Цөмийг цөмөөрөө бодъё | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цөмийг цөмөөрөө бодъё

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Сүүлийн хэдэн өдөр хууль тогтоогчид цацраг идэвхит бодистой холбогдох конвенцийг дагуулаад хэн нь эх орондоо хайртай, хэн нь эх орондоо хайргүй вэ гэдэг жүжиг дэглээд тун завгүй сууна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцийг сонирхвол 28 дугаар зүйлийн 2 дугаарт “Хэлэлцэн тохирогч тал үндэснийхээ хууль тогтоомжийн хүрээнд хэрэв ашиглагдахгүй болсон битүү эх үүсвэрийг буцаан авах, эзэмших чадавхитай нь нотлогдсон үйлдвэрлэгчид нь буцаах асуудлыг хуульчлан зөвшөөрсөн бол тухайн нутаг дэвсгэртээ буцаан оруулахыг зөвшөөрөх ёстой” гэж заажээ. Мөн “Гарал үүслийн улс гэдэг нь хил дамжуулан хүргэхээр төлөвлөсөн ажиллагаа эхлэх, эсвэл эхэлсэн улсыг хэлнэ” гэж тодотгосон нь иргэний нийгмийн байгууллага болон УИХ-ын нэр бүхий гишүүдийн хэлсэнчлэн “Цөмийн хаягдал булшлах эрх зүйн орчинг конвенциор дамжуулан баталгаажуулах гэж байна” гэж хардах үндэслэлийг бий болгоод байна. Түүнчлэн 1997 оны Венийн конвенцийн 11 дэх заалтад “Цацраг идэвхит хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байх” гэсэн заалт туссан нь Монгол Улс ирээдүйд уран экспортоллоо гэхэд цөмийн ашигласан түлш буюу хаягдлаа буцааж авах үүргийг хүлээх эрсдэл байна.

Засгийн газраас Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхит хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Түүнийг УИХ-аар баталлаа ч олон улсын конвенци аль ч улс орны хуулийн дээр байдаг учраас буцах замгүй болно. Тиймээс хууль тогтоогчид энэ асуудлаар улстөржиж, нэр оноо авах гэж улайрахынхаа оронд нухацтай ханд.

Уг нь мэргэжлийн байгууллага буюу Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав “Конвенцийн 11, 12 дугаар зүйл заалт дээр цацраг идэвхт хаягдлыг үүсгэсэн улс нь өөрсдөө булшлах үүрэгтэй гэдгийг Монголыг уранаа ирээдүйд экспортоллоо гэхэд хаягдал нь эргэж импортлогдох зүйл дэлхийн аль ч практикт байхгүй. Тийм нөхцөл үүсэхгүй” гэж тайлбарлажээ. Гэвч эргэлзээг тайлж чадсангүй.

Засгийн газраас Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхит хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Түүнийг УИХ-аар баталлаа ч олон улсын конвенци аль ч улс орны хуулийн дээр байдаг учраас буцах замгүй болно. Тиймээс хууль тогтоогчид энэ асуудлаар улстөржиж, нэр оноо авах гэж улайрахынхаа оронд нухацтай ханд.

Монгол Улс уран ашиглалтын гурван ч лицензийг олгочихоод байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Тусгай зөвшөөрлөө буцааж авъя гэхэд асар их өр төлбөрт унах эрсдэл бий, авахгүй байя гэхэд олон улсын конвенцид нэгдэх зэрэг шаардлага, шахалт тавигдаж байх талтай ч асуудлыг тал бүрээс нь ярих цаг иржээ.

Цаг хугацаанд хавчигдаж, ирэх дөрөвдүгээр сарын 1-нд болох олон улсын хурлаас урьтах ёстой гэж шахах шаардлага байхгүй. Яагаад гэвэл одоо хэр нь аюултай хог хаягдлаа хэрхэхээ хууль эрх зүйн орчноор баталгаажуулж чадаагүй байгаа улс шүү. Уран бол нүүрс биш. Тавантолгойн нүүрсийг олборлоод Хятад руу машинаар тээвэрлэхтэй адилгүй.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Батзориг 2016-03-31 59.153.87.3

Манайд өөрийн цацраг идэвхит хог хаягдал гэж юу байхав дээ, тэр конвенцид нь нэгдэхгүй, хуулиараа хориотой хэвээр нь орхивол яасан юм бэ, дэлхийн хамгийн өндөр хөгжсөн улсууд өөрсдөө яахаа мэдэхээ байгаад байгаа аймшигт хогийг энд булаад хэдэн бор цаас олох гээд байгаа хүмүүст хэлэхэд удам судар чинь та нарыг хараана шүү

ХЭХЭ 2016-03-31 202.5.195.125

МОНГОЛЫГ СЭХЧИХ ВИЙ ГЭЖ МАНАЙ ХОЁР ХӨРШ ШЭЭСЭЭ ГОЙЖУУЛЖ БАЙНА НААДУУЛ ЧИНЬ БҮГД ЭНЭ ХОЁР УЛСАД ХУДАЛДАГДСАН АДГИЙН ШААРНУУД ШҮҮ

ХЭХЭ 2016-03-31 202.5.195.125

МОНГОЛ УЛС ЦӨМИЙН ЭНЕРГИЙН АЧ ТУСНААС БАГА БОЛОВЧ ХҮРТЭХ ЁСТОЙ НААД ЭХ ОРОНЧ НЭРТЭЙ ГАДНЫ (ОРОС ХЯТАДЫН) ГАР ХӨЛ БОЛСОН ШААРНУУДАА БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ

ХЭХЭ 2016-03-31 202.5.195.125

ЦӨМИЙН ХАЯГДЛАА БУЛШЛАХЫГ НЬ БУЛШЛААД ЗАРАХЫГ НЬ ЗАРААД МОНГОЛ УЛС ЯВДАГ ЗАМААРАА ЯВМААР БАЙНА

ХЭХЭ 2016-03-31 202.5.195.125

ЦӨМИЙН ХАЯГДЛАА БУЛШЛАХЫГ НЬ БУЛШЛААД ЗАРАХЫГ НЬ ЗАРААД МОНГОЛ УЛС ЯВДАГ ЗАМААРАА ЯВМААР БАЙНА

ХЭХЭ 2016-03-31 202.5.195.125

ЭНЭ МУУСАЙН ДҮР ЭСГЭСЭН ЭХ ОРОНЧИД ГЭЖ НЭГ ШААРНУУД МОНГОЛД ҮНЭН ГАЙ БОЛЖ БАЙНАА ЦӨМИЙН ХАЯГДЛАА БУЛШЛАХЫГ НЬ БУЛШЛААД ЗАРАХЫГ НЬ ЗАРААД МОНГОЛ УЛС ЯВДАГ ЗАМААРАА ЯВМААР БАЙНА НААД ШААРНУУДАА БҮГДИЙГ НЬ ШОРОНД ХИЙХ ХЭРЭГТЭЙ

цөм 2016-03-31 202.9.40.80

МУ-д уран олборлоод гарсан шар нунтагийг гадаадад хэрэглэж дуусаад хаягдал болохоор нь бидэнд эгүүлэн авчирч өгнө. тэр хогийг нь Зайсан, Их тэнгэрийн аманд булахыг 3 өндөрлөг зөвшөөрч байгаа юм гэж ойв

Зочин 2016-03-31 103.229.121.230

ӨЧИГДӨР ОРОЙ ТВ-9 -ийн мэдээгээр ЗАСГЫН ГАЗРААС ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, ОЮУ ТОЛГОЙ, ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙГ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ОРДЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА ГЭСЭН ТОВЧХОН МЭДЭЭ УНШААД ӨНГӨРЛӨӨ. ГЭТЭЛ ЭНЭ ТАЛААР НЕТ- ЭЭС ХАЙЛТ ХИЙГЭЭД ҮЗЭХЭД НИЙТЛЭГДСЭН ЯМАРЧ МЭДЭЭ БАЙХГҮЙ БАЙНА. ЭНЭ ЮУ БОЛООД БАЙНА ВЭ? МОНГОЛЫГ ТЭЖЭЭЖ БАЙГАА ГАНЦ ОРД, ИРЭЭДҮЙД ТЭЖЭЭХ ХОЁР ОРД МААНЬ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ЮМ ГЭНЭЭ. САЙХАНБАЛАГ ЭЗДИЙНХЭЭ ДААЛГАВРААР БАС ЯМАР ЛУЙВАР ХИЙХ ГЭЭД БАЙНА ВЭ? НЭГ ИЛБЭ ҮЗҮҮЛЭЭД ОЮУ ТОЛГОЙГООС МОНГОЛЧУУДЫН АШИГ ХҮРТЭХ БАЙСАН ХУГАЦААГ ХОРИН ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛСАН. ОДОО ЯАЖ ИЛБЭДЭЭД ЭРДЭНЭТ, ОЮУ ТОЛГОЙ, ТАВАН ТОЛГОЙГ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛГҮЙ БОЛГОЧИХ ВОО.

цөмийн энерги хэрэгтэй юу 2016-03-31 202.21.116.2

Олон улсад цөмийн энергийг юу гэдгийг мэдэх үү?? Жорлонгүй байшин гэдэг юм.... Та жорлонгүй байшинд амьдарч чадах уу???

konventsi 2016-03-31 202.9.40.35

olon ulsiin konventsiin daguu bid tsemiin hayagdlaar amisgalah blno. End mongol ulsiin undsen huulid zaagdsan mongol hun amid yavh erhtei gesen huuli uilchlehgui blno

галаар бүү наад 2016-03-31 103.57.93.190

болих хэрэгтэй ш дээ. хүүхэд галаар наадаж байгаа юм шиг энэ улстөрчид байшин нь шатчихвал ард түмнээ дотор нь хаяад өөрсдөө гадаадад дансанд нуусан мөнгө рүүгээ яваад өгнө ш дээ.

buka 2016-03-31 202.131.233.251

tsumiig tsumuuruu bodoh bish BOLIKH heregtei