Хүүхдийн төлөө фондод 40 мянган хүн хандив өгчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

Хүүхдийн төлөө фондод 40 мянган хүн хандив өгчээ

Хүүхдийн төлөө фондод 40 мянган хүн хандив өгчээ

Хүүхдийн фонд байгуулах тухай Соёлын яамны санаачилгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн. Шинэ оны босгон дээр /2020.12.30/ 48 жилийн дараа дахин сэргээж буй Хүүхдийн төлөө фондод хөрөнгө цуглуулах Монгол туургатан уран бүтээлчдийн теле концертыг долоон цаг гаруй МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэсэн билээ.

Уг тоглолтыг Соёлын сайд С.Чулуун нээж үг хэлэхдээ төрийн байгууллагын бүх албан хаагчид болон уран бүтээлч 7000 гаруй хүн нэг өдрийн цалин болох 150 сая гаруй төгрөгийг хандивлах болсныг дуулгасан. Мөн хандивын тоглолт зохион байгуулах үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн төр захиргааны нийт 34.942 албан хаагчийн нэг өдрийн цалин болох ойролцоогоор 1.4 тэрбум төгрөгийг хандивласан нь шүүмжлэлд дагуулсан.

Фондын анхны хандив болгож Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг тэрбум төгрөг хандивласан. Шууд нэвтрүүлгийн төгсгөлд хандивын дансанд 2 тэрбум 222 сая төгрөг цугларсан гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.

Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгөөр Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барихаар төлөвлөснөө дуулгасан юм. Уг цогцолбор барих газрын батламжийг Хотын дарга цэнхэр дэлгэцээр Соёлын сайдад гардуулж өгсөн.

Хандивын тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс “Бид хууль нь бэлэн болонгуут санд цугларсан хуримтлал хөрөнгийг, сангийнх нь хамт Засгийн газарт шилжүүлнэ” гэдгээ мэдээлсэн. Ингээд зохион байгуулагчдын нэг жүжигчин Г.Ундармаагаас энэ талаар тодруулсан юм.

Тэрбээр “Бид хууль нь бэлэн болохоор санд төвлөрсөн мөнгийг Засгийн газарт шилжүүлнэ. Одоогоор Хүүхдийн төлөө фонд гээд тусад нь данс нээлгэж, хадгалж байгаа. Тун удахгүй Хүүхдийн төлөө фондын дансаа шилэн болгож, вэб сайт дээр ил тод харагдахаар байршуулна. Энэ ажил удахгүй эхэлнэ.

Хандив өгсөн иргэд, аж ахуй нэгжийн банкны гүйлгээгээ харахаар нийт 40 мянган хувь хүн, аж ахуй нэгж хандсан байна. Бид хандивыг мал, мөнгө, үйлчилгээ гээд ангилчихсан байгаа. Бид банкны хуулгатай нь бүх мэдээллийг холбоод ил тод болгочихно. Одоо бол амласан мөнгөнүүдээс 30-40 хувьтай цугларсан. Хараахан 10 тэрбум төгрөг хүрээгүй. Бид гарсан зардлуудыг хандив өгсөн байгууллага, өгсөн үйлчилгээтэй нь үнийн дүнгээр ил тод гаргаад тавьчихна. Мөн Хүүхдийн төлөө фондын сангаас хүүхдийн цогцолбор барихаар төлөвлөж, ирэх хавар бүтээн байгуулалт нь эхлэх юм. Тэнд Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сангаас гадна хүүхэд хөгжих, тоглох, боловсрох орчинг бүтээхээр төлөвлөж буй” гэв.

Ингээд Хүүхдийн төлөө фондод өргөсөн хандиваас онцолбол:

  • Соёл, урлагийн салбарт ажиллаж буй 7000 гаруй ажилтан, уран бүтээлчид нэг өдрийн цалин болох 150 сая төгрөг
  • Монгол Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН 500 сая төгрөг, нийт 16 мянган ажилтны нэг өдрийн цалин
  • Иргэн н.Мягмардорж 20 сая төгрөг
  • СГЗ Ш.Гүрбазар 500.000 төгрөг
  • "Мандах" нярайн сувилалал 500.000 төгрөг
  • Хүүхдийн байгууллагын ахмад ажилтнууд, хүүхдийн ордны ахмад ажилтнууд
  • Төв аймгийн болон Өмнөговь аймгийн Гэр бүл Хүүхэд хөгжлийн газар
  • Хүүхдийн театрын ахмад жүжигчин А.Цэгмид 100.000 төгрөг
  • Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгийн газраас ажилтнуудын нэг өдрийн цалин
  • Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа бүх ажилтныхаа нэг өдрийн цалин
  • Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах “Ирээдүй” ТББ 100.000 төгрөг
  • Эрчим хүчний ахмад ажилтан н.Болд тэтгэврээсээ 50.000 төгрөг
  • Монголын Уран зургийн галлерейгаас 400.000 төгрөг.
  • “Туушин” группээс 10 сая төгрөг
  • “Наран” ресторан 5.000.000 төгрөг,
  • Монголын гимнастикийн холбоо 100.000 төргөг
  • Тус цахим тоглолтын хоёрдугаар ээлжийн уран бүтээлчид нийлээд 3 сая төгрөг
  • Иргэн н.Дүгэрсүрэн хундан цагаан хонь,
  • “Түмэнзул Энержи” компани 5 тонн замаск буюу барилгын материал,
  • Хүслэн, Төгөлдөр, Анхилуун хэмээх гурван хүүхэд гацуур модныхоо 60.000 төгрөг,
  • "SBM хангай" компани 20 сая төгрөгт дүйцэхүйц явган замын хашлага, хавтан
  • Улсын аварга тариаланч н.Бямбажав гуай тугалтай үнээ болон 50.000 төгрөг
  • "Одон дизайнс" хүүхдийн хувцасны үйлдвэр 50 хүүхдийн биеийн тамирын хувцас
  • 44 настай 4 хүүхдийн ээж, “Юнисити Монгол” компанийн эрүүл мэндийн зөвлөх бүсгүй компанийхаа бүтээгдэхүүнээс 1 сая хүртэлх үнийн дүн бүхий хүүхдийн витамин, бүтээгдэхүүн
  • "Боржин суварга" компаниас хүүхдийн тодотголтой барилга байгууламжийн урд 30 сая төгрөгт дүйцэх хөшөө байгуулах эрх,
  • “Андын зам” компани 50 сая төгрөгт дүйцэхүйц бетон зуурмагаар хангах эрх
  • "Бүрэн их наяд" компани 1 сая хүртэлх үнийн дүнд цоожоор хангах тус тус хандивлалаа.

А.СҮРЭН          

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж