Давосын чуулганаар дэлхийн нийтийн итгэлцлийг сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

Давосын чуулганаар дэлхийн нийтийн итгэлцлийг сэргээнэ

Давосын чуулганаар дэлхийн нийтийн итгэлцлийг сэргээнэ

Дэлхийн эдийн засгийн форумын дээд хэмжээний уулзалт Швейцарийн Давос хотноо цахимаар эхэллээ. Энэ удаагийн уулзалтаар дэлхийн эдийн засаг цаашид ямар төлөвтэй байх, цар тахлын улмаас эдийн засагт бий болж буй сөрөг нөлөөлөл, сорилт бэрхшээл ба тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, уур амьсгалын өөрчлөлт, технологийн сорилт зэрэг сэдвийг хэлэлцэх юм байна.

2021 оны анхны олон улсын хэмжэээний дээд хэмжээний уулзалт гэдгээрээ онцлог болж буй уг уулзалт нь цар тахлын нөлөөгөөр хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. Эхний үе шат болох цахим уулзалт энэ сарын 25-29-ны хооронд зургаа хоног үргэлжлэх бол хоёр дахь шатны нүүр тулсан уулзалтыг Сингапур улс тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Жил бүр Давос хотноо зохион байгуулагддаг уг уулзалт цар тахлын нөхцөл байдлын улмаас Сингапур улсад зохион байгуулагдаж байгаа юм. Сингапур улс нь covid-19 цар тахлыг амжилттай хязгаарлаж чадсан гэгдэж байгаа ба уг чуулга уулзалтад дэлхийн олон улс орны улс төр, эдийн засгийн салбарын хүндэт зочид ирдэг учир зочдын эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс ийм шийдвэрт хүрсэн байна.

Цахим дээд хэмжээний уулзалт “Итгэлцлийг бэхжүүлэх чухал жил” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 70 гаруй улсын төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, бизнесийн салбарын удирдагчид, томоохон компаниудын захирлууд, эрдэмтэн судлаачид гээд нийт 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцож үг хэлэх юм.

Хятадын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Германы Канцлер Ангела Меркель, Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга зэрэг 25 улсын төрийн тэргүүнүүдээс гадна хувийн хэвшлийг төлөөлсөн 600 гаруй компанийн захирлууд шууд цацалттайгаар хүрэх 140 гаруй салбар хурлуудад оролцох ажээ. Саяхан тангарагаа өргөсөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд энэ удаагийн уулзалтад оролцохгүй гэнэ.

Энэ удаагийн чуулганаар дэлхийн эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг шинэчлэх, шинэлэг шийдлүүдийг боловсруулах, хурдацтай өрнөж буй аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг хэрхэн үр ашигтай ашиглах, итгэлцлийг сэргээж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэгт гол бодлого тодорхойлогч орнууд байр сууриа илэрхийлж нэгдсэн нэг зорилтот хүрэхийг чармайж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Олон улсын шинжээч, мэргэжилтнүүд ч цар тахлын нөлөөгөөр олон сорилттой тулгарч буй дэлхийн эдийн засгийг сэргээх, хүлэмжийн хийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа нь гол түлхүүр гэдгийг илэрхийлж байгаа.

Уулзалтын эхэнд үг хэлсэн Хятадын дарга Ши Жиньпин цар тахлын хүнд хэцүү үед дэлхий нийт эв нэгдлийг эрхэмлэх хэрэгтэйг сануулаад шинэ хүйтэн дайныг эхлүүлэх, бусдыгаа үгүйсгэх, заналхийлэх, айлгах оролдлогууд нь дэлхийн нийтийг хуваагдал руу түлхэх болно гэдгийг мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Хятад улс 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 65 хувиар бууруулж, 2060 он гэхэд нүүрстөрөгчөөс татгалзахаа амласан байна. Дэлхийн нүүрстөрөгчийн дөрөвний нэгийг ялгаруулагч орны хувьд энэ бол том амлалт гэдгийг бусад зочид төлөөлөгчид онцолжээ. Цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн уналттай тэмцэхийн тулд макро эдийн засгийн бодлогоо бэхжүүлэхийн чухлыг тэрээр онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж