Хушань алтны уурхайд гацсан есөн уурхайчны цогцсыг олжээ | News.MN

Хушань алтны уурхайд гацсан есөн уурхайчны цогцсыг олжээ

Хушань алтны уурхайд гацсан есөн уурхайчны цогцсыг олжээ

Хушань алтны уурхайд гацсан есөн уурхайчны цогцсыг олжээ

БНХАУ-ын Шандун мужийн Чишиа хотын ойролцоох Хушань алтны уурхайн шалтгаан нь тодорхойгүй дэлбэрэлтээс болж хаагдаж, 22 уурхайчин гарах гарцгүй болж гацсан хэрэг энэ сарын эхээр болсон билээ. Тэгвэл хэдэн зуун аврагчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд 11 уурхайчин аврагдаж, есөн уурхайчны цогцос олджээ.

Хятад улс уурхайн талаар хангалттай зохицуулалт үгүй, байгааг нь тэр бүр мөрдөгддөггүйн улмаас үе үе уурхайн ноцтой осол гардаг. Хамгийн сүүлд энэ сарын 10-нд Хушань алтны уурхайд осол гарч 22 уурхайчин уурхайн гарцнаас 300 метр, газрын гадаргаас 540 метрийн гүнд гүнд хүнс, усгүй гацсан юм. Осол болсныг уурхайн удирдлагууд дэндүү хожуу мэдээлснээс болж аврагчид цаг алдан аврах ажиллагаа хожимдож эхэлсэн. Түүнчлэн осол болсноос долоо хоногийн дараа аврагчид нуранги дундуур ил гарсан нарийхан хоолой дундуур олс гүйлгэж үзэхэд олсны үзүүрээс татах нь мэдрэгдэж, амьд хүн бий гэсэн шинж тэмдэг үзүүлжээ. Улмаар амьд үлдсэн 12 уурхайчин олсны үзүүрт захиа уяж, өөрсдийнхөө байдлыг аврагчдад мэдэгдэн шаардлагатай эм, шөл зэргийг хүргүүлэн авсан юм.

Амьд үлдсэн 12 уурхайчны зарим нь бэртэж, биеийн байдал нь хүнд байжээ. Мөн тэд өөрсдөөсөө дор хаяж 50 метрийн гүнд гацсан нэг уурхайчинтай холбоо тогтоож байсан ч удалгүй сураг алдарсан гэнэ. Уурхайчдын амь гарсан хэсэгт хөрсний ус тунаж эхэлсний улмаас уурхайчид живэх, осгох аюулд ороод байсан учраас түүнээс сэргийлж аврагчид өнөөх нарийн хоолойгоор дамжуулан усыг соруулж байжээ.

Азаар аврах ажиллагаа амжилттай болж, аврагчдад зурвас илгээж байсан 12 уурхайчныг гаргаж авсан ч нэг нь комад орсон байсан бөгөөд хожим амьсгал хураажээ. Харин дараа өдөр нь буюу өчигдөр есөн уурхайчны цогцсыг олсон байна. Ийнхүү нийт 22 уурхайчнаас нэгээс бусдыг нь олсон бөгөөд үлдсэн нэг хүнийг авран хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.

Эх сурвалж: EUROWEEKLYNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-01-26 64.119.21.182

Гацсан бишээ Хаагдсан гэж яриачээ. Хэл завааруулаад байна.

Avatar

mgl 2021-01-26 66.181.181.43

Hyatad kompani standart murduhguigees iim boljee. Hatuu huulitai gazraa ingej baigaa yum chini Mongold bol ogt murduhgui.

Avatar

Монгол хүү 2021-01-26 103.206.195.230

UM MA NI BAD ME KHUM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж