“Саруул тэнгэр 2” хотхонд хөл хорио тогтоож, хамгаалалтад авав | News.MN

“Саруул тэнгэр 2” хотхонд хөл хорио тогтоож, хамгаалалтад авав

COVID-19

“Саруул тэнгэр 2” хотхонд хөл хорио тогтоож, хамгаалалтад авав

“Саруул тэнгэр 2” хотхонд хөл хорио тогтоож, хамгаалалтад авав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Саруул тэнгэр 2” хотхоны 103 дугаар байрны хоёрдугаар орцонд Covid-19 халдварын эерэг тохиолдол бүртгэгджээ. Тиймээс өнөө өглөөний /2021.01.26/ 07.00 цагаас эхлэн хөл хорио тогтоож хамгаалалтад авчээ.

Дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн орцны иргэдийг яаралтай PCR шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Баянзүрх дүүргийн иргэдийг PCR шинжилгээнд хамруулах ажил байнгын ажиллагаатай таван цэг дээр хэвийн үргэлжилж байна.

Ингэхдээ зөвхөн цаг авсан иргэдэд үйлчилж байгааг албаныхан анхааруулж байна. Шинжилгээ өгөх иргэд https://eruul.gerege.mn/ сайтын цаг авах хэсгээс боломжит цагаа сонгож, шинжилгээний цэгүүдээр үйлчлүүлэхийг дүүргийн Онцгой комиссоос мэдээлжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Profit 2021-01-26 202.9.40.54

СУМЪЯАБАЗАР гайгүй болж байсан ажлыг сөнөөлөө дөө.

Avatar

Зочин 2021-01-26 202.55.188.84

SUMTAIBUZAR OGTSOR!!!

Avatar

Зочин 2021-01-26 150.129.143.38

УХАНЬ БОЛОХ НЬ ДЭЭ СУМЪЯАБАЗАР ДАРГАА ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭВЭЛ ЯАСАН ЮМ БЭ

Avatar

хүннү 2021-01-26 202.179.25.196

Дахин бүх нийтийн хөл хорио тогтоо. Тэгэхгүй бол наадуул чинь "огцор" гээд салахгүй нь. Гэртэй "чихээд" хэвтэх сайхан байж л дээ, хүссэнээр нь болго. Цар тахал одоо хаанаас л бол хаанаас ч гарч мэдэхээр боллоо. Маш түгшүүртэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж