Хүүхдийн фонд байгуулах тухай Соёлын яамны санаачилгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн. Шинэ оны босгон дээр /2020.12.30/ 48 жилийн дараа дахин сэргээж буй Хүүхдийн төлөө фондод хөрөнгө цуглуулах Монгол туургатан уран бүтээлчдийн теле концертыг долоон цаг гаруй МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэсэн билээ.
Уг тоглолтыг Соёлын сайд С.Чулуун нээж үг хэлэхдээ төрийн байгууллагын бүх албан хаагчид болон уран бүтээлч 7000 гаруй хүн нэг өдрийн цалин болох 150 сая гаруй төгрөгийг хандивлах болсныг дуулгасан. Мөн хандивын тоглолт зохион байгуулах үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн төр захиргааны нийт 34.942 албан хаагчийн нэг өдрийн цалин болох ойролцоогоор 1.4 тэрбум төгрөгийг хандивласан нь шүүмжлэлд дагуулсан.
Фондын анхны хандив болгож Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг тэрбум төгрөг хандивласан. Шууд нэвтрүүлгийн төгсгөлд хандивын дансанд 2 тэрбум 222 сая төгрөг цугларсан гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.
Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгөөр Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барихаар төлөвлөснөө дуулгасан юм. Уг цогцолбор барих газрын батламжийг Хотын дарга цэнхэр дэлгэцээр Соёлын сайдад гардуулж өгсөн.
Хандивын тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс “Бид хууль нь бэлэн болонгуут санд цугларсан хуримтлал хөрөнгийг, сангийнх нь хамт Засгийн газарт шилжүүлнэ” гэдгээ мэдээлсэн. Ингээд зохион байгуулагчдын нэг жүжигчин Г.Ундармаагаас энэ талаар тодруулсан юм.
Тэрбээр “Бид хууль нь бэлэн болохоор санд төвлөрсөн мөнгийг Засгийн газарт шилжүүлнэ. Одоогоор Хүүхдийн төлөө фонд гээд тусад нь данс нээлгэж, хадгалж байгаа. Тун удахгүй Хүүхдийн төлөө фондын дансаа шилэн болгож, вэб сайт дээр ил тод харагдахаар байршуулна. Энэ ажил удахгүй эхэлнэ.
Хандив өгсөн иргэд, аж ахуй нэгжийн банкны гүйлгээгээ харахаар нийт 40 мянган хувь хүн, аж ахуй нэгж хандсан байна. Бид хандивыг мал, мөнгө, үйлчилгээ гээд ангилчихсан байгаа. Бид банкны хуулгатай нь бүх мэдээллийг холбоод ил тод болгочихно. Одоо бол амласан мөнгөнүүдээс 30-40 хувьтай цугларсан. Хараахан 10 тэрбум төгрөг хүрээгүй. Бид гарсан зардлуудыг хандив өгсөн байгууллага, өгсөн үйлчилгээтэй нь үнийн дүнгээр ил тод гаргаад тавьчихна. Мөн Хүүхдийн төлөө фондын сангаас хүүхдийн цогцолбор барихаар төлөвлөж, ирэх хавар бүтээн байгуулалт нь эхлэх юм. Тэнд Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сангаас гадна хүүхэд хөгжих, тоглох, боловсрох орчинг бүтээхээр төлөвлөж буй” гэв.
Ингээд Хүүхдийн төлөө фондод өргөсөн хандиваас онцолбол:
- Соёл, урлагийн салбарт ажиллаж буй 7000 гаруй ажилтан, уран бүтээлчид нэг өдрийн цалин болох 150 сая төгрөг
- Монгол Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН 500 сая төгрөг, нийт 16 мянган ажилтны нэг өдрийн цалин
- Иргэн н.Мягмардорж 20 сая төгрөг
- СГЗ Ш.Гүрбазар 500.000 төгрөг
- "Мандах" нярайн сувилалал 500.000 төгрөг
- Хүүхдийн байгууллагын ахмад ажилтнууд, хүүхдийн ордны ахмад ажилтнууд
- Төв аймгийн болон Өмнөговь аймгийн Гэр бүл Хүүхэд хөгжлийн газар
- Хүүхдийн театрын ахмад жүжигчин А.Цэгмид 100.000 төгрөг
- Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгийн газраас ажилтнуудын нэг өдрийн цалин
- Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа бүх ажилтныхаа нэг өдрийн цалин
- Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах “Ирээдүй” ТББ 100.000 төгрөг
- Эрчим хүчний ахмад ажилтан н.Болд тэтгэврээсээ 50.000 төгрөг
- Монголын Уран зургийн галлерейгаас 400.000 төгрөг.
- “Туушин” группээс 10 сая төгрөг
- “Наран” ресторан 5.000.000 төгрөг,
- Монголын гимнастикийн холбоо 100.000 төргөг
- Тус цахим тоглолтын хоёрдугаар ээлжийн уран бүтээлчид нийлээд 3 сая төгрөг
- Иргэн н.Дүгэрсүрэн хундан цагаан хонь,
- “Түмэнзул Энержи” компани 5 тонн замаск буюу барилгын материал,
- Хүслэн, Төгөлдөр, Анхилуун хэмээх гурван хүүхэд гацуур модныхоо 60.000 төгрөг,
- "SBM хангай" компани 20 сая төгрөгт дүйцэхүйц явган замын хашлага, хавтан
- Улсын аварга тариаланч н.Бямбажав гуай тугалтай үнээ болон 50.000 төгрөг
- "Одон дизайнс" хүүхдийн хувцасны үйлдвэр 50 хүүхдийн биеийн тамирын хувцас
- 44 настай 4 хүүхдийн ээж, “Юнисити Монгол” компанийн эрүүл мэндийн зөвлөх бүсгүй компанийхаа бүтээгдэхүүнээс 1 сая хүртэлх үнийн дүн бүхий хүүхдийн витамин, бүтээгдэхүүн
- "Боржин суварга" компаниас хүүхдийн тодотголтой барилга байгууламжийн урд 30 сая төгрөгт дүйцэх хөшөө байгуулах эрх,
- “Андын зам” компани 50 сая төгрөгт дүйцэхүйц бетон зуурмагаар хангах эрх
- "Бүрэн их наяд" компани 1 сая хүртэлх үнийн дүнд цоожоор хангах тус тус хандивлалаа.
А.СҮРЭН
Дэмбээ 2021-01-26 66.181.177.120
Сэтгэл хөдөлсөн сайхан ажил шүүмжлэх хэрэгггүй. Нэгч болов түмэнд нөлөөлсөн сайхан ажил болсон ард түмэннэгдмэл сайныг мэдэрсэн. Бид мууг харж мууг сонссоор сэтгэл гутралын. Эх орон хойт үедээ санаа зовсон л ард түмэн мөнгө нь шилэн боллоо бишүү манай урллагынхан гое. Шүү зүтгээрэй
Зочин 2021-01-26 192.82.70.71
Энэ луйвар байсан гэж үү.
Зочин 2021-01-26 135.148.33.84
!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-26 202.70.44.116
Нөгөө жэнко хулгай хийчихгүй байгаа…
монгол 2021-01-26 150.129.143.238
одоо л монголын үрсд Хүүхдийн төлөө фонд хэрэгтэй байна
Irgen 2021-01-26 66.181.183.92
Bairshil bish shuu 30 heden ond lam nariig buudan horooj tend ni bulj baisan Tasganii ovoon deer huuhdiin zoriulalttai onekt barij bolohgui shuu Huuchin huuhdiin parkiin gazar deer barih ni zuv duu
зочин 2021-01-26 202.126.92.99
Зөв шүү хэн ингэж энэ хэцүү цагт мөнгө босгож хүүхдийн төлөө ажиллаж байна. хэн хэн хэн хэн
Олон юм донгосоод байхгүй дүйгүй л бай. Чадахгүй хэвтэж байж улиад хэрэггүй. Монгол хүүхдэд хэрэгтэй, далд хулгай хийсэн биш ил зарлаад мөнгө гуйлаа, яагаад болохгүй гэж, өвчин зовлонтой хүмүүс мөнгө гуйгаад байж болдог хүүхдийн төлөө болдоггүй эд үү, битгий хуцаад байгаарай зүгээр. Бөгсөө арчиж чадахгүй хэвтэж байж
Зочин 2021-01-26 64.119.18.233
тэр цаана одгэрэл мөн гоёоо?
Зочин 2021-01-26 203.91.115.41
Энэ хулгайчаас одоо ял асуух цаг нь болсон. Ичдэггүй муу эрийн сүн.
Жавар өвгөн 2021-01-26 202.9.46.7
Наймаачин сэтгэхүйтэй, хулгайч зантай Соёлын саад Чулууныг одоо байгуулагдах засгийн газарт оруулбал нэг л өдөр Монгол Улсыг зарчих байх шүү.
Иргэн 2021-01-26 66.181.180.192
Мөнгөө засгийн газарт өгөө.юу 30,40 хувь цугларсан гэнэ үү.тэгээд хүмүүс амалсан мөнгөө өгөөгүй хэрэг үү.эхнээсээ эхлээд хулх юм байна даа.ямар зардал гарсан гэж сайн дурын хүмүүс гэсэн биздээ.иймэрхүү хулгайн юм хийж толгой эргүүлсэн хүмүүст арга хэмжээ аваач.ганц л үнэн.гэвэл хүүхэдэд зориулсан юу ч байхгүй болно доо.монголд юу их байна.зальтай хулгай хүмүүс их болжээ.
Зочин 2021-01-26 139.5.216.195
Chuluun bol sain menejer ! Menejer gedeg bol mungu bosgoj chaddag l baidag !
Зочин 2021-01-26 202.9.46.7
Наймаачин сэтгэхүйтэй, хулгайч зантай Соёлын саад
Зочин 2021-01-26 202.126.89.239
МУИС-ийн хонзогноч хэдэн юмнууд одоо боливол яасан юм бэ. Академич Чулуун сайн эрдэмтэн болсон төдийгүй соёл шинжлэх ухааны сайн удирдагч шүү.
Зочин 2021-01-26 202.179.25.196
За тэр ингээд миний нэр байхгүй байна.
6 гаахан сар сайд айн ккк 2021-01-26 103.26.194.107
4 ЖИЛ ИДНЭ ГЭЖ ДАНАЛЗАЖ БАЙСАН БАЙХ ДАА
Зочин 2021-01-26 202.55.188.84
Erunhiilugchiin songuuliin handiv l biz dee, yanz buriin goyo yum yariad ch yahav
Лавлаа 2021-01-26 103.229.123.78
Уг санаа нь зөв байсан Гэхдээ Хуучин байсан Хүүхдээр овоглосон газруудаа хэр ашиглав. Худалдсан уу? Хувьчилсан уу ? Түүнээс орлого орсон бол юунд зарцуулав? Шигээр бий болох газрууд мөн дээрхийн адил замаар алга болохгүй гэх баталгаа бий юу
Зочин 2021-01-26 64.119.21.175
Төр нь ТББ болж жүжиглсж хууль зөрчсөн тул ЗГ, Соёлын яаманд хатуу харицлага тооц,
Зочин 2021-01-26 64.119.21.175
Ундармаа хүртэл орцон цохиж явдаг,
Асуулт 2021-01-26 66.181.177.167
Энэ Монголын суурь эрх ашиг болох түүхийг худалдсан луйварчинг соёлын сайдыг хэзээ зайлуулах юм бэ
Зочин 2021-01-26 202.179.25.196
Чи сэрээч аль хэдийн зайлсан.
Зочин 2021-01-26 64.119.24.54
хувьцааг нь 3 хүн эзэмшдэг, ТББ нэрээр халхавчилсан компани гэдгээ зарлачихсан шүү дээ. Хувьцаа эзэмшигчтэй байгууллага гэж юу болохыг хуульчид сайн хэлж өгмөөр байх юм. Лав төрийн бус байгууллага биш шүү.
Зочин 2021-01-26 66.181.179.64
Энэ бүр дэндсэн ажил болсон шүү. Ард түмнээс иргэдээс гуйлга гуйж ч байх шиг. 2012 онд Женко Майдар цогцолбор нэрээр иргэдээс 500,000 төг авсан. Нийт 17 тэрбум болсон гэдэг. ОДоог хүртэл 1 бурханы зураг өгөөд өөр юу ч болсон юмгүй байж л байна. Женко гэж луйварчин
Зочин 2021-01-26 202.131.225.197
ene mungu odoo bii yu? gedeg l asuult uldlee
Зочин 2021-01-26 124.158.105.2
хүүхдийн төлөө мөнгө өгнө гэдэг бол буянтай ажил юм
соёлын 2021-01-26 66.181.166.134
энэ Чулуун гэгч нүүрний баясгалангүй, шазруун төрхтэй, бусдыг хүндэтгэх соёлгүй хүн бна лээ. Гүрбазарын "Та хариулахгүй байж болно" нэвтрүүлэгт орохдоо сандал дээр сууж бгааг нь хараад ой гутсан. яаж ийм хүн соёлын сайд хийх вэ? ядаж бхад хятадуудад 640 мянган хуудас баримтыг зүгээр л өгчихсөн, оронд юу ч аваагүй, менежментийн ямар ч чадваргүй, амаараа шороо үмхдэг ийм хүнийг сайдаас буулга
irgen 2021-01-26 103.57.94.46
ter dutuu 60-70% ene hed honogt eznee olood odoo tailan n garch irj baigaa biz.
йыа 2021-01-26 103.11.195.34
төргүй толгойгүй улсад бумба галзуурч байх ший жүжиг үзсэн нь энэ байв. Илт хууль зөрчсөн үйлдэл. Увайгүй урлагийн хэдэн салбадай нар. Мөнгө угаах залилах албан тушаалын байдлаа урвуулах гээд…
Зочин 2021-01-26 122.201.21.220
Больж үз. Хүүхдийн төлөө нэртэй хэдэн зуун ТББ байгууллага гаднаас тусламж авч санхүүжиж яваа, гэтэл бодит байдал дээрээ хүүхдийн хүчирхийлэл эрх зөрчигдсөн зүйл дээр огт таг дуугуй байдаг биздээ
Зочин 2021-01-26 202.126.94.99
Энэ яамыг буцааж нэгтгэх хэрэгтэйдээ. Академи гэдэг дампуу байгууллага, академич гэдэг хулхи цолны унэн телеелел ийм л байгаа юм!!! Беен луйвар, хэл ам!
Зочин 2021-01-26 66.181.161.22
академи бол коммунизмын үлдэгдэл монголд говьалтайн хэдэн залхуучууд суудаг РЭГДЭЛ ЧУЛУУНБААТАР гээд
Цалингаас хандивыг дээрэнгүй байдлаар хүч тулган авч болохгүй сайн дурын үндсэн шийдвэрлэгдэх 2021-01-26 64.119.20.44
Ажилтан хүн өөрөө гарын үсэг зурж хүлээн зөвшөөрөөгүй байхад хэн 1 сайд агсан дарга нэртэнгүүд албан тушаал эрх мэдлээрээ далайлган хөдөлмөрлөж олсон цалингаас хавтгайруулан хандив өгч байдаг арчаагүй шийдлээ боливол таарна. Харин иргэн хүн өөрийн дансаар хэдэн сая төгрөг юугаа хандивлах нь хүний эрхийн асуудал шүү. ХЭҮК ингэж хүч тулгаж цалингаас хандив авдаг албан тушаалтан нарын асуудлыг шийдвэрлэх ёстой
Зочин 2021-01-26 202.131.225.197
yamar goloo tsohison zdu ve chi ork uu?
1 2021-01-26 203.23.49.199
Дарга нар хүнийн хөдөлмөрийн хөлсийг өмнөөс нь шийддэгээ л больмоор байна