АНУ-ын Батлан хамгаалахын шинэ нарийн бичгийн дарга Ллойд Остин Солонгосын батлан хамгаалахын сайд Со Үгтэй эхний удаа холбоо барьжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар батлан хамгаалах салбарын удирдагчдын яриа амжилттай болж өнгөрсөн байна. Остин утсаар ярихдаа АНУ Өмнөд Солонгосыг хамгаалах үүргээ гүйцэтгэсээр байх болно хэмээн онцолсон аж. Харин АНУ-ын аюулгүй байдлын төвийн ахлах ажилтан Дён Кимийн хэлснээр Өмнөд Солонгосын талаас хүлээх үүрэг ялимгүй өөрчлөгдсөн байна.
Кимийн твиттертээ бичсэнээр БНСУ зарим нэг зүйлсийг ярилгүй орхижээ. Тухайлбал, Пентагоны хоёр чухал арга хэмжээ болох “АНУ-аас хамгаалалтын тусламж авах”, “Дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг баримтлах” талаар ярьсангүй. Ийнхүү чухал асуудлуудыг сөхөлгүй орхисны шалтгаан нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хойд хөрш болон Хятадтай стратегийн хувьд ойлгомжгүй байдлаар хандаж байгаагийн илрэл гэжээ.
Кимийн үзэж байгаагаар Ерөнхийлөгч Жо Байдены ажил цэгцэрч байтал хоёр талын батлан хамгаалах салбарын удирдагчид дахин ярилцаж, нарийн ширийнийг хэлэлцэн учраа ололцох цаг, боломж хангалттай байгаа тул санаа зовох шаардлагагүй гэнэ. Гэвч хоёр талын ашиг сонирхол ялимгүй өөр байгаагаас харахад энэ нь тийм ч амар байхгүй байж магадгүй гэнэ.
Эх сурвалж: WEEK