“Moderna”-ийн вакцин covid-19-ийн шинэ төрлөөс хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

COVID-19

“Moderna”-ийн вакцин covid-19-ийн шинэ төрлөөс хамгаалж байна

“Moderna”-ийн вакцин covid-19-ийн шинэ төрлөөс хамгаалж байна

АНУ-ын биотехнологийн “Moderna” компанийн бүтээсэн covid-19-ийн эсрэг вакцин нь мутацид орсон шинэ хувилбаруудаас хамгаалах чадвартайг тогтоосноо тус вакциныг бүтээгч эрдэмтэд өчигдөр /2021.01.25/  зарлажээ.

Лабораторийн эхний туршилтаар уг вакцин нь Их Британи, Өмнөд Африкт илэрсэн вирусийн шинэ хувилбаруудыг  таньж, эдгээртэй тэмцэх чадвартай болохыг харуулсан байна. Харин одоо вакцин хийлгэсэн хүмүүс дээр судалгаа хийж, дээрх дүгнэлтээ нэмэлт туршилтаар баталгаажуулах юм байна.

Их Британиас гаралтай covid-19-ийн шинэ хувилбар нь энгийн covid-19 өвчнөөс 70 хүртэл хувиар илүү хурдтай халдварладаг гэж эрдэмтэд үзэж байгаа ба одоогийн байдлаар бүтээгдсэн бүх вакцинууд анхны хувилбарын эсрэг бүтээгдсэн юм. Гэхдээ шинэ хувилбарт ч адил үйлчлэх ёстой гэж үзээд туршиж эхэлсэн.

“Pfizer” компанийн хувьд тус компанийн бүтээсэн вакцин Их Британиас гаралтай коронавирусийн хувилбарт үйлчилж байгааг өмнө нь туршилтаар нотолсон юм. “Moderna”-ийн вакцин Их Британиас гаралтай шинэ төрлийн вируст илүү сайн үйлчилж байгаа ч Өмнөд Африкийн хувилбарын эсрэг тогтсон дархлаа богино настай байж болзошгүй байна. Дээрх хоёр вакцин нь хоёулаа уламжлалт бус аргаар буюу mRNA технологиор бүтээгдсэн юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж