Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте өчигдөр огцорно гэдгээ мэдэгдсэнээс хойш тус улсын улс төрийн нөхцөл байдлыг хүндрүүлжээ. "Сайд нарын зөвлөлийг маргааш өглөө хуралдуулж, Ерөнхий сайд Жузеппе Конте огцрох өргөдлөө өгөх болно" гэж Ерөнхий сайдын ажлын албанаас өчигдөр мэдэгдсэн байна. Дараа нь тэр Ерөнхийлөгч Сержио Маттареллатай уулзах болно гэж мэдэгдэлд дурджээ.
Түүний энэхүү гэнэтийн мэдэгдэлд тооцоололтой улс төрийн алхам бөгөөд ичгүүртэй байдлаас зугтаж, шинэ эвслийн Засгийн газар байгуулах гэсэн оролдлого хэмээн шинжээчид дүгнэж байна.
Конте цар тахлын эсрэг хангалттай ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр парламентын хурлаар орж, итгэл үзүүлэх эсэх санал хураалтаар маш бага тооны зөрүүтэйгээр суудалдаа үлдсэн юм. Үүний дараа өмнөх Ерөнхий сайд Маттео Рензи өөрийн “Итали Вива” хэмээх жижиг намаа Контегийн эвслээс гаргаснаар Контегийн эвсэл олонхийн байр сууриа алдсан байна.
Иймд тэр энэ засгийн газраа огцруулж, шинээр эвсэл байгуулж олонх болох гэж байна гэж судлаачид харж байна. Конте огцрох мэдэгдэлээ энэ долоо хоногийн сүүлээр болох шүүхийн шинэчлэлийн талаарх маш чухал санал хураалт болон түүнд итгэл үзүүлэх эсэх Сенатын санал хураалтын өмнө гаргасныг санаандгүй тохиолдол гэж харах боломжгүй юм.
Тус улсын хувьд 2,4 сая хүн covid-19-ийн халдвар авч, 85 мянган хүн нас бараад байгаа ба цар тахалд хамгийн их хохирол амссан 10 улсын нэг болоод байгаа юм. Контегийн хувьд тус улсын хамгийн их нэр хүндтэй улстөрч бөгөөд сүүлийн нэг жил цар тахлын хямрал, вакцины нийлүүлэлт тасалдсан зэрэг асуудлаас болж нэр хүнд нь унаж эхэлжээ.
Эх сурвалж: CNN, France24
Холбоотой мэдээ