"Халдварын голомтод дахин ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй"

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

"Халдварын голомтод дахин ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй"

"Халдварын голомтод дахин ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй"

Хүн амын дийлэнх  оршин суудаг нийслэл халдварын томоохон голомт болсон ч хөл хориог сулруулаад буй. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд томоохон зах, худалдаа, үйлчилгээний байгууллагууд үүдээ нээж, иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдээд буй. Улаанбаатарт халдварын шинэ голомтууд бүртгэгдсээр байгаа ч цар тахалтай дасан зохицож амьдрах шаардлага үүсээд- байна. Иргэдийн ажил цуглаж, хөл хөдөлгөөн сэргэсэн энэ үед ариутгал халдваргүйжүүлэлт хэр хангалттай байна вэ. Энэ асуудлаар Зооноз өвчин судлалын үндэсний төвийн  ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Н.Цогбадрахаас тодрууллаа.


Нийслэлийн хэмжээнд халдварын хэчнээн голомтыг ариутгаж халдваргүйжүүлсэн бэ. Халдвар хүрээгээ тэлсээр байгаа нь ариутгал халдваргүйжүүлэлт хангалтгүй байна гэх шүүмжлэл байна. Ялангуяа хөл хориог сулруулсан энэ үед ЗӨСҮТ-өөс халдвараас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна?

-Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс  өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10–аас хойш өнөөдрийг хүртэл үзвэр үйлчилгээний газрууд, их сургууль, хичээлийн байр, дотуур байр, эмнэлэг, орон сууц, айл өрх зэрэг 980 гаруй обьктын 300 мянга гаруй мкв талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн. Үүнд 40 тусгаарлах байрны 410 гаруй өрөө болон ачаа тээш, тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг ч багтаж байгаа юм. Нөгөө талаас ариутгал, халдваргүйжүүлэлт хангалтгүйн улмаас халдварын шинэ голомтууд үүсээгүй. Тухайлбал, эмнэлэгт халдваргүйжүүлэлт хийсний дараах 2 хоногт тухайн эмнэлгээс халдвар илэрлээ гэхэд халдварын нууц үедээ байсан өвчтөн үйлчлүүлсэн байх магадлал байгаа юм.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн төвийн судалгаагаар давхар өрөөнүүдэд өвчлөл бүртгэгдэж байгаа нь халдвар агаар дуслын замаар дамжих үндэслэл байна. Иймд ариутгал халдваргүйжүүлэлт хангалтгүйн улмаас халдвар гарсан асуудал байхгүй гэдгийг дахин тодотгоё.

 -ЗӨСҮТ-өөс Сүхбаатарын талбайд халдвар хамгааллын дэглэмийг сахиулсан. Ер нь олон нийтийн гудамж талбайн ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна уу.?

-Зооноз өвчин судлалын төвөөс цар тахал дэгдснээс хойш өнөөдрийг хүртэл нэг жил гаруйн хугацаанд халдваргүйжүүлэлтийн багийнхан мөрөө сэтэртэл цаг наргүй ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын 269 дүгээр тушаалаар бид халдварын шинэ голомтод нэг л удаа эцсийн халдваргүйжүүлэлт хийдэг.Жишээ нь, гэр хорооллын нэг өрхөөс халдвар илэрлээ гэхэд тухайн бүсийн ойр орчимд халдвар гарч болох эрсдэлтэй бүх л хэсэгт /тухайн айлын гэр, гудамж, нойл,/ халдваргүйжүүлэлт хийдэг.

Хамгийн сүүлд гэхэд л, шинээр батлагдсан 16 тохиолдлын голомтын бүсэд эцсийн ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Иймд тухайн бүсэд дахин ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй гэсэн үг.Харин тухайн орон сууц, СӨХ, аж ахуй нэгж /банк,дэлгүүр, худалдааны төв, барааны зах/, иргэд өдөр бүр цэвэрлэгээг тогтмол хийж, халдваргүйжүүлэлт хийх ёстой.

Мөн ариутгал халдваргүйжүүлэлтийн компаниуд бий. Тиймээс ариутгал халдваргүйжүүлэлт нь зөвхөн нэг байгууллагын хариуцах асуудал биш.Хэрэв бид бүхэн голомт гарсан, сэжигтэй бүхий л бүсэд дахин дахин ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ гэвэл хүний нөөц, ажиллах хүч хүрэлцэхгүй.Энэ нь боломжгүй.Иймд томоохон худалдааны төв, барааны захууд мэргэжлийн ариутгал халдваргүйжүүлэлтийн компаниудаар халдваргүйжүүлэлт хийлгэх,халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Үүнээс гадна гудамж талбай, олон нийтийн цугларах газрыг хэрхэн халдваргүйжүүлэх талаарх заавар зөвлөмжийг бид гаргасан.

Иймд олон нийтийн гудамж талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба хариуцаж байгаа юм. Энэ хүрээнд одоогоор 5 сая мкб гаруй талбайг халдваргүйжүүлж байна. Ер нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын зөвхөн УОК, ЭМЯ, ЗӨСҮТ хариуцахгүй.

Бүх нийтийн л үүрэг хариуцлагын асуудал юм. Иргэд олон нийтийн гудамж талбайд нус цэр, шүлсээ хаяхгүй, амны хаалтаа ил задгай хаяхгүй байх хэрэгтэй.

-Нийслэлийн хэмжээнд найман байршлыг хамгаалалтад аваад байна. Тусгаарлалт тогтоосон бүс нутагт халдваргүйжүүлэлт хийдэг үү. Ямар арга хэмжээ авдаг вэ?

Халдварын голомт гарсан тохиолдолд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийдэг. Үүний дараа нь тухайн байгууллага өдөр бүр ариутгал халдваргүйжүүлэлт хийж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх хэрэгтэй.

-Батлагдсан тохиолдлуудаас гэрийн тэжээвэр амьтантай айл цөөнгүй байсан. Халдварын голомтод ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд тухайн амьтныг нь тусгаарладаг уу. Ямар арга хэмжээ авдаг вэ.Одоогоор амьтнаас хүнд халдвар тархсан тохиолдол бий юу?

-Монголд төдийгүй дэлхий нийтэд амьтдаас хүнд халдвар тархсан тохиолдол одоогоор судлагдаагүй. Манай улсын хувьд, батлагдсан тохиолдлоор хэвтэн эмчлүүлж, эдгэсэн гэрийн тэжээвэр амьтадтай хүмүүст тодорхой судалгаа хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна.Одоогоор батлагдсан тохиолдлуудын гэрийн тэжээвэр амьтад нь өвчилсөн тохиолдол байхгүй. Хэрэв тухайн амьтан нь хоолноос гарах, ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл Мал эмнэлгийн ерөнхий газарт хандах хэрэгтэй.

-Халдварын голомтод ажиллаж буй ЗӨСҮТ-ийн ажилтнууд өөрсдийгөө халдварт өртөхөөс хэрхэн сэргийлж ажиллаж байна?

Өвчлөл гарсан бүсэд хамгийн бохир, эрсдэлтэй орчинд л бид ажиллаж байна.Халдварт өртөх хамгийн эрсдэлтэй нь голомтод ажиллаж буй мэргэжилтнүүд.Цаг наргүй ажиллаж байгаа тул ядрах, дархлаа сулрах, халдварт өртөх эрсдэл өндөр. Жил гаруйн хугацаанд хамгаалах хэрэгслийн хувцастай цаг наргүй ажилласан ажилчид маань халширч, шантарсан тохиолдол гарч байгаа ч өргөсөн тангарагтаа үнэнчээр хүндхэн нөхцөлд  ажил үүргээ гүйцэтгэж байна. Бид байнгын бэлтгэл сургуулилттай, ажилчиддаа халдвар хамгааллын заавар зөвлөгөөг өгч мэргэжил аргазүйгээр хангаж ажиллаж байна.Мөн долоо хоног бүр ажилчдаа PCR шинжилгээнд хамруулж байгаа. Хэрэв олон нийтийн дунд халдвар цар хүрээгээ тэлж, өргөн хүрээнд тархвал эрүүл мэндийн байгууллага бүрт 2-5  баг байх ёстой гэсэн заавар гаргасан.Ингэснээр халдвараас урьдчилан сэргийлж ажиллаж чадна.Тиймээс ганц байгууллага ариутгал халдваргүйжүүлэлтийг хариуцах боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж