ЭМЯ: Шинээр 13 бүртгэгдэж, үсээ засуулсан гэр бүлийн 3 хүн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Шинээр 13 бүртгэгдэж, үсээ засуулсан гэр бүлийн 3 хүн халдвар авчээ

ЭМЯ: Шинээр 13 бүртгэгдэж, үсээ засуулсан гэр бүлийн 3 хүн халдвар авчээ

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.26) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 25-нд нийт 12039  сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Батлагдсан тохиолдлуудын хоёр нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч байна. Бусад нь өмнө гарсан багц халдварын голомттой холбоотой ойрын хавьтал, ажиглан тусгаарлалтад байсан хүмүүс байна. Бэлхийн задгай, Дамбадаржаа орчимд буюу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн байранд долоон тохиолдол бүртгэгдсэн. Тандалт судалгааны явцад халдварын эх уурхай тодорсон.

Ингэснээр Улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 1151 боллоо. Үүнээс 719 хүн буюу 62.5 хувь нь эдгэрсэн. Өчигдөр нийт 42 хүн эдгэрч, гэртээ гарсан. Нийт Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1656  болсон. Үүнээс эдгэрсэн 1211 буюу 73.1 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн.

"ЭНЭ САРЫН 17-НД НЭГ ҮСЧИНГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ГЭР БҮЛИЙН ГУРВАН ХҮНЭЭС ИЛЭРСЭН"

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 432 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүнд 20, хүндэвтэр 45, хөнгөн 384 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 147 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн  төв эмнэлэгт 135 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн нэг байгаа Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 159 хүн эмчлүүлж буй. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүндэвтэр гурван хүн хяналтад байна.

Өчигдөр батлагдсан тохиолдлуудын эх уурхайг эрэн сурвалжлах явцад нэг гэр бүлийн гурван хүн үсчинд үсээ засуулсан байсан. Тухайн үсчнээр энэ сарын 17-нд үсээ засуулж, маргааш нь шинжилгээ авахад вирус илэрч, батлагдсан. Үсчин болон бусад үйлчилгээний байгууллагууд халдвараас сэргийлэх хэрэгтэй.

"НЭГ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ЭХ ҮҮСВЭР ТОДОРХОЙГҮЙ БАЙНА"

Сүхбаатар дүүргийн 45 дугаар байранд халдвар бүртгэгдэж, 121 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Мөн Бэлхэд байдаг нийтийн байрны 204 өрхийн 592 хүнд шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар хариу сөрөг гарсан. Одоо 14 хоног хянаж, давтан шинжилгээ өгнө.

Төв талбай дээр өчигдөр жагсч байсан эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн, хавьтал болсон байж болзошгүй хоёр хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар хамруулахад халдвар илрээгүй. Өлсгөлөн зарлаж байгаа иргэн халдвар авсан эсэх талаар мэдээлэл ирээгүй байна. Орон сууцны нойл тоотод амьдардаг нэг батлагдсан тохиолдлын эх уурхай нь тодорхойгүй байна. Халдвар хаанаас гарах өндөр эрсдэлтэй байгаа учраас иргэд олон нийтийн газраар тогтмол амны хаалтаа зүүж, бээлий өмсөх шаардлагатай байна. Хүн амын дунд эрсдэл өндөр байгаа гэдгийг анхаарч, олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг анхааруулъя.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, January 25, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж