд цочирдсон байр суурьтай байгаа. Өмнөх Засгийн газруудын асуудал бол “Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээ байсан. Тэгэхээр энэ асуудалд бид тантай хамтарч, тэмцэл зохион байгуулж, ард түмэнд ашигтай байх тал дээр хамтран ажиллах саналыг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэлүүлж байна. Шинэ Ерөнхий сайд хараахан томилогдоогүй байгаа учраас ирж, таны тавьж байгаа шаардлагыг авах боломжгүй байгаагаа илэрхийлсэн.

Засгийн газар “Оюутолгой” төслийн үйл ажиллагаатай холбогдуулж, 2018 онд одоогийн ханшаар 350 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу Засгийн газарт нэмж төлбөр төлөх ёстой гэсэн. Өнгөрөгч 2019, 2020 онуудад энэ зөрчил давтагдсан. Сая 2020 оны арванхоёрдугаар сард “Оюутолгой” талд нэмж, 650 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Нийтдээ нэг их наяд төгрөгийн татварын акт тавьсан. “Оюутолгой” төслийн тал энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үндэслэлээр арбетрын шүүхэд хандаад байгаа. Энэ шүүхийн хэрэг маргаантай холбоотойгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 21-ний дотор арбетрын шүүхэд тайлбар өгөх ёстой. Хоёрдугаарт, “Дубайн гэрээ”-г бүхэлд нь цуцалъя. Гуравдугаарт, 2009 онд анх байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээг засан сайжруулах бус нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг тавьж байгаа. Тиймээс Засгийн газрын ажлын хэсэгт гишүүнээр орж, ажиллахыг хүсч байна.

Бид өчигдөр “Оюутолгой” төслийн 2029 он хүртэлх санхүүгийн заварчлалыг хүлээж авсан. Уг загварчлалд 2023 оны нэгдүгээр сараас эхэлж далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсноор бүтээн байгуулалтын орлого өсөн нэмэгдсээр байгаад 2029 он гэхэд “Оюутолгой” төсөл нийтдээ 29 тэрбум ам.долларын борлуулалт хийхээр байгаа. Үүний 10 тэрбум ам.долларыг үйл ажиллагаандаа зарцуулж, 19 тэрбум ам.долларыг зээлийн эргэн төлөлт, бусад хөрөнгө оруулалтаа нөхнө гэдэг хүлээлттэй байсан чинь уг санхүүгийн загварчлал 19 тэрбум ам.доллараас 12 тэрбум ам.долларыг нь элэгдэл хорогдолд тооцно гэдэг муу мэдээллийг өгсөн. Цаана  нь 6.3 тэрбум ам.доллар үлдэж, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхөд дахин гурван тэрбум ам.доллар зээлж төлөхөөр байдалтай байна. Тиймээс бид “Энэ том төсөл Монгол Улсад ашиггүй” гэж санал нэгдсэн. Шууд цэрэг цагдаа хөдөлгөөнд энэ төслийг зогсоох нь олон улсын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ зөрчинө. Тийм учраас Засгийн газрын ажлын хэсэг хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулж, гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох ажлыг хийж байна. Хөндлөнгийн шинжээчид удахгүй дүгнэлтээ гаргамагц олон улсын гэрээнд нийцүүлж, гэрээг бүхэлд нь өөрчлөх шат дараатай арга хэмжээг авна. Тэгэхгүй бол Засгийн газар санхүүгийн эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн. Таныг ажлын хэсэгт орж, олон улсын гэрээнд нийцүүлэх замаар санал бодлоо илэрхийлэхийг хүсч байна” гэв.

“ЕРӨНХИЙ САЙД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ХҮРТЭЛ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА”

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

Өнөөдөр Монголын ард түмний эрх ашгийг хүндэтгэн үзэж, надтай уулзаж байгаад талархая. Би гуравхан зүйл хэлье. Нэгдүгээрт, Лондон, Нью-Йорк, Хонконг болон гадаадын олон улсын шүүх дээр “Оюутолгой” төслийн гэрээг авлига өгч, авч байгуулсан гэдэг нь нотлогдсон энэ үед шууд олон улсын байгууллагуудад Ерөнхий сайд ард түмний эрх ашгийг төлөөлж, нэхэмжлэл гаргаад энэ гэрээг цуцлах үндэслэл болсон байна. Тэр нэхэмжлэлээ хэзээ гаргах вэ. Тэр хүртэл би өлсгөлөн зарлана. Хоёрдугаарт, олон улсын шүүх дээр МАН, АН-ын 24 улс төрч оролцсон авлига өгч царцаасан хөрөнгийг буцаан Монголд авч ирэх нэхэмжлэл гаргана уу. Гуравдугаарт, хэрвээ өнөөдөр намайг ажлын хэсэгт оруулбал олон улсын шүүхүүд рүү гарах нэхэмжлэл дээр өөрийн хувилбар, томъёоллыг бичих боломжтой. Монгол Улсын Засгийн газар яагаад "Оюутолгой" төслийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн талаарх албан бичгийг маргааш надад өгөхийг хүсье

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

75 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-01-26 139.5.218.71

Босоо олон жил хашгирч үймээн самуун дэгдээсэн. Одоо их хурлын гишүүн болсон. АТГ-т өргөдөл гаргаад бүгдийг шалгуулаад хариугаа гишүүний хувиар Олон улсын арбиторт өгөх эрхтэй хүн. Худлаа ярихаас ажил хийгүй, шүүмжилж үймээн самуун дэгдээж Ерөнхийлөгчийн сонгуульд санал нэмнэ гээд хэвтээд байгаа юм уу. Ёс зүйгүй гишүүн байна

Avatar

Зочин 2021-01-26 66.181.161.61

Ter Mongol ulsiig tuluulj bgaa tuz bolon bertegchin bagabandi elbegdorj ochirbat nariig yaraltai eruuden shuu mongol ulsiin erh ashgiin tuluu bh estoi atal amruugaa mungu jihuulsten chimeegui bna hurdan shalga

Avatar

Зочин 2021-01-26 66.181.161.61

Yamarch Bosoo Ganbaatariigaa demjine ot riotintogiin ugaadas doloogch nar hutsaldaj ugch bnaa udahgui ta nariig shuune hedhen hulgaich nar hariin hulgaich nart niilj mongoliin baylgiig zusalj bsnaas ene gereeg tsutsalj ot zogsooj rio tintogoor Mongol ulsiin hohirliig buren tuluulj huuj zailuulah estoi esvel uur naidvart tunsh ulst ashigt geree baiguulah heregt chadahgui bol ot hav darj ulsiin hamgaalaltand oruul

Avatar

зочин 2021-01-26 49.195.83.234

20000 хувьсагчийн цаана улсад ашиггүй гэрээ байж. Том корпорацтай том сүх далайж ярина. Ялангуяа ядуу орон. Танай улсыг гуйлгачин, хоцрогдсон, хүний нөөцгүй бөгөөд дүүрэн урвагчидтай гэдгийг тэд андахгүй. Өөрийн баялгийг өөрөө мөнгө төлж авдаг тэнэгүүдтэй тэд яаж ярихаа бас мэднэ. Үнэндээ гэрээг нь цуцлаад хэдэн менежер/төслийн эксперт хөлсөлж ажиллуулаад улс нь өөрөө энэ төслийг аваад явж ч болно.

Avatar

Ковид Корона 2021-01-26 49.0.156.15

Ганбаатар одоо болио, хулхи гар. Онц байдал зарласан үед наад нөхөрөө шууд бариад хорио, ингээд давраагаад байж болохгүй, яг ийм юман дээр төр төмөр нүүрээ гаргах хэрэгтэй…

Avatar

Иргэн 2021-01-26 202.55.188.110

СҮҮЛИЙН 8 ЖИЛ МАН ОЛОНХИ БОЛСОН. АРД ТҮМНИЙГ ЯАЖ АМЬДРУУЛАХ НЬ ТА НАРЫН ГАРТ БАЙГАА ШҮҮ ДЭЭ..

Avatar

Зочин 2021-01-26 43.242.243.94

Хууль зүйн сайд байж шууд эзэнд нь хандаач.Гөлөлзөөд байгаа юмуу

Avatar

Зочин 2021-01-26 94.214.183.64

JG UNENDEE GANBAATAR GEDEG ERGUU DAGZOYUTOLGOIN GAR HOL .TER L 34% GEGCH ORIIN SULJEEND ORUULSAN .RIO ENE UURHAIG HUDALDAAD AVCHIHSAN JM BISH.UILDVER BARIJ OLBORLOJ BORLUULAAD GARGASAN ZARSAN BUHNIIHEE 53% MONGOLIIN TORD TATVARAAR HURAALGAJ BAIGAA.ENE BOL BODIT ASHIG.TER ASHIGIIN HUVI GEGCH CHINI HARIN TSEVER TARHI UGAALTMONGOLIIN TOR AVAH ASHIGAA ZOVHON TATVARAAR L AVAH YSTOI.TATVAR BOL ASHIGTAI ASHIGGUI AJILLASAN NI HAMAAGUI HUCHEER AVDAG ZUIL.

Avatar

Зочин 2021-01-26 192.82.68.88

2021 оны 31-ны дотор нэхэмжлэл гаргахаас нааш өлсөглөнгөө зогсоохгүй гжжд байх юм. Энэ хугацаанд нэхэмжлэл гаргах шаардлага байхгүй гээд байнашдээ. Татварын маргаан Арбитрын шүүх дээр байгаа юм байна. Үасгийн газрын ажлын хэсэгт ороод ажиллаач. Олон шүүхүүд хахуул авсаныг нотолсон гээд байх юм. Тэр хүмүүсийн нэрийг нь зарлаач дээ. Хий хоосоэ хардалт, нэр хүндээ өсгөх гэсэн башир арга л байна.

Avatar

Зочин 2021-01-26 202.9.40.19

Энэ эргүүг ажлын хэсэгт оруулаад дэмий. Хэдэн хувьсагч ярихаар ангайгаад таг болно. Эсвэл нөгөөх нь мөнгө өгвөл бөхөлзөөл авна. Солонгос өвгөнөөс авч байгаад гардуулсан. Ийм худлаа гаруудыг дагж далдагнаж явж өвчин авцгаав хүмүүсээ. Чанга орилсон нь эх оронч байдаггүй шүү.

Avatar

Зочин 2021-01-26 122.201.21.141

Гишүүн Ганбаатар өлсгөлөнгөө зогсоо хэрэгтэй. Яагаад гэвэл хэрэв Оюун Эрдэнэ ерөнхий сайд болбол Оюутолгойн асуудлыг үргэлжлүүлэн шийдвэрлэх байх. Энэ талаар ажиллаж байгаа хүн гэж ойлгож байгаа. Нөгөө талаас ерөнхийлөгч асан Багабанди болон удирдах зөвлөлийн гишүүд юу бодож байна аа. Эд нар өндөр цалинтай монгол талыг хариуцаж байгаа хүмүүс шүү дээ.

Avatar

төлөг комнист 2021-01-26 202.9.40.77

бид тантай хамтарч, тэмцэл зохион байгуулж, ард түмэнд ашигтай байх тал дээр хамтран ажиллах саналыг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэлүүлж байна…. гэж төлгөн комунист дамжуулжээ

Avatar

зочин 2021-01-26 49.181.250.219

Гэрээг нь цуцал. Ашиггүй бол өөр арга байхгүй. Энэнээс өөр з****г байхгүй ЗГ-т. Гүд бай гээд онгоц буудал руу!

Avatar

Зочин 2021-01-26 103.26.195.184

Odoo tuluhgvi gej bags bol tsaashid mai shvv l gej baigaatai agaar neg shvv

Avatar

Зочин 2021-01-26 192.82.77.41

ЭЗНЭЭСЭЭ АСУУГААД ХАРИУ ХЭЛНЭ ГЭНЭЭ

Avatar

ы 2021-01-26 103.212.119.14

Ажлын хэсэгт орж ажиллаад санал хүсэлтээр албан ёсоор оруулаачээ гэж санал тавилаа. Одоо тэгээд яагаад өлсгөлөнгөө үргэлжлүүлээд байгаа юм бэ

Avatar

Зочин 2021-01-26 49.180.34.44

Bid baruunii hurungu oruulaltaas garaad oros hytadiin amand orno. Orosuud bol mongolchuudiig hezee ch oligtoi yavuulahiig husdeggui. Olon mongoliin amiig tasdsan. Neft tsahilgaanaaraa munhiin haraat bailgah bodoltoi uls
En s** harshil n hudulsunuu oros hyatadaas yum absnuu

Avatar

Зочин 2021-01-26 103.26.193.236

Цар тахлын онц аюултай цаг үед олон нийтийг Төв талбайд бөөгнүүлэн цуглуулж ноцтой эрсдэл бий болгож байгаа энэ Ганбаатарыг Засгийн газар нь очиж гуйж байхдаа яадгийм бэ??? Шууд цагдаа нар очоод баривчлаад бусдыг нь хөөж тараах хэрэгтэй шдээ!!! Төр ийм цаг үед ингэж нялуурч болохгүй ээ!!! Ард түмэн МАН-ыг сонгож бүхий л эрх мэдлийг өгсөн шүү дээ!!!

Avatar

Зочин 2021-01-26 103.212.118.56

Энгэж жүжиглээд хэлэлцээрт өөрчлөлт оруулж чадахгүйг мэдэж байгаа. Халдвар тараах зорилготой эсвэл эх оронч дүр эсгэж санал цуглуулж, хаа нэг эвслээс нэрээ дэвшүүлж,, Ерөнхийлэгчээр сонгогдох санаатай биз.

Avatar

Irgen 2021-01-26 192.82.69.66

Medrel amitan. Shatna geed bsan yasan be. Ehner zovshooroogui yu. 5 nastai huuhduud togloj bga yum shig yum l boloh yum da. Eniig ajliin hesegt oruulj yah ni ve. Soliorood , tenegtej ogno sh de. Duu huuhen Gantuya geed bdag bil uu. Tuuniig ni l halchihsan yum bna lee sh de.irgen

Avatar

Zochin 2021-01-26 67.81.184.102

Unen hudal bas yu bolood b.gaag olon ulsiin huuli meddeg huulichaas sonsmoor b.a

Avatar

Зочин 2021-01-26 66.181.181.222

Энэ шоучин нөхөр нөхцөл байдлыг ерөөсөө ойлгоогүй, хагас дутуу ойлголт, мэдээлэл дээр өлсгөлөн зарлаадахаж дээ. Болих хэцүү, болихгүй байх хэцүү учраас муйхарлаад үзэхээр шийдсэн бололтой. Хэрэг, маргаан шүүх дээр явж байхад хамаг байдлаа хаа хамаагүй с**-д нэгд нэгэнгүй тайлбарлаад байж болж байгаа юм уу. Шүүх дээр эсрэгээр ашиглагдах юий дээ.

Avatar

Зочин 2021-01-26 66.181.188.201

Нийт ард түмнийг төлөөлж байгаа Ганбаатар гишүүнийгээ дэмжиж санаа сэтгэл нэгтэй байгаагаа илэрхийлье. Өдөр бүр очиж дэмжиж байгаа шүү.

Avatar

зочин 2021-01-26 64.119.19.161

Босоо Ганбаагийн ард хэн байгаа бол, оросууд л болов уу, тэд зэсхийн баяжмалн салбар дахь монголын байр суурийг булаах сонирхолтой байгаа нь нууц биш, хэрвээ босоо Ганбаагийн төсөл хэрэгжвэл ОТ–с гадна Эрдэнэтийн УБҮ бас давхар дампуурна шүү, монголын эдийн засгийн гол тулгуур нүүрс, зэс хоёрын нэг нь тэгээд баяртай болно доо

Avatar

ЗОЧИН 2021-01-26 64.119.27.142

ГАНБААТАР ГИШҮҮНИЙГ ҮРГЭЛЖ ДЭМЖИЖ ИРСЭН .АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2021-01-26 64.119.24.109

Denduu tuilsnraad neg taliig bariad baimaargui bna, Ene tosold aldaatai zuil bgaag zasaad uabah estoi, Mongold orj irsen baruuni horongo oruulalttai tom tosol snuu dee, Uuniig hucningui bolgobol daraa ni hen abah ni todorhoi doo, arai tegj ajillaad bgaa bisn bailgui, sain bodmoor um aa

Avatar

Заагч 2021-01-26 202.9.46.175

Хулгайчдыг Монголоос зайлуулья.Риог зайлуулцгаая.Ганбаатараа дэмжье.

Avatar

З 2021-01-26 192.82.78.231

Биелэхгүй юм ярьж худлаа шоудаад бай. Шатаж үхвэл үхэнэ л биз

Avatar

Зочин 2021-01-26 66.181.161.61

Chamaig shataj uhvel hench haramsahgui hend mdhgui Bosoo Ganbaa harin shatah deree tulbal mongol tsustanguud bosno hujaa e****z iljig mini

Avatar

Зочин 2021-01-26 202.9.46.163

Гамбаа минь өлсөглөнгөө зогсоовол худлаа шааж попорсон болно шүү! Тэгж гутамшиг болсноос өлсөж үхсэн дээр шүү!

Avatar

зочин 2021-01-26 202.21.120.66

зөвөө хө Монголд даанч шударга ёс гэж үгүй болсон юм

Avatar

Зочин 2021-01-26 202.21.108.219

арбитер …?

Avatar

Зочин 2021-01-26 192.82.69.23

Засгийн газрын хийж байгаа зөв ажлыг мэдсээр байж өлсгөлөн зарлаап байх юм даа,Ганбаатараар заалгахгүй мэдэж бгаа хийж бгаа шүү дээ.,попрох юмаа ллж ядах юм даа.

Avatar

Зочин 2021-01-26 66.181.190.23

авилгал авсан 24 хулгайчын нэрийг ил болгож дэлхийгээс зайлуул

Avatar

Иргэн 2021-01-26 124.158.70.247

Н.Энхбаяртай адилхан хачин царайтай болно. Дүү Гантуяаг Оюутолгой халсны өшөөгөө ах нь авч байна.

Avatar

Зочин 2021-01-26 202.9.46.246

бяцхан тархит.

Avatar

Зочин 2021-01-26 150.129.143.215

Ерэн онд монголчууд аль нь үнэн юм хэлээд өгөөч гээд төр засгаасаа шаарддаг байж билээ. Ганц намынхаа үгээр явж ирсэн тул ингэж байж л дээ.Одоо хүмүүс айхавтар хашир хэрсүү болсон.Манай бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа гэдэг шиг Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлд гарч байна гэдгийг хэн хүнгүй ярьж байна. Наадмын бэлтгэлд гарсан бөхөөс ялгаатай тэд бэлтгэлд гарснаа нуугаад янз янзын ааш араншин гаргацгаах юм. МАН-аас Хүрэлсүх, АН-аас Баттулга, МАХН-аас Ганбаатар гарах санаатай юм уу даа.

Avatar

Зочин 2021-01-26 66.181.161.56

За ямарч байсан ерөнхийлөгчид өрсөлддөгч бай улс төржидөгч бай монголын ард түмний эрх ашгийг хөндсөн чухал .асуудлаар анх удаа биш 10 гаруй жил тэмцэж байгаа.одоо ард түмэнтэйгээ хамт тэмцэх цаг нь болсон.Дэмжиж байна

Avatar

Зочин 2021-01-26 178.115.131.66

ЭНЭ ГАНБААТАР ЯАВ Ч ЧАС ХИЙСЭН ЭРҮҮЛ ХҮН БИШ

Avatar

Зочин 2021-01-26 103.26.194.12

Чам шиг хөлсний сэтгэгдэлчнээс 1000 дахин ухаантай хүн

Avatar

Зочин 2021-01-26 64.119.24.43

12 тэрбум долларыг шууд элэгдэл хорогдолд тооцно гэдэг чинь дээрэм өнаш тээ арай ч дээ

Avatar

зочин 2021-01-26 192.82.66.247

Нөгөө төрийн банкнаас 33 тэрбумыг авсан 3 хулгайчийг УЙХ-аас зайлуулах талаар нэг нь суулт хийхгүй юм байх даа.

Avatar

Зочин 2021-01-26 64.119.18.252

Энхбаярын л явууллага шүү дээ угаасаа

Avatar

зочин 2021-01-26 192.82.66.247

Талбайн гадаа бас нэг хүн байгаа юм уу,
Тэнд нь мартаж болохгүй юм болов уу.

Avatar

Зочин 2021-01-26 192.82.73.124

сүүлийн үеийн сайтуудад редактор гэж хүн байна уу?

Avatar

сонгогч 2021-01-26 192.82.76.215

фэнгшүй Гамбаа ерөнхийлөгчид өрсөлдөх бэлтгэлээ хийж байна даа

Avatar

Уншигч 2021-01-26 66.181.180.192

Оюу толгойн асуудал бол том асуудал.сэдэл нь зөв боловч цаг хугацаа,агуулгын хувьд тохиромжгүй юм.томилдоогүй засгийн газарын хүсэлтийг олон улсын шүүх хүлээн авах уу.мөн агуулгын хувьд ерөнхийлөгчид дэвших оноогоо оюутолгойгоос цуглуулж хар массын үнэлэмж авах гэсэн оролдлого хийж байгаа юм шиг байна.ганбаатар гишүүн минь хоосон хийрхэлээс больж үзээд тэр ажлын хэсэгт нь ороод ёстой хаана ямар бичиг өгөх ёстой юм засгийн газартай хамтраад хийгээч талбайгаас ордондоо орооч дээр.тэгвэл үнэмшилтэй болно доо.

Avatar

Зочин 2021-01-26 94.214.183.64

GAMBAA OLSOOD UHSEN NI DEER.TER BOL SHANTAAJCHIN.34% ENE NOVSHIIN BALAG.UGAASAA BALAGTAI n****

Avatar

Равдан 2021-01-26 122.201.31.166

Ганбаатарыг дэмжиж байна. Хулхи хурандаа Хүрэлсүх хуурна шүү . МАН бол луйварчдын цуглуулга юм

Avatar

Зочин 2021-01-26 103.10.23.171

Үр дүнд хүрээсэй хүйтэнд маш их зориг гаргасан бна эхнэр охидууд нь санаа их зовж бгаадаа

Avatar

Зочин 2021-01-26 203.91.118.150

Яг зөв шүү. Яагаа ч үгүй байхад нь тэмцэлээ зогсоочихвол аягүй бол худлаа үнэн аргалаад хошгируулчихна. Манайхан чинь тэр талдаа гаргууд шүү дээ. Хүссэн бичиг сачгийг нь үзэж байж зогсоогоорой.

Avatar

Зочин 2021-01-26 202.9.46.163

Гамбаагийн хувийн биенесүүд дампуурч бгаам бналдаа хаха. Гамбааг тэр хэлэлцээрт нь заавал оруул. тэгээд энэ босоо Гамбаатарт РТ хахжуль өгөхнүү харцгаая

Avatar

Amar 2021-01-26 124.158.67.99

Солонгосоос ирэхдээ "Би дарга болохгүй иргэдийнхээ төлөө тэмцэнэ" гэчихээд иргэдээ хаяж дарга болох гээд үхэлдээд байдаг Н.Энхбаярын өрөөсөн дугуй. Англид их сургууль төгсөж банканд ажиллаж байгаад эх орноо бодож ирсэн гэсэн нь англид үнэндээ сургууль ч төгсөөгүй хүсүүсийн өтгөн шингэн цэвэрлэж байсан худалч Босоо өлсөж л байвал таарна.

Avatar

Зочин 2021-01-26 66.181.181.156

Бага шиг тэнэгтээрэй. Монголын төлөө Монгол хүн бүрийн төлөө зогсож бна шүү балай булай троллоо чам шиг мөнгөтэй хүний мөгсийг долоогоогүй шүү. Харьд чи очвол ажил ч хийж чадахгүй үхэхээ мэдээд эндээ мөнгөтэй хүний баастай бөгсийг долоож амиа аргацааж бгаа биз дэ чи

Avatar

иргэн 2021-01-26 112.72.15.210

Ганбаатар сайдын суудал горилж улс төрийн акц зохион байгуулж байна. Бүү тоо. Өлсөөд үхвэл тэр л биз. Ийм попуудаас болж хичнээн компанийн бизнес зогсож, хэдэн айл орлогогүй болж, улс хичнээн боломжоо алдаж байгааг бүгд мэднэ.

Avatar

Irgen 2021-01-26 192.82.69.66

Ehnerteigee yarij bgad shatna ch geh shig, omnoos ni ichij uheh ni ee.

Avatar

Эрхэм 2021-01-26 103.26.194.25

Оюу толгойг яриж олон жил болсон боловч дорвитой шийдэлд хүрсэнгүй, одоо бас тэгэх гэж байна гэж яриад л байдаг гадагшаа баялаг маань урссаар л байдаг. Аргагүйн эрхэнд олон яриаг нэг тийш нь шийдэх гэж өлсгөлөн зарлах хэмжээнд хүрсэн гэж бодож байна. Бид арав гаруй жил засаг, төрд итгэж ирсэн. Гэвч уул уурхайн лиценцийн наймаа үргэлжилсээр л байна, газар нутгийн ихэнхи нь лиценц нэрээр худалдагдсан сураг дуулдаж байна. Бараг нэг жилийн өмнөөс л газар нутгийн тооллого хийе гэсэн санал гарсан….

