Та өөрийгөө хорт хавдраас сэргийлж чадна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Та өөрийгөө хорт хавдраас сэргийлж чадна

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Та өөрийгөө хорт хавдраас сэргийлж чадна

“Зориг сан”-гийн Залуу манлайлагч хөтөлбөрийн оролцогчдын хэрэгжүүлж буй нийгэмд ээлтэй “I Love Me” төслийн хүрээнд хорт хавдраас сэргийлэх цуврал инфо графикууд хүргэж байгаа билээ.

Манай улсад жилд дунджаар 4000-5000 хүн хавдраар шинээр өвчилж, 3000 гаруй нь хорт хавдрын улмаас нас бардаг. Нийт шинэ тохиолдлын 76 хувь элэг, ходоод, уушги, улаанхоолой, умайн хүзүүний хорт хавдар байдаг.

Монголчууд бидний дунд чимээгүй тахал мэт тархаж, олон Монгол хүний амь насыг авч буй хорт хавдрын гол шалтгаан нь амьдралын буруу хэвшил гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.

Хавдраар өвчлөх гол хүчин зүйл нь:

1) Хувь хүний зан үйл, амьдралын хэв маяг: Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй хорт хавдар нийт хавдрын  2/3 хувийг эзэлдэг.  Жишээлбэл, архи, тамхины хэрэглээ, таргалалт, зарим халдварууд, буруу хооллолт гэх мэт)

2) Хүрээлэн буй орчны хүчин зүйл: Агаарын бохирдол, зарим химийн бодис нь хорт хавдар үүсгэх боломжтой.

3) Удамшлын шалтгаан: Зарим тохиолдолд хорт хавдар нь удам дамждаг.

Тиймээс амьдралын зөв дадал хэвшилтэй байж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаарай.

Нийгэмд ээлтэй “iLoveMe” төслийн багтай 9905-8005, 8904-7500, 9111-2221 дугаарын утсаар холбогдох боломжтой.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

id 2016-03-31 202.21.119.114

1/3!!!!!

Delhiid terguuldeg Mongol 2016-03-31 122.201.22.66

Mongol hort havdariin uvchleleer delhiid terguuldegiig WHO medeelsen baidag ajee. Havdaraar uvchleh gol huchin zuiliin 2-t AGAARIIN BOHIRDOL- bohir nuurs shataasnaas uudsen UTAA UGAAR geed zuv helsen baina. Utaanbaatart amidardag 1300000 huniig uushignii havdaraas hamgaalahiin tuld Utaagaa ARILGAH talaar UHAALAG tur zasag 1-iig bodoh tsag boljee.!

Зочин 2016-03-31 202.9.40.230

Иймэрхүү гэгээлэг юм унших ямар сайхан юм бэ? Зарим нь бас нэг ингэмээр юм даа Баярлаллаа

Зочин 2016-03-31 150.129.143.254

хүний зовлонгоор ашиг хийх гэж байнуудаа

Зочин 2016-03-31 202.170.80.25

чи чинь одоо юугаа яриад байгаа юм бэ?

Зочин 2016-03-31 202.131.239.30

yer n togtmol emchiin uzlegt orj baihgui bol evgui yum aa

hen negen 2016-03-31 202.170.80.25

Pooh, havdar chimeegui tahal, aimshigtai yum aa. ertnees ni eruul menddee anharal tavihgui bol 3 hunii 1 ni...