Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумдын залуучуудын чуулга уулзалт боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумдын залуучуудын чуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумдын залуучуудын чуулга уулзалт боллоо

Монголын Залуучуудын холбооны Өмнөговь аймаг дахь салбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Залуучуудын холбооны санаачилгаар Зүүн бүсийн сумдын Залуучуудын холбооны чуулга уулзалт 2016.03.25-26ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Чуулга уулзалтанд Өмнөговь аймгийн Цогт Овоо, Ханхонгор, Манлай, Ханбогд, Баян Овоо, Цогтцэций сумын нийт 60 гаруй залуучуудын төлөөлөл оролцлоо. Зүүн бүсийн сумдын “Залуучуудын холбоо”-ны тэргүүн туршлага, хийсэн ажлын тайлангаа танилцуулж, сургалт, лекцийг зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалтаас “ЗАЛУУСЫН МАНЛАЙЛАЛ-МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ” уриалгыг гаргалаа. Мөн “Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Тавантолгой ХК ивээн тэтгэсэн юм.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс