ОБЕГ: Сураггүй болсон иргэнийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Сураггүй болсон иргэнийг хайж байна

ОБЕГ: Сураггүй болсон иргэнийг хайж байна

ОБЕГ-т ирсэн галын дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Өгөөмөр багийн “Хадан-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 113 км-т, сумын төвөөс урд зүгт 13 км-т/ Автомашины бүхээг шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 14.35 цагт очиход тус аймгийн “Гашуун Сухайт” хилийн боомтоос “Таван толгой” ХХК-ийн чиглэлд “Чимелон” ХХК-ийн иргэн А-ийн жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын автобусны буудалд ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 06:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 06:08 цагт очиход иргэн Ц-ийн 2×4 хэмжээтэй сендвичэн ТҮЦ-ийн дээвэр, эд зүйл шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 08:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 08:55 цагт очиход иргэн Ч-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын Дангийн 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 09:32 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 09:37 цагт очиход иргэн С-ын 5 ханатай гэрийн эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн “Уурхайчин-1” хороололд Амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 15:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:43 цагт очиход 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Чулуут хорооллын 4 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 20:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 20:08 цагт очиход иргэн С-ын “Ниссан Санни” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 28 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 21:49 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 21:56 цагт очиход иргэн Б-ын 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Цэнгэл багийн “Элстийн хүрэн хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 297 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ 01.25-ны өдрийн 12:00 цагийн орчим 1 иргэн малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.25-ны өдрийн 23:01 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Д/30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж