Путины засаглалыг эсэргүүцэгч, сөрөг хүчний улстөрч Алексей Навальный саяхан Ерөнхийлөгч Путины авлигын мөнгөөр босгосон нууц орд харшийн талаар бичлэгийг олон нийтэд цацсан билээ. Уг видео бичлэгийг цацагдсан даруйд олон сая хүн үзэж, удалгүй Орос улсад олон зуун мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Жагсагчид Навальныйг суллахыг, шударга ёсыг нэхэн жагссан билээ.
Тэгвэл Ерөнхийлөгчийн ойрын холбоотнууд авлигаар босгосон мөнгөөрөө барьсан гэгдэж буй Хар тэнгисийн эрэг дээрх энэхүү тансаг харшийг Путин өөрийнх биш хэмээн мэдэгджээ. Тэрбээр өчигдөр /2021.01.25/ тохиосон “Оросын оюутны өдөр”-ийг тохиолдуулан оюутнуудтай цахимаар уулзсан юм. Энэ үеэр оюутнуудын зарим нь Навальныйн дэлгэсэн видео бичлэгийн талаар, бичлэг дээрх орд харш Путиных мөн эсэхийг асуусан байна.
Үүний хариуд Путин “Тэр бичлэгийг би үзсэн. Гэхдээ бүтэн үзэж амжаагүй байна. Энэ бүхэн худал зүйл. Уйтгартай эвлүүлэг байна лээ. Тэр бичлэг дээр гарч буй ордонд миний болон миний ойрын хамаатан садан, танилуудын нэг ч өмч хөрөнгө байхгүй байсан. Эсэргүүцлийн жагсаалын хувьд цар тахлын үед хориотой байсан. Мөн насанд хүрээгүй хүүхэд оролцох ёсгүй байсан. Мөн цагдаа нар ч хуулийн хүрээнд ажиллах ёстой. Хэн нэгэн өөрийн улс төрийн амбицаа хэрэгжүүлэхийн тулд иргэдийг жагсаал цуглаанд турхирах ёсгүй” хэмээн хэлжээ.
Навальныйн хэлснээр Путин тус 17691 метр.кв харшаа ойролцоогоор 2014 оноос хойш бариулж байгаа гэх бөгөөд уг харшийг тойроод усан үзмийн талбай, гольфын талбай, казино, цанын талбай байгааг бичлэг дээр харуулж байгаа бол дотроо усан сан, фитнесс танхим, кино театр зэрэг хүний бүхий л хэрэгцээг хангах зүйлсээр тоноглогдсон байна. Навальный бичлэг дээрээ энэ харшийг “Энэ бол бүтэн хот, эсвэл хаант улс гэсэн ч болохоор том” хэмээн тодорхойлсон юм.
Өнгөрөгч оны наймдугаар сард Навальныйг Сибирьт ажлаар явж байх үед нь Оросын тагнуулынхан хордуулсан бөгөөд Германд эмчлүүлж байгаад энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр нутагтаа эргэн ирсэн юм. Гэвч түүнийг өмнө эдэлж байсан тэнсэн харгалзах ялынхаа хугацааг дуусаагүй байхад хил давсан гэсэн үндэслэлээр Москвад онгоцноос буумагц нь баривчилсан юм.
Эх сурвалж: BBC
Хэхэ 2021-01-26 82.132.223.6
Дандаа ВВС үзээд байж болохгүй шүү. Бусад мэдээллийн хэрэгсэл үүэж харж бйагаарай. Тэгээд өөрийн дүгнэлтээ хийгээрэй.
Зочин 2021-01-26 66.181.161.61
Putind buhel buten oros guren bnashd iim jijighen hashaagaar yah vedee
Зочин 2021-01-26 66.181.161.61
Baruunii tagnuul navalniig yasiig ni gartal ni horij eruudej shuu henii daalgavart ard ni hen bgaag todruul
Ovgon 2021-01-26 66.181.178.168
ОХУ-д болж буй жагсаал цуглааны талаар монгол судлаач Ю.Н.Кручкин ингэж ярилаа.
Тэрээр "Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Ямартаа ч Монголын хэвлэл хэвлэл мэдээллээр жинхэнэ бодит байдал нь гарч байгаа гэж хэлмээр байна. ОХУ-ын мэдээллийн хэрэгслээр энэ жагсаалтай холбоотой мэдээлэл маш хомс, худал мэдээлэл гарч байгаа. ОХУ-д болж байгаа улс төрийн нөхцөл байдлын тухайд бол харамсалтай үйл явдал болж байгаа гэжээ.
мийгаа 2021-01-26 66.181.161.96
Навальный гэдэг эсэргүү путиныг гүтгэхийн тулд ийм ордон барьсан юмдагаа,янз нь.
зочин 2021-01-26 66.181.178.168
putler ard tumnee yag ingej ailgadag yum. Chi putleriin buunii nohoi oros troll bna, zailaarai mongoloos s** minee
Зочин 2021-01-26 202.9.40.247
Путин Монгрол оронд ээлтэй байдаг. энэ хүн манай оронд 2 удаа айлчилж ирсэн.Тийм болохоор бид түүнийг хүндэлж хамгаалах хэрэгтэй. АНУ болон барууны жижигхэн газар нутагтай улсуудын гүтэглэгт бүү авт. Орос орон бол манай мөнхийн хөрш.Гадны нөхдийг дагаж хөөрцөглөн найрамдалт хөршөө гомдоож болохгүй.
Монгол хүн. 2021-01-26 103.10.21.29
Оросыг биш Путинийг гомдоож болохгүй гээд бичих гээд саатаад байна уу? Мэдрлийн эмчид үзүүл зөнөжээ
Зочин 2021-01-26 106.102.142.45
Путины бодлогыг дийлэхээ больсон АНУ бусад хорлон сүйтгэгчдийн хийж байгаа ажил. Дэлхийд цэрэг армийнхаа сүр үзүүлж байгаа орос орныг дотроос нь хагалан бутаргах хорон санаа. Навальный гэх нахал эмчилгээ сайн хийлгэж. Хордсон хүнийг босгоод ирдэг гайхалтай шидтэй эмчилгээг ГЕРМАНЧУУД Л хийдэг юм байна. Германчууд оросын төлөө санаа зовдог болж дээ.
зочин 2021-01-26 66.181.178.168
putler ard tumnee yag ingej ailgadag yum. Chi putleriin buunii nohoi oros troll bna, zailaarai mongoloos.
zochin 2021-01-26 91.219.215.162
ОХУ-д болж буй жагсаал цуглааны талаар монгол судлаач Ю.Н.Кручкин ингэж ярилаа.
Тэрээр "Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Ямартаа ч Монголын хэвлэл хэвлэл мэдээллээр жинхэнэ бодит байдал нь гарч байгаа гэж хэлмээр байна. ОХУ-ын мэдээллийн хэрэгслээр энэ жагсаалтай холбоотой мэдээлэл маш хомс, худал мэдээлэл гарч байгаа. ОХУ-д болж байгаа улс төрийн нөхцөл байдлын тухайд бол харамсалтай үйл явдал болж байгаа.
зочин 2021-01-26 64.119.26.2
энэ зэргийг ордон барьх мөнгө идээ байлгүй дээ
Зочин 2021-01-26 202.55.191.130
Хэн нэгэн өөрийн улс төрийн амбицаа хэрэгжүүлэхийн тулд иргэдийг жагсаал цуглаанд турхирах ёсгүй oilgoson uu uls turiin orkuudaa!
Зочин 2021-01-26 202.131.245.243
Энэ нэг ордон гээд байгаа нь 2010 онд Washington post, 2015 ВВС тарааж байсан fake news байна билээ. Хуучин мэдээлэл. Уйтгартай гэдэг нь. Ер нь тэгээд сөнөж байсан Орос орныг хөл дээр нь босгосон удирдагч ийм зэргийн ордонтой байсан ч яадаг юм бэ? Ямар элбэгтогдгор шиг улсаасаа баян хулгайч байгаа биш.
Зочин 2021-01-26 66.181.161.91
Мэдээж кино бол эвлүүлэг . Харин баримт материал, утга санаа , логик гаргалгаа бүгд нийлхээрэй гарцаагүй л. Путинийх болоод явчихаж байна лээ ..
Навальный амь насаараа дэнчин тавьчихаад байж байгаа шдэ.
Хэрэв яг үнэнийг тогтооё гэвэл. Навальныйгаар ахлуулсан олон улсын сэтгүүлчдын багыг тэр обектод нэвтрүүлж бүх баримтыг ил тод үзүүлчих хэрэгтэй ….. … Чадахгүй шд
зочин 2021-01-26 192.82.77.74
Путин том гар ийм зүйлийг тоохгүйээ
Зочин 2021-01-26 66.181.161.91
Цагаандаа гарсан хулгайчч гэсэн үг үү?
Зочин 2021-01-26 202.55.188.84
Nasaaraa erunhiilugchuur suuj chadaj baigaa hun ene ordon zereg bol yu ch bish bailgui
Зочин 2021-01-26 66.181.182.60
Одоо оросууд хууртах аа больсоон. Зөвхөн хамгийн энгийн баримт гэхэд л, гадны хамгийн элит компаниас гараар зөвхөн нэг хувь хийдэг асар үнэтэй мебелүүд оросын хил гааль дээр нэг ч рублийн татвар төлөөгүй орж ирсэн байдаг. Энд яригдаад байгаа дарсны үйлдвэрийн дарс зөвхөн кремлийн дайллага цайллагад ашиглагддаг ба путин энэ дарсыг гадаадын өндөр түвшины зочдод өөрөө магтан сайрхаж танилцуулж байсан, бэлэг болгон өгч байсан… гээд л
Зочин 2021-01-26 66.181.187.228
ЭНЭ ХҮН БҮГДИЙГ МЭДЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
Зочин 2021-01-26 202.9.47.15
өчнөөн тэрбумтантай шүү дээ. Гааль нь хээл хахуульд идэгдсэн. Мөнгийг нь төлөх юм бол цөмийн бөмбөг ч гаргаж болно. ОРосын гааль мебель зэргийг өлхөн явуулна
Зочин 2021-01-26 124.158.107.35
70 хүрч яваа орос хүн одоо эдлэн газар бариад хэзээ тансаглаж барахав
Монгол хүн. 2021-01-26 103.10.21.29
Тэгдэгүй юм даа дүү минь хүний шунал хүсэл тачаалд нас огт хамаагүй. Эрх мэдлийн амтыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн л бол зөнөж үхэж байгаа хүн ч шунан дуралсаар байдаг юм. Үгүй байсан бол Сталин, Мао мэтийн зөнөг өвөгчүүл үхэхээсээ өмнө эрх мэдлээ өвлүүлэх нь яасын? Путин эрх мэдэлд хар тамхинаас ч илүү шунан, донтсон. Тийм биш бол юунд Путин 2036 он хүртэл Еөк хийх эрхээ хуулиар баталгаажуулсын.
хуульч 2021-01-26 88.125.80.192
ийм юмтай болж чадахгүй бол ерөнхийлөгч байгаад ч яахийн… тэр тусмаа ийм олон жил… тэр тусмаа оросод
Зочин 2021-01-26 122.201.31.52
Putin tanai eej chine chinii eej bish ewluuleg gewel shuud itgeh ulaan kominustuud Mongold hogooroo neg bgaa gej bodohoor l
Зочин 2021-01-26 103.212.119.103
Sem ahad oroldood oroldood nuraaj chadahgui 3 uls l baindaa..busdiin bol dotrooson merseer merseer duusgalaa…Oros nurval mongol ugaasaa baihgui bolonoo……………………