Аймгийн аварга шалгаруулах бөхийн барилдаан болов

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Аймгийн аварга шалгаруулах бөхийн барилдаан болов

Жил бүр аймгийн  аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ сарын 24-ний өдөр тус тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд сүүлийн 4 жил Тавантолгой ХК ивээн тэтгэн оролцож байгаа юм. Аймгийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдаанд 48 аймаг сумын цолтой хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдсанаас аймгийн арслан Э.Нямаа түрүүлж, аймгийн харцага Т.Төгсдөлгөөн үзүүрлэсэн юм. Энэ жилийн хувьд аймгийн аварга шалгаруулах хүчит бөхийн барилдаанд бүх сумдаас ирсэн төдийгүй хамрах цар хүрээ өргөжиж, барилдааны чансаа чанар дээшилсэн байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж