Covid-19-ийн халдвар авсан хүний тоо 100 сая давлаа

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-ийн халдвар авсан хүний тоо 100 сая давлаа

Covid-19-ийн халдвар авсан хүний тоо 100 сая давлаа

Дэлхий нийт Covid-19 хэмээх цар тахалтай нүүр тулаад нэг жилийг ардаа орхилоо. Энэ хугацаанд халдвар авсан хүний тоо 100 саяыг давж, уг өвчний улмаас хорвоог орхисон хүний тоо 2,1 сая болсон байна. Харин эдгэрсэн хүний тоо 72 сая болжээ. Бүтэн нэг жил өнгөрөхөд халдварын тохиолдлын тоо хасагдах бус өдрөөс өдөрт нэмэгдсээр, хүрээгээ тэлсээр байгаа юм.

Одоогийн байдлаар дэлхийн нэг сая хүн тутмын 12 мянга нь Covid-19-ийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутамд 275 хүн энэ өвчний улмаас нас барж байна.

Нийт халдвар авсан хүний дөрөвний нэг нь АНУ-ын иргэд байгаа ба Covid-19 өвчнөөр нас барж буй таван хүн тутмын нэг нь америк хүн байгаа аж. Тус улсад нэг өдөрт л 143 мянга гаруй хүн шинээр халдвар авч байна. Халдварт өвчинд хамгийн их нэрвэгдээд буй дараагийн улс бол Энэтхэг улс. Энэ улсад нийт 10,6 сая хүн өвчилж, 153 мянга орчим хүн нас баржээ. Харин гуравдугаарт Бразил улс жагсч байгаа ба нийт 8,8 сая хүн халдвар авч, 217 мянган хүн Covid-19-ийн улмаас нас бараад байна. Түүнчлэн ОХУ, Их Британи, Франц, Испани, Итали, Турк, Герман улсууд халдварын тохиолдлын тоогоор дэлхийд тэргүүлж байна.

Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орж, улс орнууд хөл хорионы дэглэмээ нэг сулруулж, нэг чангалсаар өдийг хүрлээ. 2020 оны сүүлээр Covid-19-ийн эсрэг хэд хэдэн вакцин бэлэн болж, одоо дэлхийн улс орнууд хүн амаа вакцинжуулах ажлыг өрнүүлж байна. Маш богино хугацаанд бүтээсэн вакцинуудын эцсийн үр дүн тодорхойгүй байгаа ба үүнтэй зэрэгцэн вирус ч хувьсан өөрчлөгдөж, хүн төрөлхтнийг төөрөгдүүлсээр байгаа юм.

Халдвар авсан хүний тоогоор тэргүүлж буй 10 улсын мэдээлэл 2021.01.26-ны байдлаар

Эх сурвалж: WORLDOMETERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж