Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын долоон хүнд холбогдох хэргийг нэгдүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярт оноосон 5.5 жилийн хорих ялыг 1 жил болгон бууруулсан юм. Тэрбээр 2020 оны тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хоригдсон.
Түүний хоригдсон найман сарыг нэг жилийн хорих ялд тооцох юм бол ирэх тавдугаар сард суллагдана. Гэхдээ түүнээс ч өмнө Н.Номтойбаяр магадланд орж, хорих ялаас өмнө хугацаанаасаа суллагдах бүрэн боломжтой аж.
Учир нь, хорих ялаасаа хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох хууль зүйн үндэслэл нь “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тал хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг, таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг, арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй хувийг эдэлсэн бол хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа заахаар хуулиар зохицуулжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны долдугаар сард Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын /ХНХ/ сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан хэмээн буруутган яллалсан байдаг.
Дээд шүүхээс Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нар нь төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт Н.Номтойбаяр гэм буруутай болох нь тогтоогдоогүй гэж үзсэн юм.
Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын хувьд зорилтот төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзээд Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ял оноосон.
"Ж.ЭРДЭНЭБАТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЦАГДАН ХОРИХ ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ УЧРААС СУЛЛАХ ЁСТОЙ"
Улсын дээд шүүх Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг нэгдүгээр сарын 15-нд хэлэлцсэн билээ. Улмаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус, тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Хэргийг прокурор руу буцаалаа гэхэд ихэнх тохиолдолд хэргийн оролцогч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилдөг аж. Тухайлбал цагдан хорих арга хэмжээг
- Хэргийг шалгах явцад оргон зайлах гэж оролдсон,
- Эсвэл оргон зайлсан, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах үндэслэлтэй баримт байгаа,
- Өөр таслан сэргийлэх арга хэмжээ буюу тухайлбал, барьцаа авсны дараа мөрдөгч дуудахад очихгүй байх зэргээр хэрэг шалгах ажиллагаанд саад учруулсан тохиолдолд л авдаг байна.
“Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн цагдан хорих ямар ч үндэслэл байхгүй учраас суллах ёстой. Энгийн логикоор бодоход ч Улсын Дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг буруу шүүсэн байна гэж үзсэн л юм бол хэргийн оролцогч нарыг суллах нь зөв” гэх байр суурийг илэрхийлэх хуульчид ч байна. Хоёр шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 6 жил хорих ял оногдуулсан байдаг.
Э.БУРАМ
Зочин 2021-01-26 66.181.185.56
Номтой баярыг сулла !!!
irgen 2021-01-26 202.131.225.150
Umnu avilgalal alban tuhsaal n heregt zuvhun dood dund dood shatni nohod hamragddag bsan bol tsag ue oorchlogdoj tom noloo buhii alban tuhsaaltang shudragaar shuuj gem buruutaig n notolj shuuher oruulj bna. gsen ch ted noloogo urgejluulj ard irged n tolgoi ugaaj bas shuuh bureldehuun uls tord noloolj multarch ehellee
Зочин 2021-01-26 202.55.188.44
ene bayan ailiin sagasan teneg patsaan hun alj huchin hiih, zodoon hiij tanhairhaas uur yum medehgui hulgaichiin tolgoig ilehee bolimoor yum. Ardiin huuhed baisan bol unuudor changad 25 jil avsan suuj bgaa shuu. Herev teriig sullaval halhiin shorond suuj bgaa buh aaviin huuhduudiig adilhan sullah hetegtei. Huuli adil tegsh uilchleh yostoi shui
irgen 2021-01-26 202.131.225.150
Tiim bish hsdee dooroo torson emegtei duutei hun. alivaa judagtai hun gj hardag
Зочин 2021-01-26 66.181.161.57
Chamaig bodvol ym uzej chumug suusan zangaragt er nad hun chin chadlaaraa hurungujsun b** ataarh ulsdaa tatvaraa tulj huvi nemree oruulj bgaa hun chi yaj giiguulj bna
Зочин 2021-01-26 66.181.185.26
Erdenebat mongold ih gai tarisan hun. Shorond ni hii. 6 jil baga bn
Зочин 2021-01-26 66.181.161.91
Номтойбаярыг. Хүүкийн эсрэг гүйлгэх гэж Женко нь сулалж байгаа юм байна л даа .
Хүрэлсүхийг мултрангуут нь л гараад ирж байгаа биздээ .
Зочин 2021-01-26 66.181.181.79
Дундад улсын хоёр нөхөр даам гараад. Хэрэв урдаа байсан Жинээний зах дээр ногоо зараад сууж байх байлаа
х 2021-01-26 150.129.143.238
номтойбаяр нямтайшир нарыг хамтдана хорих хэрэгтэй
Зочин 2021-01-26 106.102.142.45
Ямар гавъяа байгуулсан гэж гоншигноод байдаг юм. Эх орныхоо төлөө юу хийсэн гэж уйлан донгодоод бхйгаа юм. Захийн ааваийн хүү л хийнэ дээ.
Зочин 2021-01-26 106.102.142.45
Юу болоод байна даа. Шүүх маань адгуусаас дор болжд ээ. Хөгжлийн бэрхшээлтэй болчихсон юм биш үүү
зочин 2021-01-26 103.140.10.252
Эрдэнэбат сайн ч залуу хэрэг хийх хүн биш ээ
Зочин 2021-01-26 202.21.107.122
ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТЫГ ШУУД ЦААЗАЛ…
Зочин 2021-01-26 183.177.100.11
Тархиа угаалгасан п***а
зочин 2021-01-26 66.181.178.168
ene bayan ailiin sagasan teneg patsaan hun alj huchin hiih, zodoon hiij tanhairhaas uur yum medehgui hulgaichiin tolgoig ilehee bolimoor yum. Ardiin huuhed baisan bol unuudor changad 25 jil avsan suuj bgaa shuu. Herev teriig sullaval halhiin shorond suuj bgaa buh aaviin huuhduudiig adilhan sullah hetegtei. Huuli adil tegsh uilchleh yostoi.
Зочин 2021-01-26 192.82.77.41
ЖҮЖИГ ТОГЛОЖ БАЙГАА БИШТДЭЭ.
анд 2021-01-26 103.212.119.80
Хүүхэд Эбат илүү аюултай, яагаад гвл тэр түүнийг зүгээр бхд хор найруулж унагаад өөрөө ЕСАЙД болсон…
Зочин 2021-01-26 66.181.181.79
Монгол Хятадын мэдэлд байсан бод энэ хоёр нөрөр Жинээний зах дээр ногоо зарж байх байсан. Хуульгүй оронд сэлж л бай.
Зочин 2021-01-26 66.181.181.79
Моншолд хэнч буруу байхгүй. Хүн алж болно буруу баыхгүй үхэр монголд хэнч яаж ч болно гэсэн үг.
Зочин 2021-01-26 66.181.190.23
Аргагүй л эзэнгүй төрийн эмгэнэл гэж. Мөнгөтэй новшнууд нь Монголд даам юмаа
Одоо ждүчдийг болгож өгөөрэй 2021-01-26 66.181.191.146
ЖДҮчид одоо сүнс нь зайлж байгаа байхдаа. Яана даа
Монгол хүү 2021-01-26 103.206.195.230
НЭГ ХҮН Ч ГЭСЭН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ШУДАРГААР ЭДЭЛЖ БАЙГАА БОЛ ЯАМАЙ ДАА…
Болор 2021-01-26 66.181.189.153
Хөөрхий дөө муу ээжийнх нь сэтгэл дэвтэж бга бх даа! Нэг ч гэсэн ээжийн зовлон нимгэрсэн нь сайн хэрэг!
Mongol 2021-01-26 66.181.161.100
Ардчилалын ачаар төрийн жолоо атгалцаж байсан эдгээр хүмүүсийг суллах ёстой, ардчилалаар бид алдаж онох эрхээ хүртэл авсан биз дээ? Аавын хүүд нар алдаа л биз, суллах ёстой.
Зочин 2021-01-26 103.212.118.56
Maш олон хүн түүний дотор хууль гадралдаг хүмүүс энэ 2 хүнийг хилэсдлээ л гэх гээд байгаа юм даа. Хийсэн хэргийг нь ойлгоход бэрх. Өөр хүн шийдэж өрөнд ч билүү авсан тэгээд ямар ч хэрэгтэй зүйл илрээгүй хоосон газар , улсад буцаагаад өгчихсөн,гэтэл бүр 5,6 жил хорих гээд байдаг, сонгуульд нэр дэвшээд ажиллаж байхад нь хэд хэдэн хуулийн заалт зөрчиж баривчилсан,.тэрийг нь ОУПХ шалгаж үзээд,буруушаасан гм.Өшөө хонзны урт гарын үнэр л мэдрэгдэж байгаа мэт.
Зочин 2021-01-26 202.21.113.238
Энэ хууль яаж ажиллаад байгааг ойлгохгүй байна өөө
Зочин 2021-01-26 139.5.216.195
Jenkogiin zaavraar ajillaj baigaa ni enee!!!
Зочин 2021-01-26 49.0.158.86
Сулалаачээ. Энэ бол арай л биш шүү. Ард түмнийг тэнэг гэж бодхоо болино уу
Зочин 2021-01-26 66.181.181.156
чи ард түмний нэг л болохоос төлөөлөл биш
dald oroo 2021-01-26 60.104.114.248
Mongolin shuuh gej dampuursan p***a nar shu yhej dald orbol taarna
Зочин 2021-01-26 202.9.41.45
Эрдэнэбат, Номтойбаяр хоёрын хэрэг яг үнэндээ хэрэг биш шүү дээ. Хүрэлсүхийн захиалгаар Баттулга ерөнхийлөгчийн үүрэг даалгавараар өшөө хонзонгоо авсан л хэрэг. Үнэндээ улсад болон хэн нэг хүнд хохирол учруулахгүй, хамтын шийдвэрээр шийдсэн захирамж тушаалд нарын үсэг зурсан, яг үнэндээ буруу шийдвэрт ч гарын үсэг зурсан биш, нөхөн олговор олгосон газарт нь илэрч олдоогүй гээд зарсан газрыг дүү нь өөрийнхөө мөнгөөр судалж авсан/ хоосон газар аваад бас хохирсон/гэх мэт ямарч үндэслэлгүй.
Зочин 2021-01-26 103.57.92.10
Хүрэлсүхийн захиалгаар Ж.Эрдэнэбат хоригдсон шүү дээ
Баярт 2021-01-26 202.9.40.136
Номтойбаярыг суллаж цагаатгах ёстой шудрагаар үнэнийг хэлж байсаных нь төлөө өш санасан том албан тушаалын хуйвалдагчид хэлмэгдүүлсэн байх магадлал өндөр
Зочин 2021-01-26 202.21.108.166
МАН ЗАЙл
Зочин 2021-01-26 122.201.21.220
Энэ шүүхийнхэн үнэхээр сайхан жүжих юмаа… Жүжихдээ хүүдийлэх шиг л болж байна дөө
б 2021-01-26 43.242.243.92
Хүрэлсүхтэйгээ муудчихсан юм чинь Батлага одоо эд нарыг суллах байхоо.
Зочин 2021-01-26 59.153.115.151
Суллаач ээ гэмгүй хүмүүсийг одоо ингэж хэн нэгний дохио зангаагаар улс төрийн өрсөлдөгч өө шоронд илгээж байгаа нь монгол улсын шүүх прокурорт ялзарал завхрал ямар шатанд хүрсэнг дэлхийд таниулаад байна ..энэ бол гутамшиг шударга бусыг илрүүлэн шүүх ингэж өөрөө хуулийн эсрэг хууль зөрчиж байнаа …. гэвч Салхи нэгэнт эргэсэн та нар өөрсдөө ял авч шоронд орох н тодорхой.
партизан 2021-01-26 103.26.194.107
МАФИ БА БҮЛЭГЛЭЛ ҮҮДИЙГ ЖИРИЙН АРД ИРГЭД ХЭЗЭЭЧ ЯЛАЛЖ ЧАДАХГҮЙ ХООРОНДОО БУШУУ АЛАЛЦААД ДУУСАХ НЬ ШУДРАГА БОЛОЙ
Зочин 2021-01-26 103.212.118.164
Нямтайшир сүбатболд 2ын мөнгөөр энэ хэдэн шүүгчид талбай дээр шалдан бүжиглэхээс ч буцахгуй
иргэн 2021-01-26 202.179.26.88
Номтойбаярыг нэн даруй Сулла , Хүрэлсүхээс Хилсээр шоронд сууж Хохирсныхоо хариуг авах хэрэгтэй,
Номтойбаярыг суллаарай 2021-01-26 64.119.25.102
Сулла
Зочин 2021-01-26 202.179.26.37
Номтойбаяр нь гарч ирээд Сүгсэлзүүр Хүрэлсүхээ алааад өгөх хэрэгтэй.
Өрөвдөлтэй 2021-01-26 202.131.248.178
Мангар бацаан амьжих уу, номтойбаярыгаа их л ариухан амьтан гэж санаад байгаа юмаа, үнэн хэрэгтээ баян айлын баастай онгироо бацаан шүү дээ
Зочин 2021-01-26 66.181.161.57
Chamd tegeh huvi dutna huvi tavilangin daguu zayagdsan amidralaaraa amidar nad hun chin chamaas uhaanaaraa bol hol iluu
зочин 2021-01-26 202.179.3.197
Миеэгийн үеэл хужагийн шээс Ж.эрдэнэбатыг суллах ямарч үндэслэл байхгүй,наадах хулгайчаа бүх насаар нь хорь.
Ялыг нь эдлүүл 2021-01-26 202.9.46.221
Тос тосонбумын нурууны газрыг 1 сая төгрөгөөр авсан гэл үү, зарсан гэл үү, Хэрэг хийсэн юм чинь ялаа эдлэх ёстой.
Доржоо 2021-01-26 202.126.90.37
Суллах ёстой цагаатгах ёстой Номтойбаярыг энэ залуу шудрага зөв хүн
Зочин 2021-01-26 150.129.143.97
Хүмүүжил л муутай