Зөрчилтэй аж ахуй нэгж, иргэнд торгууль ногдуулаагүй | News.MN

Зөрчилтэй аж ахуй нэгж, иргэнд торгууль ногдуулаагүй

Зөрчилтэй аж ахуй нэгж, иргэнд торгууль ногдуулаагүй

Зөрчилтэй аж ахуй нэгж, иргэнд торгууль ногдуулаагүй

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөрчил гаргасан аж ахуй нэгжид мөнгөн торгууль ногдуулаагүй гэж мэдээлэв. Тус газраас  үйл ажиллагаа нь нээгдсэн зах, худалдааны төв, үсчин гоо сайханы газруудад халдвар хамгааллын дэглэм сахиулахад анхаарч, хяналт тавьж буй. Шалгалтаар зөрчил гаргасан аж ахуй нэгжид мөнгөн торгууль ногдуулахаас илүү зөвлөмж өгч байгаа аж.

Харин гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэнийг 1.5 сая төгрөгөөр торгосон гэх гомдол мэдээлэл ор үндэслэлгүй болохыг мэргэжлийн хяналтын байгууллагаас онцлов. Хэрэв зөрчил гаргасан худалдаа үйлчилгээний байгууллага алдаагаа давтаж, улсын байцаагчийн шаардлагын биелүүлээгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна гэж санууллаа.

НОК-оос энэ сарын 23-аас эхлэн үсчин, гоо сайхан болон бүх төрлийн барааны худалдааны үйлчилгээний үйл ажиллагааг нээгээд байгаа юм.Худалдаа, үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм мөрдөхийг мэргэжилтнүүд шаардаж буй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж