Монгол Улсад сонгуулийн санал авах “хар хайрцаг” гэгддэг төхөөрөмжүүдийг нийлүүлсэн Канадын “Dominion Voting System” компани АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трампын өмгөөлөгчийг шүүхэд өгчээ. Түүнийг сонгуулийн үр дүнгийн талаар худал мэдээлэл тарааж, компанийн нэр хүндэд халдаж, бизнест нь нөлөөлсөн хэмээн буруутгаж, 1,3 тэрбум ам.долларыг нэхэмжилсэн байна.
Өмнө нь Нью-Йорк хотын захирагчаар ажиллаж байсан өмгөөлөгч Руди Жулиани нь өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа санал хураалт будлиантай болсон, “Dominion Voting System” компанийн санал хураах машиныг ашиглан сонгуулийг луйвардах боломжтой хэмээн удаа дараа мэдэгдэж байжээ. Шүүхийн нэхэмжлэлд төрөл бүрийн арга хэмжээний үеэр Жулианигийн хэлсэн үг болон бусад баримтууд нийлсэн 50 гаруй хуудас материалыг хавсаргасан байна.
Тэрбээр үүний хариуд “Dominion Voting Systems” компанийг мөн шүүхэд өгч, компанийн түүх, санхүүжилт, үйл ажиллагааг нарийвчлан мөрдөж, шалгахаа мэдэгдсэн байна. Гэхдээ өдийг хүртэл Жо Байдены ялалтыг шударга бус хэмээн үзэж байсан тэрбээр шүүхэд дуудагдсаныхаа дараа удалгүй Байденыг АНУ-ын Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ.
Үүний өмнөхөн “Dominion Voting Systems” компани Трампын өөр нэгэн хуульч Сидней Пауэллыг мөн дээрх шалтгаанаар шүүхэд өгч, ижил хэмжээний мөнгө нэхэмжилж байсан бөгөөд хэргийг шүүх шалгаж байгаа юм.
Эх сурвалж: Business Insider
21-р зууны монгол хүн 2021-01-26 202.9.40.73
Хэрэв 150 тэрбум төгрөгөөр сургууль баривал 100 шахам сургууль барина, аймаг бүрт 5 сургууль босно.
Ямар их үргүй зардал гаргасан нь харагдаж байна. Ийм тэнэг ажил снаачилсан хүнтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Дэлхий даяар энэ хар машинаар сонгуулиа явуулдаг цөөхөн орон байгаа.
21-р зууны монгол хүн 2021-01-26 202.9.40.73
Хар машины онцлог нь аргалаад нэг хэсэг ижил санал ороод ирэхэд түүнийг нь дагах төлөвтэй, Бас сүүл рүүгээ хакердахад боломжтой бафдаг бололтой. тэр бум гаруй хүн амтай энэтхэг оронд гараар тоолоод байж болж байхад гурван сая гаруйхан хүн амтай , өр зээлэнд баригдсан оронд юуун АНУ-ын үнэтэ СОНГУУЛИЙН ХАР МАШИН АВАХ ЭЭ НӨХДӨӨ, барагцаалбал 5000 хар машиныг нэгийг нь 10 000 доллароор худалдаж асан гэхэд монгол төгрөгөөр 150 тэрбум төгрөг болж байна. Ийм төгрөгийг сургуулийн барилгад оруул
Баянзүрх дүүргийн иргэн 2021-01-26 202.9.40.73
Трамп Хятадыг АНУ-ын эдийн засагт хор учруулсныг үгүйсгэх, Трамп үүнийг анх ил тод ярьдаг нь үнэн боловч гашуун үгийг үгүйсгэгч тал бол мөнгө харсан урвагчид мөн. Хууль бусаар баяжигчдад эх орон, үнэт зүйл, хүнлэг чанар байхгүй. Ам ажил нь зөрдөг улс төрчдөөс болгоомжлогтун дэлхийн хүн ардаа.
Хэрэв индиан бөөгийн х****л хүчин төгөлдөр бол Джо Байден гэнэт нас барах, буюу хорлогдоно. Дэд ерөнхийлөгч эмэгтэй АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч болж бас хорлогдож магадгүй.
Хар машин бас жийгдэнэ.
Монгол 2021-01-26 43.228.129.119
Хакердаж болохгүй програм хангамж гэж энэ дэлхийд байхгүй.
Зочин 2021-01-26 135.148.33.84
>>>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
зочин 2021-01-26 64.119.26.2
Манай ман ялсан болхоор наад машин чинь байж байг
Зочин 2021-01-26 64.119.21.175
Шүүхэд өгөхийг бодоход хар машин буруугүй л юм бн
Зочин 2021-01-26 202.131.225.197
hudaldaj avch baigaa tal yaaj ch bolno
Зочин 2021-01-26 202.126.88.194
Үр дүнг нь мэдээлээрэй. Хар хайрцаг луйвардаж болдог байсан бол МАН гарахгүй байсан, Баттулга гарахгүй байсан.
Сонгогч 2021-01-26 185.216.35.46
Трамп болон түүний хуульч нар, мөн Н.Энхбаяр нараас өөр хэн ч хар машиныг худал үр дүн гаргадаг гэж ярихгүй байгаа юм даа. Сонгуульд ялагдсан, гомдогчид л тийм хэл яриа гаргадгийг хүмүүс мэддэгболсон