&#34Чамайг Монголоороо тоглуулахгүй

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

&#34Чамайг Монголоороо тоглуулахгүй

“Жудагт Монгол” хөдөлгөөнөөс өчигдөр жагсаал зохион байгуулж, уг жагсаалд Х.Баттулга болон “түүний цэрэг”-үүд оролцсон. Уг жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга төрд сонгож болохгүй хүмүүсийг нэрлэсэн. Харин түүнийг нь сонссон хүмүүс хүний толгой дээрх цагаан үсийг харж байхаар өөрийнхөө толгой дээрх тэмээг харах хэрэгтэй шүү дээ хэмээн шүүмжлэв.

Харин түүний хэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсын сайд М.Энхсайхан нүүр номдоо “УИХ-ын гишүүн Х.Баттулга төрд сонгож болохгүй, нэр дэвшлээ гэхэд дэмжихгүй байх хүмүүсийн нэрсийг зарлалаа. Тэр дундаа "та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү." хэмээн онцолжээ.

Шинэ төмөр зам төсөл буруу явж, олон жил алдаж асар их хөрөнгө үрэн таран хийснийг хараад хэлэнгүүт МТЗ хэмээх байгууллагаас 2 сарын дараа намайг сайд Баттулга гэнэт хөөж билээ. Миний түүнд хэлсэн сүүлчийн үг "Чамайг Монголоороо тоглуулахгүй", хариуд нь Баттулга "Энхсайханыг би танихгүй" гэж билээ. Намайг таньдаг болж овоош дээ” хэмээн бичжээ.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж