Хориглож чаддаггүй Ерөнхийлөгчийн хориг

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

Хориглож чаддаггүй Ерөнхийлөгчийн хориг

Хориглож чаддаггүй Ерөнхийлөгчийн хориг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш нийтдээ 15 удаа хориг тавьж байжээ. Сүүлийн хоёр парламентад эрх баригч МАН үнэмлэхүй олонх байсан учраас түүний тавьсан хоригуудыг хүлээж авсан нь тун цөөхөн. Ерөнхийлөгчийн тавьж байсан хоригуудын ихэнх нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт “зориулж” байсан гэхэд буруудахгүй болов уу.

Ерөнхийлөгч хамгийн сүүлд Авлигын эсрэг хууль буюу АТГ-ын удирдлагыг Ерөнхий сайд томилдог байх, Шүүхийн тухай багц хууль буюу Ерөнхийлөгчөөс шүүхэд нөлөөлөх боломжийг хаасан хуулиудад хориг тавив. Эрх баригч МАН мөн л түүний хоригуудыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  “Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй. Үндэслэл байхгүй” гэдгээ ч мэдэгдэв.

Үндсэндээ дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригчидтай хориг тавих байдлаар "үзэлцэж" байсан ч түүний тавьсан ихэнх хориг нь үндэслэл муутай байдгаас гадна эрх баригчид өөрсдийн баталсан хууль, төсвөө хамгаалах нь ойлгомжтой, олонхоороо хүлээж авахгүй гэдэг нь ч ойлгомжтой. Тиймээс өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн тавьсан 15 хориг хамгийн "үнэ цэнэгүй" хоригууд байв.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж