Орон нутгийн нислэгийг зогсоож магадгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Орон нутгийн нислэгийг зогсоож магадгүй

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Орон нутгийн нислэгийг зогсоож магадгүй

АСЕМ-ийн 11 дүгээр дээд түвшний уулзалт  Монгол Улсад болох гэж буйтай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ өөрөөсөө 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны  зогсоол, зорчигчдын орж, гарах танхимыг шинээр тохижуулан засварлаж буй юм. Ирэх дөрөвдүгээр сарын 20 гэхэд буудлын засвар, өргөтгөлийн ажил бараг дуусна гэж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын удирдлага өнөөдөр мэдээллээ.  Өмнө нь “Чингис хаан” олон улсын нисэх буудал 25 онгоц зогсох зогсоолтой байсан бол АСЕМ-ийн уулзалтад зориулж  4C ангиллын есөн онгоц зогсох зогсоолыг нэмж барьсан байна. Бусад нисэх буудал нь хөгжсөн оронд АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад уригдан ирсэн зочид нисэх буудлын тусгай зэрэглэлийн орох, гарах гарцаар үйлчлүүлж, бусад зорчигчид энгийн терминалаар үйлчлүүлэх боломжтой байдаг. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын тухайд  онгоцноос буусан зорчигчид наашаа гарч ирэх ганцхан терминалтай юм. Иймээс АСЕМ-ийн уулзалтын үеэр буюу ирэх долоодугаар сарын 15, 16 ний өдрүүдэд орон нутгийн нислэгийг зогсоохоор төлөвлөжээ. Хэрэв Налайх дүүргийн нисэх зурваст онгоц бууж болно, аюулгүй гэдэг нь батлагдвал тэнд орон нутгийн нислэгийг буулгаж, хөөргөнө гэсэн тооцооллыг нисэхийнхэн давхар гаргасан байна. Зочдын аюулгүй байдал, нисэхийг тойрсон хамгаалалтын ажиллагааг хэрхэн  зохион байгуулах, хаана хамгаалалтаа байрлуулах вэ зэрэг аюулгүй байдлын зураглалыг ИНЕГ, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газартай хамтран гаргаж, ажиллаж байгаа гэлээ.

Ирсэн гадны зочдын онгоцыг цэнэглэхэд 1100 тонн түлш шаардлагатай гэж ИНЕГ-ынхан тооцжээ. Одоогоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хоёр хувийн компани онгоцны сумалгаа буюу түлш цэнэглэлтийг хариуцан ажилладаг. Энэ хоёр компанийн нэг нь л гэхэд 2000 тонн түлш нөөцлөх савтай. Иймээс зочдын онгоц түлшээр тасалдана гэж айлтгүй хэмээн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хэлтсийн дарга М.Төгсбаяр ярилаа.

Онгоцны зогсоолоос гадна хөөрч, буух хатуу хучилттай зурвасын  хүчитгэлийн 500 метрийн болон перроны өргөтгөлийг давхар хийж дуусжээ. Мөн нисэх буудалд цагт 1200 зорчигч дамжин өнгөрөх  танхимыг шинээр тохижуулж, гадны төлөөлөгчид буцахад агаарын хөлөгт суух тусгай гарцуудыг төлөвлөсөн зэргээр 52 орны төрийн тэргүүнүүд ирж, оролцох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад “Чингис хаан” олон улсын нисэх буудлынхан бэлдэж байна. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг дагасан бага хурлууд мөн болно. Ирэх дөрөвдүгээр сарын 21, 22 ны өдөр хамгийн эхний дагалдах хурал болохоор  товлогджээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-31 202.131.225.178

Гудамжинд шүлс хаях гэснээс иймэрхүү замбараагүй байдлыг зогсоохын тулд ардын хяналт гэнэ үү, нэг тиймэрхүү хяналтыг бий болгоод торгох эрхийг нь өгөх хэрэгтэй. Тэгж байж л зогсоно. Бас машинуудыг зогсож болохгүй газар зогссон бол шууд торгуулийн хуудас бичээд шилэн дээр нь тавиад явчихдаг болох хэрэгтэй. Зүгээр зам дээр урсгал хаагаад зогсчихдог бүдүүлэг нөхдүүд их байна. Үүнээсээ ичиж, санаа зовж байгаа юм юу ч алга.

Зочин 2016-03-31 203.169.50.62

МОНГОЛ УЛСАА СУРТАЛЧЛАХ ГЭЭД ШИВШГЭЭ ХУТГАЧИХ ВИЙ ГЭЖ АЙЖ БАЙНА. ИСИС-ИЙН АЛАН ХЯДАГЧИД МАНАЙХЫГ АЛЬ ХЭДИЙН ОНИЛЧХСОН БАЙГАА ШҮҮ ГЭДГИЙГ САНАХ ХЭРЭГТЭЙ

хүн 2016-03-31 49.0.132.119

яасан гэж манайхыг онилж байдаг билээ

concerned 2016-03-31 212.112.105.206

Daraa ni dotoodyn nislegt ashiglahad oorsdoo bas saikhan orchind baikh ni zov shuu de. Harin ter nsilegiin talbain gadaakh oir orchmyn sonin tagzan barilga baishin, heden huuchirsan oros tsartsaa nogoonuudyg yanzalsan ni deer yum baina le shu. Amjihgui bol ongolon daldlalt angar hiisen ch yahav de, ug ni. Hogiin sav olon baimaar yum bilee. Ireh zal goyo bolson baisan, daanch manaikhan zuzaan shiliig ni carry on turj baigaad haglasan l haragdaj baina le. Goyo saikhan yumyg nyambai goyo hereleg surmaar l baina da. Colleague japanese maani hodoo yavj baigaad Mongolchuud goyo yum heregleh durtai, terniigee archilj tordoj meddeggui gej helj baij bilee. Ene olon ondor shilen baishingaa ugaah yum baigaa biz de, gudamjaa savandaj ugaahad yu ni bolohgui bilee. Gudmaar yavhaar l gutal shoroo bolood, ter shulsee hayadag zavaan yumnuudyg torgood mongoor ni damjuulaad tolgoitoi ni yariad ogch bolokhgui yu? Omnod horshid shulsee hayakh ni bagassan baina le, torgodog gee bizde? Bid chini yamar talbai deer nariin shoroo amisgalj ajilladag tariachid bish, uushgia tseverleed nus tseree nulimaad baikh shaardlaga baihgui shu de. Humuus oorsdoo oorchlogdmoor bainaa, uls oron ug ni goyo l bolood baigaa yum shig baikhyn, 1 uyee bodvol.

bbb 2016-03-31 124.158.93.71

za odoo ard tumniigee gadaadaas zochid irj bna geed erxiig ni xyazgaarlan ch gex shigg,,yagaad tsug orood garaad bj bolxoo bolchxboo,unen dampuu

зочин 2016-03-31 103.9.88.170

жинхэнэ гурилдаж байна даа

Зочин 2016-03-31 202.131.234.194

Одоо баригдаж байгаа шинэ буудлаас илүү хүчин чадалтай болчихож байгаа юм биш үү

Зочин 2016-03-31 103.9.90.39

ИНЕГ-ын ажлаа мэддэггүй түшмэлүүд гарц олоочээ. Налайхын цэргийн нисэхийн аэродромыг 3 хоног яагаад ашиглаж болохгүй гэж? Жуулчлалын хөдөлгөөнтэй ид үед орон нутгийн нисллэг тэгээд 3 хоног нам зогсоно гэж юу байдаг юм бэ?

zochin 2016-03-31 37.220.133.161

Nuutsiin buudaltai baihad hezee ch uliidehgui. Ajiliin amjilt husie.