Avatar

Irgen 2021-01-26 192.82.69.66

Ene neg yumand olsgolon gegchee zogsooh saihan dalim garch bga yum bish u. Uhne , shanta gesen yav. Shal medrel amitan. Iim yum yeronhiilogch bolj haragdaach.

Avatar

Зочин 2021-01-26 122.201.26.172

Ерөнхий сайдгүй байхад ямар мэдрэл юм бэ? томилогдож байж нэхэмжлэлээ гаргана биздээ. Зүгээр л сиймхийгээр улс төр Чоно борооноор. Ямар ерөнхий сайд нэхэмжлэл гаргах вэ?

Avatar

Зочин 2021-01-26 66.181.170.117

ЭХ ОРНЫ БААТАР ХҮН МӨНӨӨС МӨН

Avatar

Монгол 2021-01-26 202.131.236.170

Ганбаатарыг ЕРӨНХИЙЛӨгЧИД дэвшүлэхээр МАХН одооноос л бэлдэж байна даа.

Avatar

зочин 2021-01-26 139.5.218.71

Энэ хүн ёстой хачин юм аа. Ямар нэхэмжлэл гаргах гээд байгаа юм бэ. Хэн хахууль авсан нь эхлээд тогтоох ёстой. Манай тал Сөрөг нэхэмжлэл гаргана гээд байх юм. Юу нь Сөрөг вэ. Манайх татварын асуудлаар нэхэмжлэл гаргаад Оюутолгой хариуцагч байхад юуны нэхэмжлэл вэ. Одоо өөрөө ажлын хэсэгт ороод тэрнийгээ явуулаач. Ингэж худлаа ард түмний толгойг эргүүлэхээ болиоч. Гишүүн хүн байж цар тахлын үе дэхь хуулийг зөрчөөд өлсөглөн зарлаад хууль зөрчөөд байх юм.

Avatar

Зочин 2021-01-26 202.126.88.146

МУУ ОЮУ ТОЛГОЙ ХИНШҮҮ ГАНБААГИЙН ГАРТ ҮРЭГДЭХ ТАВИЛАНТАЙМ БАЙЖЭЭ ХӨӨРХИЙ….МОНГОЛЫН АРД ТҮМЭН Ч АМННЫ ХИШИГГҮЙ ЮМААДАА ……БУРХАН ТЭНГЭР МИНЬ БОСОО ОРООЛОН АЛБИН ЧӨТГӨР НҮҮРЭНДЭЭ БУДАГТАЙ САНГАСВАА НАР ЦАГ БУСЫН ГАЙ ЗОВЛОНГООС ГЭТЭЛГЭЖ ХАЙРЛАА…..🙏🙏🙏

Avatar

Зочин 2021-01-26 202.179.26.37

Рио Тинто Монголыг африкын Зимбабэ оронтой адилхан гарууд гэж бодождээ. Үнэхээр доромжилсон байна.

Avatar

МАНгарууд ИНГЭЖ ДАНДАА ХУУРДАГ 2021-01-26 103.26.194.107

ХАР ТОЛГОЙ ГООРОО ХАРИУЦАХ С,БАЯР АМЬД МЭНД БАЙЖ Л БАЙНА Ш ДЭЭ ТЭГЭЭД ТОЛГОЙГОО ТАСДАХ ГҮЙ Л БАЙНА Ш ДЭЭ ТОЛГОЙГОО ТАСДАХ ЫГ НЬ ХАРААД Л БАЙГАА ХҮЛЭЭЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-01-26 202.9.46.246

том амжилт баяр хүргэе.Тэмцлээ ОТ-г монголд ашигтай болтол үргэлжлүүлээрэй.Одоо л нэг үр хүүхдийнхээ төлөө санаа зовох нь багасах байх.Тэдний өдөр шөнөгүй зөөсөн баялагт тооцоо хийгээрэй.

Avatar

иргэн 2021-01-26 202.179.26.88

МАН Хуурч мэхлэнэ шүү, Хүрэлсүх сая Эх хүүхдээр Шоудаж Ард иргэдийг яаж муухай Хуурч мэхэлж СүБатболдтой нийлж Төр эргүүлснийг бүгд харцгаасан, МАН- Хүрэлсүх СүБатболд нар маш их Айдастай байгаа,

Avatar

Зочин 2021-01-26 103.212.118.56

Чи битгий ил болсон явдлыг үргэлж буруу тийш нь мушгин гуйвуулж ,бусдыг төөрөгдүүлж, гүтгэх, дормжилж хорлох санаа агуулж бай . Жаахан ч гэсэн хүний мөстэй, үнэн үг хэлэх чадвартай бай.,

Avatar

Зочин 2021-01-26 150.129.143.215

Ерөнхийлөгчийн сонгууль угтаад хувь хүмүүс янз бүрийн тоглолт хийж эхэллээ.Ганбаатарын яриад байгаа нь ямар ч үнэмшилгүй, огт биелэх үндэсгүй юм. Оюутолгойн төсөл маш хүнд байдалд орсныг далимдуулаад оноо авах гэсэн оролдлого.Ганбаатартай, Ганбаатаргүй энэ төсөл маш хэцүү байдалд, нэг ёсондоо манай ЗГ нуман тулгуурт ороод байна.Намынхан нь, ойр дотныхон нь наад Ганбаатартаа хэлж болиул. Хүмүүс цар тахалтай тэмцэж яая гэж байхад Ганбаатарыг анхаарах хүн намын гишүүдээс нь өөр байхгүй,

Avatar

Зочин 2021-01-26 66.181.187.133

eronhiilogchiin songuuld oroh onoogoo tsugluulj bnaa

Avatar

D 2021-01-26 192.82.73.44

МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР 2 САРЫН 21 НИЙ ДОТОР ХАРИУ ӨГӨХ ЮМУУ ЭСХҮЛ 12 САРЫН 2№-НИЙ ДОТОР ХАРИУ ӨГӨХҮҮ ДООР МАШ АЛДААТАЙ ХҮНИЙ ТОЛГОЙ ЭРГҮҮЛСЭН ЗҮЙЛ БАЙНАА. ЗАСААЧЭЭ. ХАХУУЛЬ АВСАН 24 УЛС ТӨРЧИЙН НЭРИЙГ ИЛ ТОД БОЛГОРОЙ ГАНБААТАР АА. ХҮМҮҮС САЙН АНЬЖ АВАГ. УЧИР НЬ ТЭД ДАХИН УЛС ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРЧ ИДЭХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙГАА

Avatar

zochin 2021-01-26 192.82.73.66

Сэтгүүлч маш их алдаатай бичиж байна.Ийм чухал мэдээг алдаагүй бичиж чадахгүй байна уу? Танай сайтынн нэр төртэй холбоотой шүү дээ

Avatar

Зочин 2021-01-26 202.9.46.246

энэ хүнд таны үеийн боловсрол байхгүй,ингэж л бичдэг гэж бодож б.гаа шд.Одоо хэвлэсэн ном зохиолыг уншаад үз.

Avatar

Зочин 2021-01-26 203.91.115.54

Эзэнгүй төрийн эмгэнэл гэдэг нь энэ байхдаа. Манай төр төлөөлсөн гэх энэ хүмүүс ямар чадвар муутай юм бэ? Захын нохой ч шиншлээд олохоор бэлэн баримт байхад тойруулаад л яриад байх юм. Оюутолгой хэзээ Монголын ард түмэнд ашигтай болох юм вэ? Энө л өнөөдөр маш чухал байна.

Avatar

Зочин 2021-01-26 103.212.116.74

Харин ч чадвартай болж байнадаа. Шууд цуцлах Олон улсын нүдэнд асар аюултай, ОТ-д өмнөх засгууд юу ч хэлж чаддаггүй байсан, одоо харин шаардлага хүртэл хүргүүлсэн байна. Мэдээгээ бүрэн үзээ эсвэл тэр хагалагч АНусын санхүүжилтээ яамаар ч юмбэдээ хэхэ. Одонтуяа гишүүний улс төртэй ижилхэн өнгөц, үзээгүй мөртлөө дүгнэлт ярьж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж